Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
ОУВС сүүлийн 5 жилийн турш "дэлхийн эдийн засаг удахгүй сайжирна" гэж хэлж ирсэн боловч бодит байдал улам муудсаар өдий хүрэв.
Энэхүү зурганд xар өнгө нь дэлхийн эдийн засгийн өсөлт унаж байгааг харуулж байна. Бусад өнгө нь эдийн засaг удахгүй сайжирна гэсэн ОУВС-ын тухайн үеийн таамгууд. Энэ их зөрүүнээс юу хэлж болох вэ?
НЭГ ТАЛААС, сүүлийн 5 жил дараалан ОУВС-ийн таамаг XЭT өөдрөг байсан нь харагдаж байна. НӨГӨӨ ТАЛААС, энэ удаагийн дэлхийн эдийн засгийн удаашрал нь урьд өмнө тохиож байсан хүндрэлүүдээс илүү ярвигтай, өвөрмөц
шинжтэй гэдгийг харуулж байна.
Сүүлийн үед ОУВС таамаглахаасаа илүүтэй "дэлхийн эдийн засаг их тодорхойгүй байна" гэж хэлдэг болжээ. Тэр нь ч дээр биз.