Let's finish what we started! TOEFL өгөх стратеги

image

За энэхүү нийтлэл маань toefl  strategy-н талаар байгаа шүү.  Цагийг тань хэмнэх үүднээс ерөнхий агуулгыг нь түрүүлж бичиж байя. Энэ бол ялгарал хаха.

Та тоолоод үздээ? Англи хэл сурсан жилүүдээ.
Би тоолж үзлээ л дээ 24 бараг 25 жил болчихож.

Хүн байнга суралцдаг гэдэг. Тэрэн шиг аливаа хэлийг сурж дуусна гэж байхгүй. Гэхдээ:
Эхэлснээ дуусгах гэж байгаа буюу toefl өгөх гэж  буй  хүмүүст зориулан  зарим  стратегийг хүргэе. (  ielts, gre зэрэг  шалгалтуудын туршлагатай болохоороо нэмж оруулнаа :)

Унших хэсэг
1.  Хэвлэмэл ном, хэвлэл уншихаас гадна компьютерийн дэлгэцнээс уншиж байх. 
Хүмүүс ихэвчлэн цаасан ном, хэвлэл уншаад дэлгэцнээс унших дасгал хийдэггүй бөгөөд ингэснээр тестэн дээр цаг их алддаг. (Цаасан хэвлэл уншихаас  илүүтэйгээр дэлгэцнээс удаан уншдаг)
2. Vocabulary асуусан тестэнд хурдан хариулах.  Бүх эхийг унших шаардлагагүй.  Гүйлгэж хараад хариулах
3. Мэргэжлийн үг хэллэгийг мэдэхгүй байлаа гээд сандрах хэрэггүй. 
toefl ibt тэстэнд мэргэжлийн үг хэллэг оруулсан бол тухайн үг  дээр  дараад тодорхойлолтыг нь харж болно. Гэхдээ энэнд найдаад үгээ чээжлэхгүй байваа.
4. Асуултаас хариултыг ол.
which, who, where, how much, how long   гэх мэт асуултуудад тохируулан хариулт хайх. Жишээ нь where  байлаа гэхэд газрын нэр, how much байлаа гэхэд тоо.
5. Хасалт хийх.
Зарим тестийн асуулт нь өгөгдсөн эхэд дурьдагдаагүйг олох  байдаг. Тэр тохиолдолд хасалт хийх аргаар хариуг олох.

Сонсох хэсэг. 
1. Анхаарлаа төвлөрүүлж сурах. toefl өгч байхад listening   дээрээ явж байхад зарим хүмүүсийн speaking  эхэлсэн байдаг учраас чив чимээгүй орчинд сонсож сурсан хүний хувьд их хэцүү байдаг. Тэгэхээр аль болох чимээтэй орчинд сонсож , тэмдэглэлээ хөтлөж сурах
2. Зурганд анхаарлаа битгий хандуул. Зурагнаас ямар ч нэмэлт мэдээлэл олж чадахгүй учраас сонсох, тэмдэглэл хөтлөхдөө л анхаарлаа хандуул. Бараг ихэнх нь  л оффист ажиллаж байгаа хүмүүс, лекц сонсож байгаа оюутнууд байгаа хэхэ. Их багш тэгж хэлсэн.
3. Гол санаануудыг ойлгох. listening section эхэллээ. Сонсож байтал 1 мэдэхгүй үг. Юу билээ, яанаа, ийнээ гэж байх хооронд чинь 20, 30 үг урсаад өнгөрөх вий.  Тэгэхээр үг бүрт биш ерөнхий санаанд анхаарлаа хандуулаад тэмдэглээд ав.
4. Хариулах төрлүүд. Зуйван байвал тиймээ 1 л хариулт. Дөрвөлжин байвал 2 болон түүнээс дээш.
5. Repetition and restatement . Дахин дахин давтаад байгаа учир нь тэмдэглэж авах шаардлагатай болоод л тэр шүү дээ.
repetition. 1 зүйлийг ижил замаар дахин илэрхийлэх. (Дахиж хэлэхэд, Давтан хэлэхэд)
restatement 1 зүйлийг өөр замаар дахин илэрхийлэх (Миний бодлоор, өөрөөр гэх мэт )

Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Speaking болон writing стратегийг дараагийн нийтлэлээр бичнээ.
Блог хөтлөгч миний бие өөрийн багахан туршлагаасаа л хуваалцлаа.
Нэг юм хэлэхэд би өөрөө ч 24, 25 хүрээгүй байгаа кк. Англи хэл сурсан жил дээр жоохон худлаа ярьчихлаа :P

via Erdenesuren Bayaraa

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga