Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Үдээс өмнө онгоц тосоод монголчуудынхаа ариун цэврийн нөхцөл байдал ямар байгааг хамраараа мэдэрч болох ажээ. Ирэх нислэгийн хүлээлгийн танхимд хэсэг зогсох нь тэвчээр шаардсан ажил бүлгээ.
Шүд, амаа угаагаагүй хүмүүс ямар олон байдаг болоо вэ. Усанд орох, үсээ угаах талаар ярьвал зөндөө юм болно. Aмаа дарахгүй ханиах, хамраа таглахгүй найтаахын талаар бүр ярилтгүй.
Хамгийн гол нь энэ талаар ярихаар "эр юм байж сүртэй юм" гэж бүр долоон дор юм болж тэнэгтэнэ. Эвтэйхэн хэлчихье гэтэл хэлсэнээсээ эсийн юм болж өмхий шүлс өөррүүгээ үсчүүлүүлэхэд хүрнэ
Өнгөрсөн зууны дунд хавьд "соёлын довтолгоо" гэж айхтар юм хийж, монголчуудыг хүн шиг болгож байсан гэнэ билээ.
Одоо нэг тиймэрхүү юм хийхгүй бол горьгүй ээ.
Өмхий самхай явах нь хүний эрх болчихдог, амаа угаа гээд хэлчихвэл ардчилалгүй хэрэг болчихгүй л байлгүйдээ
Хөгжил урагшлаад байна уу, ухраад байна уу
мэдэх юм алгоо.