Ээдээ, эрчүүдээ л хайрлая!

image

Хэд хоногийн ѳмнѳ хэрээ мэдэхгүй нэг хандивын арга хэмжээ зохион байгуулав ѳѳ. Найз нѳхдийн дэмжлэг байгаагүй бол ч ... за бишээ ѳѳр зүйл бичих гэж байсан юм. Энэ арга хэмжээгээр дамжуулж монгол залуусаа хүндэтгэн бахархах, хайрлан дээдэлж магтан дуулмаар болсымаа л гэх гэж.
Яг хаанаас нь эхэлж магтах вэ хѳ. Мэдээллийн хэрэгслээр нэг хѳгийн новшнуудын талаар л бичихээс хүн шиг сайхан эр хүний талаар хэр олон яригддаг билээ. Зарим үед муу муухайг бид ѳѳрсдѳѳ бий болгоод байна уу даа гэж бодох үе ч байх. Сэрэмжлүүлэг болгож шейр хийнэ, ѳнѳѳх нь улиг болж нийгмийн норм болж орхиод байгаа юм биш байгаадаа...
Тийм болохоор дасал дадал болсон муучлалаас ѳѳрийгѳѳ ангижруулж байя, ѳѳрѳѳ ч гсн эрээнтэйгээс хойш ерѳѳс гэгээтэйг нь илүүтэй олж харж баймаар байна даа.
1. Тэд бол хамгийн тэвчээртэй
2. Тэд зорилгодоо үнэнч
3. Тэд бэрхшээлийг даван туулахын тулд бүхий л аргаа хэрэглэдэг
4. Тэд хүнд тусалвал тусалсан шиг тусалдаг.
5. Тэд амлалтандаа хүрдэг.
6. Тэд эерэг бас ѳѳдрѳг.
7. Тэд энгийн даруу
8. Тэд эрхэлж буй ажилдаа ѳѳрийгѳѳ зориулж чаддаг.
9. Тэд нѳмѳртэй. Гэр бүлийнхээ тѳлѳѳ ѳѳрийгѳѳ золиосолж чадна.
Тийм болохоороо ч тэр үү, хэр баргийн орчин, ажлын ачааллаа тоохгүй. Хэвлэлийн газар ажиллуулж бна, ажлаа хийнгээ шигшээгийн бэлтгэлээ хийж байна, хэд хэдэн ажил давхар хийж байна, цэрэгт явж байна, эмч болж байна гм. Гэтэл бид хэвлэлийн үйлдвэрт ямар муухай үнэртэй хор ашигладагийг, хотын замд хэдий хэрийн хүнд метал дэгддэгийг, хоногт хэдэн хүн эмнэлэгт ханддагийг ойлгодог билүү. Тэгээд тэр ачаалалд нь тохируулж хооллолж ундалж, эрүүл мэндэд нь санаа тавьдаг уу. Хангалтгүй л гэж бодож байна. Яагаад гэхээр хүнсний аюулгүй байдлыг шаардах уриалга могойн чуулганы зурагны дайнд хүрдэггүй, хѳнгѳвчлѳхѳѳр авсан элдэв угаалгын хэрэгсэл эсэргээрээ бохирдуулагч гэдгийг мэдэхийг ч хүсдэггүй штэ. Зѳв хооллолтын сургалт Сарандаваагийн даллаганд очигчдын 1/10-д ч хүрдэггүй. Хангалттай хайрлахгүй болохоор золбироод догшроод байдаг лус савдаг шиг хүмүүс юм уу даа, монгол эрчүүд чинь хэхэ.
Тоо толгой нь нас ахих тусам эрс цѳѳрѳѳд байдагт ямар нэгэн арга хэмжээ авч болох л санагдах юм. Чухам эмэгтэй хүний хатан ухаан мэдэх хэрэг ээ гэж кк. Тэгэхээр яах нь байх нь уу, эрчүүдээ л харйлая даа :)

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga