Нийтлэл 05 сарын 18, 2015

Ард түмэн өөрийнх нь төлөө тэмцэж, өмнөөс нь ярьж чаддаг удирдагчтай байхыг хүсдэг

2015 оны 4-р сарын монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санал бодлын судалгаа "Улс төрийн барометр"-ыг “Сант Марал” сангаас танилцуулжээ. Уг судалгаанд Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгуудын 1200 иргэдийг хамруулсан байна. 

Бид энэхүү судалгаанаас агуулгын хувьд сонирхолтой хэсгүүдийг визуал хэлбэрээр хүргэж байх болно. Энэ удаад манай улсыг удирдах боломжтой улс төрийн системийн загварыг сонгон авлаа.

Монгол улс нь парламентын засаглалтай бөгөөд ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж явах олон намын тогтолцоотой. Гэвч олон нийтийн хувьд улс төрийн намууд ард түмнээ төлөөлж чаддаггүй байна:

 

 

Тэдний нүдээр хамгийн боломжтой удирдах систем бол "Парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх" ажээ :

 

 

Дээрх графикуудаас харахад ард түмэн өөрийнх нь төлөө тэмцэж, өмнөөс нь ярьж чаддаг удирдагчтай байхыг хүсдэг нь харагдаж байна. Тэгвэл дараах хүмүүсийг улс төрд идэвхтэй оролцоосой гэж хүмүүс хүсдэг аж:

 

Сэтгэгдэл бичих

arrow icon