Улс төрчдийн популизм эрүүл нийгмийг нураадаг

image

 

-ПОПУЛИСТУУД БАЯЛГААС ИРГЭДЭД МӨНГӨ ТАРААЖ ӨӨРСДӨӨ АШИГ ХҮРТДЭГ-

Манайд байгаа популизм бол байгалийн баялаг дээр суурилсан үндэсний үзэл юм. Тухайлбал, ирээдүйд газрын тос, нүүрсний үнэ өснө. Тэр үед ард иргэд ашиг хүртэнэ гэсэн амлалтыг нийгэмд түгээдэг. Популизмын нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд   иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэгтэй байлгах, мөн улс төрийн намууд ёс зүйтэй байх нь чухал юм. Баялгийн үндэсний үзэл буюу “ресурс национализм”-ын тухайд гэвэл 2006 оны үеэс байгалийн хий болон газрын тос, алт зэрэг метал, нүүрс мэтийн байгалийн нөөцөө экспортолдог улсуудын улс төрд “Resource nationalism” гарч эхэлсэн. Энэ нь баялгийн үндэсний үзэл голлох үзэл суртлаар тодорч Боливи, Эквадор, Чад, Венесуэл, Орос, Казахстан, Азербайжан зэрэг 37 орчим улсад төрийн бодлогод нөлөөлж эхэлсэн байна. Энэ бол газар нутаг дээрээ байрлах байгалийн баялгийг бүхэлд нь хянахаа батлах гэсэн хэсэг хүний хандлага юм. Чухам энэ л манай Монгол популизмын онолын үндэс болсон. Манайд “ресурс национализм” гэдэг нь газар нутгаас нь байгалийн баялаг илэрчихсэн. Энэ нь зарим нэг улс төрчид баялгийг нь төрийн болгоод, гадныхныг хөөж гаргамагцаа төрийн компанийн олсон ашгаас иргэдэд мөнгө тарааж өгдөг систем юм. Популизмын хор хөнөөл нь эрүүл нийгмээ нураадаг.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga