Арнольд Тойнби “Түүх судлал”(эмхтгэл)

image

Оршил:   

 Эх сурвалжуудаас авч үзэхэд Түүх болон нийгмийн хөгжлийн үзэл санааг анхлан Ж.Вико-г гаргасан гэж үздэг. Гэхдээ яг онол болгож хөгжүүлсэн хүмүүсийн тоонд оросын Н.И.Данилевский, германы О.Шпенглер, английн А.Тойнби, орос-америкийн П.Сорокин, оросын Л.Н.Гумилев нарыг оруулдаг. Үүний дотор иргэншлийн үзэл санааг онолын төвшинд боловсруулан судалж “Түүх судлал” гэдэг гайхалтай бүтээл туурвисан Английн түүхийн философич А.Тойнби-гийн гавъяа их юм..

 Бүтээлээр нь авч үзвэл А.Тойнбийн  “Түүхэн судлал” –д

А.Тойнби “Түүх судлал”ддавтагдашгүй шинжээрээ ялгагдах 30 орчим иргэншлийг дүрсэлсэн байдаг. Иргэншил үүсэх шалтгаан нь гадаад орчны “дуудлага” байдаг. Иргэншил үүнд “хариу” өгөх явцдаа өсөлт, хугарал, задралын шатыг дамжина. Иргэншлийн дотоод бүтэц нь “бүтээлч цөөнхи”, олон түмэн буюу масс, “пролетариат” гэсэн функционал хуваагдалд тулгуурладаг гэж тэрээр үзсэн нь миний бодлоор энэхүү номны гол утга учир нь байх шиг байна.

Харин ЗХУ-д иргэншлийн хандлагын цорын ганц төлөөлөгч нь Л.Н.Гумилев байсан бөгөөд тэрээр иргэншлийн түүхийг “хэт угсаатны” системийн харилцан үйлдэл гэж үзсэн нь Тойнби-г үгүйсгэх болсон. Тэрбээр цаг үеэ дагаж Тойнбийг  шүүмжилж байсан боловч олон талаар Тойнбигийн үзэл баримтлалтайтөстэй байсан.

Иргэншлийн онолд түүхэн үйл явцыг ямар нэг “босоо” хавтгайд биш, харин “хэвтээ” хэмжээст орон зайд авч үздэг нь бас онцлогтой. Энэ нь үе шатны онолуудаас ялгагдах онцлого нь болж өгсөн.

 Дутагдал хийгээд хямрал


Онцлон дурдахад нийгэм-түүхийн онолуудын дийлэнхи нь евроцентрист байдаг. Энэ нь европын шинжлэх ухаан илүү хөгжилтэй байсан бөгөөд европ “үзэл санаа”-ны ноёрхох эрмэлзлээс шалтгаалсан гэж Тойнби үзсэн байсан.

 Энэхүү “Түүх судлал”-ын онцлого дараах шалтгааны улмаас иргэншлийн онол хямралд орох болсон гэж үзсэн:

  • Иргэншлүүдийг ялгах бодит шалгууруудыг олж чадаагүй. Үүний улмаас иргэншлийн тоо ихээхэн зөрөөтэй болсон. Сүүлдээ дурын ард түмнийг

иргэншил гэх болтлоо савалсан.

  • Иргэншлийг амьд организмтай адилтгах оролдлого ихээр гарах болсон. Иргэншлийн оршин байх цаг хугацаа янз бүр, уналт босолт хэдэн ч удаа тохиолдож болдог.
  • Иргэншлийн үүсэл, хөгжил, уналтын шалтгаанууд янз бүр байдаг.
  • Иргэншлийн өвөрмөц байдал нь тэдгээрт түүхийн даяар зүй тогтлуудыг хэрэглэхтэй зөрчилдөхгүй.

Жишээ нь “тэнхлэгийн хугацаа” (Ясперс), “даяарчлал” зэрэг ойлголтуудыг дурдаж болно.

А.Тойнби “Дуудлага-Хариу” гэсэн харилцааны үндсэн дээр иргэншлийг 3 бүлэг болгосон.

Эхний бүлэгт одоо байгаа болон өмнө нь “хөгжиж байсан” болон “хөгжиж дууссан” иргэншлүүдийг багтаадаг.

Хоёр дахь бүлэгт “сөрөг” бүлэгт “төрөөгүй”, “үр хөврөлийнхөө” шатанд буй иргэншлүүдийг оруулсан.

Гурав дахь “идэвхигүй” ангилалд “саатсан”, “хатсан” иргэншлүүдийг оруулсан байдаг.

 

Иргэншлүүдийн өсөлт: (Давуу ба Сул тал)

21 иргэншлийн 7-гоос бусад нь сөнөсөн, үлдсэн долоон иргэншлийн ихэнх нь унах, задрах тийш хандсан байгаа ч бүгд л хөгжлийн замдаа тодорхой ахиц дэвшилд хүрсэн байдаг нь саашаалтай.

Иргэншил төрсөн боловч өсөлт хөгжилт нь зогссон нийгмүүд бас байдаг гэж А.Тойнби авч үзсэн байсан.

Ийм өсөлт хөгэил нь саатсан иргэншил үүссэн саад бэрхшээлийг огцом хурдан давах гэж бүтэлгүйтдэг болохыг түүхэн судалгаагаар тогтоосон байдаг.

Үүний нэгэн тод илрэл болох Эскимосуудыг авч үзье:

Эскимосуудын тухайд гэвэл анх “индианы соёлтой” байсан дараа нь далайн мөсөн дээр өвөлжиж эхэлсэнээр соёлын хөгжилд томоохон түлхэц болсон гэж үздэг.

 

Иргэншлүүдийн өсөлтийн үйл явц:

Иргэншлүүдийн өсөлт нь урагшлах хөдөлгөөн юм. Өөрөөр хэлбэл ахин дэвших, шинэ зүйлийг нээн илрүүлэх замаар хөгжмх явдал юм. Өсөлтийн хэмжүүр нь биеэ дааж байр сууриа олох чиглэлээр ахин дэвших явдал юм гэж хэлж болно. 

Иргэншлүүд эвдэрч эхэлсэн нь:

Үүсэж хөгжсөн л бол уналт бутралт гэдэг зайлшгүй зүйл юм.  Цав гарсан иргэншлийн задрал нь эрх баригч удирдлагын тогтворгүй байдлаас үүсдэг гэж зарим судлаачид үздэг нь бас ор үндэсгүй, худал зүйл биш юм. Өөрөөр хэлбэл аль ч бүхэл юманд бүрдүүлэгч хэсгүүдийн зохицол алдагдвал тэрхүү бие даасан байдал алддагтай адил юм.

 

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga