Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Суннит лалын хэт даврагч Абу Бакар Аль Багдади
“ISIL” буюу өөрсдийгөө Лалын Левантын улс хэмээн нэрлээд байгаа суннитын лалын хэт даврагч Жхадист үзэлтнүүдийн бүлгэм гэж чухамдаа хэн болох талаар мэдээлэл хомс байдаг. НҮБ-аас энэ жилийн хувьд дэлхийн хүн амд учраад байгаа гурван том аюулын нэгээр зүй ёсоор тооцогдсон “ISIL” бүлгэм нь чухамдаа 1999 онд 500 гаруй лалын шашинтнуудын нэгдэлээс үүссэн лалын хэт даврагч бүлгэм бөгөөд 2007 оноос хойш хүчээ авсаар өдгөө улс орнуудын зэвсгийн агуулахууд руу халдан зэр зэвсгийн нөөцтэй болсоор байгаа юм.
Тус улсын тэргүүн Абу Бакар Аль Багдади нь лалын шашныг үзэл суртлаа болгон Ирак, Сири, Леваны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бүлгэмийн удирдлагыг гартаа авсан. Одоогийн байдлаар түүнийг дэлхийн номер нэг алан хядагчаар тодорхойлоод байгаа бөгөөд тэрээр 45 настай Cирийн Ракка хотод 1969 онд мэндэлсэн бөгөөд уг гарал нь Тажикстан хүн аж.
Аль Багдади нь дээд боловсрол эзэмсэн гэдэг ч одоогоор чухам хаана сурч байсан талаарх мэдээлэл байдаггүй. Мөн хожуу буюу 2012 онд гэрлэсэн бөгөөд нэг хүүхэддтэй гэнэ. Гэхдээ түүний ар гэрийн талаарх мэдээлэл маш нууцлагдмал байдаг. 2011 оны 3-4 дүгээр сард тэр Ирак руу 23 дайралт хийж хууль сахиулагчдыг хөнөөж эзлээд, дараа нь найман сард Мосул хотыг гэнэтийн дайралтаар эзэлжээ. Ийнхүү эзлэн түрэмгийлэл, алан хядалтаа үргэжлүүлсээр Абу Бакар Аль Багдади 2012 оны сүүл гэхэд Иракийн ихэнхи хотуудыг эзэлжээ. Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Абу Бакар Аль Багдади нь лалын улсын гишүүдийг Саудын арабын лалын шашинтнуудаар сэлбэн, тэднээс их хэмжээний мөнгө аван элсүүлдэг гэжээ. 2014 онд Аль Багдади Талибын удирдагч Мулла Муххамеддтай хамтран дэлхий дахиныг дарангуйлах хүсэлт тавьж байсан ч Талибын зүгээс тус саналаас татгалзсан хариу өгч байсан.
АНУ-ын зүгээс энэ сарын эхээр түүнийг үхсэн гэдгийг дэлхий дахинд зарласан ч энэ нь хуурмаг мэдээ байсан бөгөөд тухайн үедээ Аль Багдади зөвхөн шархадсан байжээ. Түүний толгойг одоогийн байдлаар 25 сая долларааар үнэлээд байна.