Амиа хорлолт нь тухайн хувь хүний л тэнхээгүйнх биш харин нийгмийн уялдаанд бэхлэгддэг

image Социологич Эмил Дюркхайм амиа хорлох үзэгдэл нь хувь хүнээс үл хамааралтай бөгөөд нийгмийн нөлөөнөөс шалтгаалдаг гээд судалгааныхаа үр дүнд “эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд амиа хорлодог” гэж дүгнэжээ (Durkheim, Suicide 2005). Статистик баримтаас харахад энэ дүгнэлт дэлхийн улс орнуудад өнөөдөр ч хүчинтэй хэвээр. Аж үйлдвэржсэн нийгмийн соёлд ажил мэргэжил бол эрэгтэй хүнийг илэрхийлэгч тэмдэг болдог бөгөөд хэрэв улс төр эдийн засгийн уналтаар ажилгүйдвэл тэрхүү таних тэмдэг ч бас арилна. Нийгмийн ийм задралт үзэгдэл нь өнөөгийн соёлд эрчүүдэд илүүтэй хатуу ширүүнээр тусдаг. Ялангуяа капиталист хийгээд эцгийн эрхт ёс цухалцдаг уламжлалт нийгэмд ажлын байр алдагдахаас үүдэлтэй эрэгтэйлэг байдлын уналт нь сөрөг үр дүнг сэтгэцийн эрүүл мэндэд дагаварлуулдаг. Яагаад гэвэл тухайн эр хүнийг нийгмийн зүгээс цаадах хүн чанарыг нь биш зөвхөн наадах зүүгдээстэй шошгоор нь үнэлдэг. Энэ шошгын хамгийн тод томруун нь түүний ажил мэргэжил болоод орлого байдаг. Тиймээс өнөө цагийн эрэгтэй хүн бол эдийн засгийн хараат хүн болжээ. Хувь хүний сэтгэл зүйн дархлааг устгаж амиа хорлоход хүргэдэг урьдчилгаа нь нийгмийн нөхцөлүүд болдог. Тиймээс амиа хорлолт нь тухайн хувь хүний л тэнхээгүйнх биш харин нийгмийн уялдаанд бэхлэгддэг. Сэтгэл гутрал, амиа хорлолт, шизоид хүмүүс гэхчлэн нь хувь хүний сэтгэцтэй л холбоотой гаж үзэгдэл бус харин капиталист нийгмийн түгээмэл үзэгдэл ажээ (Fisher 2009). Өнөө цагийн баатрууд хэн бэ гэвэл: улс төрийн намд эсхүл шашны сүм хийдэд очоогүйгээр өөрийгөө авч яваа эгэл жирийн хүмүүс. Хэдийгээр тэд дуугай ч гэсэн, тэд зурагтаар гардаггүй ч гэсэн тэд л нийгмийг авч яваа өнөө цагийн баатрууд гэлтэй. Тэд хүнийслээс өөрийгөө аврагчид мөн. Капитализмын "ачаар" өөрөөс нь хүнийсгэдэг тул амиа хорлолтыг жирийн л гэж үзнэ бас тэр хүний асуудал гэж үзнэ, гэхдээ үгүй шүү. "Хүнийсэл" номын хэсгээс
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga