Нийтлэл 05 сарын 25, 2015

ХҮН ДЭЭД ҮЗЭЛ ( Танин мэдэхүйн сэдвээр)

ХҮН ДЭЭД, ХҮН ТѲВТ гэх үзэл баримтлалууд нь угтаа бол шинэ зүйл биш юм. Нэг талаас нийгмийн соёл иргэншилтэй холбоотой, нѳгѳѳ талаас тѳрѳѳс хүн рүүгээ чиглэсэн бодлого, тогтолцоотой аль ч улс орон алс хэтийн зорилгодоо тулгуур болгон баримталсаар ирсэн л үзэл санаа. Хүнийг дорд үздэг газар ч даян дэлхийд байх  юм.

Монгол улсад ХҮН ДЭЭД үзлийг баримтлагч улс тѳрийн шинэ хүчин тѳрлѳѳ. Улс оронд нийгмийн ардчилсан хувьсгал гарч хѳгжлийн ярвигтай нѳхцѳл, зорилтуудтай тулах үедээ улс тѳрийн намууд нь хѳгжлийн шинэ шатанд таарч тохирсон тодорхой концепцгүй явсаар цаг алдаж, зарим нь ард олноосоо тасран дээш хѳѳрч, нѳгѳѳ нь ангалд унаснаас үүдэн үүссэн улс тѳрийн сул чѳлѳѳтэй орон зайг дүүргэх түүхийн захиалга юм болов уу ч гэж харагдахаар байгаа юм. Мэдээж, олон түмэн шинэ зүйлийг янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. 


Миний хувьд, энэ залуусыг анхнаас нь дэмжиж буйгаа илэрхийлж ганц юмаар ч болтугай дэм ѳгье гээд

ХҮН ТѲВТ үзэл гэж томьёолсон байсныг нь залруулж, онол, практикийн аргументууд дурдан ХҮН ДЭЭД гээд явах нь онох байх гэсэн санаа хэлж байж билээ

 Ийм санал гаргах олон үндэслэл байсны хамгийн голыг нь дурдахуйд, монгол улс ХҮН ТѲВТ үзлээр хагас зуугаас ч давсан он жилээр замнасан, ѳнѳѳдѳр нийгэмд ардчилал нутагшин, нийгмээрээ чанарын ѳѳр тѳвшинд шилжиж, соёл иргэншлийн гол гол элементүүд тууштай хэрэгжиж эхэлсэн болохоор үзлээ шинэчлэх шаардлагатай болсон явдал юм. Залуус миний эл саналыг хүлээж авсан нь улс тѳрийн чиг шугамтай нь нийцэж байсантай холбоотой болов уу гэж ойлгож байгаа.
ХҮН ДЭЭД үзэл, амьдралын хѳрсѳнд БИД субъектээр дамжин буух боломжтой. Соцын үед БИЕ ХҮН гэж ярьдаг байсан, хүмүүсийн нягтрал, нэгдэл, хамтын хѳдѳлмѳрийн эхлэлийг ардчиллын нѳхцѳлд зохицуулан сэргээх нь зүйтэй. БИД нь биетнүүдийн арифметик нийлбэр биш, ДЭЭД биетнүүдийн нэгдэл нягтралыг илэрхийлсэн үзэл санаа юм.Европчууд энийг solidarity гэдэг.

Хүн дээд үзлийн онолын үндэслэлүүд нь танин мэдэхүйн хүрээнд сайн боловсрогдсон, дэлхийн олон орнуудад нийгмийн хѳгжлийн чиг хандлага,  ноён нуруу нь болж яваа үзэл юм.
 
Амьд байгаль нь дотроо амьтны ба ургамлын аймаг ( fauna, flora) хэмээн ялгагдах боловч ѳѳр хоорондоо нарийн судал, хэмнэлээр уялдаж цаг хугацааны хязгааргүй нэгэн орон зайд хэлхэлдэн нэгэн цул биогеонезыг үүсгэн тогтнодог. Эндээс ХҮН бол юуны ѳмнѳ байгальтайгаа хүйн холбоотой амьтан гэгддэг, гэхдээ түүнд адгууснаас ялгагдах ѳвѳрмѳц онцлог бол эрхбиш бий. Тэр нь ухамсарт ёс зүй юм. Хүний амьтнаас ялгарахуй чанарыг илтгэсэн энэ  гол гэмээр шинж нь түүний  үйлдлээр дамжин ил гарч байдаг. Хүн заримдаа адгууснаас долоон дор үйлдэл гаргадаг нь хүн зүйн ёс, зарчмаа баримталж чадаагүйгээс адгуус тѳрѳл рүүгээ жишигдэж байгаа факт мѳн. ХҮНий мѳн чанарыг нээн харахын тулд амьтнаас хүн ялгаран салсан эволюцыг эргэн харах шаардлагатай болдог юм.

Замбуулингийн бүх амьтад амьдрахын тѳлѳѳ, байгалийн үзэгдэл, хүнд хүнд бэрхшээлүүдийг саармагжуулан амьд үлдэхийн тулд цаг мѳч алдалгүй тэмцэл явуулсаар ѳнѳѳг хүрсэн, тэмцлийн явц нь цаанаа байгалийн цагийн бодит хуулиар зохицуулагдаж байдаг нь үнээн. Ерѳнхийд нь 3 чиглэлийн тэмцлийг авч үзэж болох юм.
 
1. Ѳѳрийгѳѳ нѳхѳн үйлдвэрлэхийн тѳлѳѳх тэмцэл
2. Хамгаалалтын тогтолцоог олж авахын тѳлѳѳх тэмцэл
3. Байгальтай зохицохын тѳлѳѳх тэмцэл

 

Амьд байгаль нь амьдралын тѳлѳѳх эдгээр тэмцлийг явуулахдаа тодорхой арга ухаан, механизмыг ашигладаг, гэхдээ тэр арга нь амьтсын ѳѳрсдийнх нь хѳгжлийн тѳвшинтэй яв цав тохирч явдаг байна. Энэ бол байгалиас заяасан нарийн тогтолцоо, тэрийг сѳрѳх зам үнэндээ бол мухардмал. Ухаандаа, амьтад бүдүүлэг, дунд зэргийн, дээд хѳгжилт гэсэн хѳгжлийн 3 тѳвшинд байна. Бүдүүлэг амьтад тооны олонлигоор, дунд зэргийн хѳгжилтэй нь рефлексээр тэмцэл явуулж, дээд хѳгжилтэй амьтад нь инстинктийн тэмцлийн аргыг эзэмшсэн байдаг жишигтэй л юм. Рефлекс ба инстинктийн эх үүсгүүр нь тархинд суудалтай, ухаанаар дамжин ил гарч ирдэг зүй жамтай юм.
 
Манай гаригийн балар эртний түүхийн тодорхой мѳчлѳгт дээд тѳвшингийн хѳгжилтэй нэг хэсэг бүлэг амьтдын тархи нарны идэвхжлийн нѳлѳѳгѳѳр гэнэт томорч инстинктийн эд эсийн задрал үүсч, улмаар инстинктээс ухаан, ухаанаас ухамсар хэмээх зүйл ялгарчээ. Хүн тѳрөлхтѳн хожим нь түүнд ОЮУН УХААН гэж нэр хайрлажээ. Хүн үүслийн орчин үеийн үлгэр гэлтэй энэ таамаглал эволюцийн онолд ямар нэг хэмжээгээр танин мэдэхүйн талаасаа нѳлѳѳлж магадгүй болж байна. Инстинктээс салсан оюун ухааны процесс нь байгалиас бэлнээр хүртэх биш хэрэглээний зүйлсээ ѳѳрсдѳѳ бүтээх, хѳдѳлмѳрийн багж зэвсэг хийх, орчноо ѳѳрчлѳх үйлдлүүдийг нѳхцѳлдүүлж эхэлсэн юм байна. Хүн тѳрѳлхтѳн хожим нь энэ үйлдлийг ХѲДѲЛМѲР гэж нэрлэжээ. 
Энэ бүхнээс улбаалан галактикийн хэмжээсээр хормын  тѳдийд тоологдох хоёр зуухан мянган жилийн тэртээ хомосапиенсийг ДЭЭД амьтан болгосон ухамсарт үйлдэл нь ХѲДѲЛМѲР юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хувьслын ч бай, хувьсгалын ч бай ямар ч замаар 

мич гэдэг амьтныг хүн болгон хѳгжүүлсэн нѳхцѳл, чанар, хѳшүүрэг нь ХѲДѲЛМѲР мѳн гэсэн Ф.Энгельсийн онолын үндэслэлийг сѳрсѳн үзэл баримтлал ѳнѳѳдрийг хүртэл гарч ирсэнгүй, харин ч академик тѳвшиндѳѳ улам боловсронгуй болон хѳгжсѳѳр, амьдрал дээр хаана хѳдѳлмѳр байна тэнд хѳгжил цэцэглэсээр байна.
ХҮНИЙГ, ХѲДѲЛМѲРИЙГ дээдэлсэн улс орон илүү хурдацтай хѳгжѳѳд байгаа нь дээрх онолын үндэслэл  үнэнд ойрхон байгаагийн нотолгоо юм. Энийг хѳдѳлмѳр, рационал сэтгэхүйг шүтдэг Англи, ажилсаг Япон, Хятад, цагийн юмыг цагт нь амжуулж чаддаг хүчирхэг Герман, хѳдѳлмѳрийг улс тѳрийн хѳшүүргээр залж чадсан Норвеги, хүнд зориулан амьдралын тавлаг орчныг бүтээж чадсан Голланд үндэстнүүдийн жишээнээс амархан олж харж болно.

Хүний ѳѳрийгѳѳ нѳхѳн үйлдвэрлэх процесс нь байнга сурч боловсрох үйлдлээр нѳхцѳлдѳж байдаг. Мэдлэг, боловсрол бол ХҮН нѳхѳн үйлдвэрлэлийн зайлшгүй нѳхцѳл гэж томьёолж болно.Мэдлэг, боловсролгүй бол ХҮН ДЭЭД хѳгжихгүй, хүний нѳхѳн үйлдвэрлэл явагдахгүй гэсэн үг. Хятадын их сэтгэгч, конфуцийн ухааныг үндэслэгч Сюнь-Цзы ...хүн бүхий л амьдралынхаа туршид, бүр эцсийн амьсгалаа хураах мѳчийг хүртэл байнга сурах ёстой, эс тэгвэл тэр адгуусаараа л үлдэх болно...гэж хэлсэн байдаг.
Түүнээс гадна хүн ДЭЭД чанараа хадгалахын тулд хүн зүйн зарчмыг ( principle) түгээмлээр баримталж хѳгжих зүй тогтолтой юм байна. Зүй тогтол хэмээн тодотгосны учир нь ХҮН хѳгжихүйн динамик, түүний тѳгѳлдѳржих процесс нь нэг талаас тодорхой орчин нѳхцлийг шаардахын зэрэгцээ нѳгѳѳ талаас хатуу зарчимд баригдаж явах ёстойд оршино. Хѳдѳлмѳрийн Үндэсний Нам ( ХҮН)-ын үзэл баримтлалаар бол тэргүүлэх 9 зарчмыг гол болгон дэвшүүлж байгаа юм байна. Зарчимгүй бол хариуцлагагүй, хариуцлагагүй газар хѳгжилгүй гэсэн логик санаа нь ялангуяа манай ѳнѳѳгийн нѳхцѳл байдалд тохирсон маш чухал баримтлал гэж харагдаж байна. 

 

ХҮН ДЭЭД үзэл амьдралын хѳрсѳнд яаж буух вэ?
 
Энэ бол чухал асуудал юм. Хүнийг дээдэлж хѳгжилд хүрэх арга механизм нь амьдрал дээр наад зах нь 3 объектив нѳхцлийг шаардана.
1. Байр орон сууц, бодит орлого, нийгмийн суурь бүтэц зэрэг материаллаг орчин. Энэ чиглэлд монгол улс урьд хожид түүхэнд  байгаагүй амжилтад хүрч чадсан, юм бүхнийг хараар будах боломжгүй. Цаашид баримтлах зарчмын хандлага нь гэвэл монгол хүн ѳѳрийхѳѳ амьдралын тавлаг орчныг аль болох  ѳѳрсдѳѳ л бүтээх ёстой. Орчноо ѳѳрсдѳѳ бүтээх нь ХҮН ДЭЭД үзлийн амин чухал зарчим. 

Монголчууд нэг үеэ бодвол барилга барьж, зам тавьж, тѳсѳл хэрэгжүүлж сурч байна, цахим мэдээллийн суурь орчин сайн хѳгжиж байна. Гэхдээ бусад үзүүлэлтүүдийг тѳвшингѳѳр нь анализ хийж Засгийн газрын хариуцлагад уяж тѳлѳвлѳж явах ёстой байх л гэж ойлгож байгаа. Тавлаг орчноор манай улс дэлхийд 120 орчимд жагсдаг юм гэсэн, тэгвэл 2030 он гэхэд хэдэд жагсах юм, 40 онд хаана байх юм гэдгийг тѳсѳѳлѳѳд бүтээн байгуулалтын тѳсѳв, тоймыг гаргах нь л харин АЛСЫН ХАРАА байх болно. Тэрнээс, Засгийн газрын ажлын хэсгээс саяхан тѳслийн хэмжээнд боловсруулж гаргасан үндсэн чиглэлийн баримт  бичиг нэртэй ерѳнхий тунхаг, дэд үндсэн хууль хэнд ч хэрэг болохгүй л дээ. Жишээ нь 40 он хүртэл эдийн засгийн ерѳнхий динамик, хямралын 2 мѳчлѳг байна гэж үзээд мѳчлѳг бүрийн регресс, прогресс бүрд тохирсон үе шатны бодлогыг үндэслэлтэй гаргах ёстой байх. Энийг л хэтийн тѳлѳв гэж хэлж болно. 40 он хүртэл Засаг 6 удаа солигдоно гэж үз хүйд, шинээр сонгогдох засаг болгоны үүрэх ачаа, хүлээх хариуцлага тоон илэрхийллээр гарч ирсэн байх ёстой юм. Энийг л чухамдаа алсын хараа гэж томьёолж болох жишээтэй.

2. Сурч боловсрох нѳхцѳл. Энэ чиглэлд ардчиллын гэх 25 жилд ухралт хийсэн. Олигтой бодлогогүй, концепцигүй. дээр нь урьд нь овоо тѳлѳвшиж байсан боловсрол олгох, мэдлэг мэргэжил суулгах тогтолцоог бүхэлд нь үгүйсгэснээр мэдлэгийн залгамж чанар алдагдсан. Энийг эргүүлэн босгоход хугацаа, хамгийн гол нь концепцио олох шаардлагатай болж байна. Дахиад л гаднын юм хуулна гэвэл түүх хоёр дахиа уучилах нь юу л бол. Ажиглаад байхад соц. байсан орнуудын нийтлэг гэмээр алдаа энэ юм шиг байна.
Амжилттай сурч боловсрох чухал нѳхцѳл нь эрүүл бие бялдар байдаг юм байна. Манай хойд хѳрш ГТО тэмдгийн норм гэдэг системээ эргүүлэн тогтоож байна. Эмзэгхэн, жулдрай хүүхдүүдээр улс орноо дүүргэхээс ѳмнѳ амжиж манайх ч гэсэн энэ чиглэлээр бодох юм нэлээд байгаа байхаа. Мэдлэгийн залгамж чанарыг тогтоон барихын тулд бодлогын залгамж чанарыг эрхэмлэх нь туйлын зѳв арга зам.

3. Шударгаар хѳдѳлмѳрлѳж баялаг бүтээх, бүтээсэн баялгаа хѳдѳлмѳрѳѳр хуваарилах нѳхцѳл. ХѲДѲЛМѲР бол хѳгжлийн механизм болоод зогсохгүй цаашлаад хүн хѳгжих хүчин зүйл, хүмүүжлийн хүчирхэг зэвсэг, онцгой орчин  гэсэн хандлага шаардагдаж байна. Шударга хѳдѳлмѳрѳѳр хүмүүж хүйн тухайд бүхэл бүтэн үзэл баримтлал шаардлагатай. 
Ѳнѳѳдѳр, шударгаар хѳдѳлмѳрлѳѳд чинээлэг амьдрах нѳхцѳл алга. Хѳдѳлмѳрлѳж бүтээсэн баялаг нь хамгийн шударга бусаар, албан тушаалын хѳшүүргээр, даргын тогтолцоогоор хуваарилагдаж байна. Энд эрүүл тѳрийн эрүүл зохицуулалт гарцаагүй шаардлагатай.

Объектив орчин нѳхцлийг бүтээхэд наад зах нь 3 субьектив нѳхцѳл зайлшгүй шаардлагатай. Нѳхцлийн нѳхцѳл, субьектив нѳхцѳл нь обьектив нѳхцлѳѳ бүрдүүлнэ  гэдэг утгаар  угтвар нѳхцѳл гэж нэрлэлээ.

1. Улс тѳрийн угтвар нѳхцѳл. ХҮН намын залуус энэ чухал нѳхцлийг ИНСТИТУЦИ гэж харжээ. Нам тѳлѳвшинѳ гэдэг нь улс орон, хүн хѳгжлийн угтвар нѳхцлийг бүрдүүлэгч луужин нь улс тѳрийн сайн зохион байгуулагдсан  институци гэсэн үзэл баримтлаж байгаа юм байна.
 
2. Эрх зүйн угтвар нѳхцѳл.  Хуулийн заалт, хэв хэмжээгээр хориглоогүй бүхэн чѳлѳѳтэй гэдгийг түгээмлээр тунхаглах ёстой. Ийм нѳхцѳлд хууль эрх зүйн акт болгон мэргэжлийн маш ѳндѳр тѳвшинд боловсрогдох шаардлагатай. Энэ нь УИХ-ын гишүүдийн ухамсар, мэдлэг чадвар, боловсролоос шууд шалтгаалах асуудал. Нѳгѳѳ талаар ХѲДѲЛМѲРИЙН ХУУЛИЙГ бүх хуулиудын дундаас онцгойлон үзэж манфест болгон ѳргѳмжлѳх шаардлагатай.

3. Ёс зүйн угтвар нѳхцѳл ХҮН хүнээ, улс орноо хѳгжүүлхэд монгол хүн, монгол хүндээ саад болох ёсгүй юм. Энэ бол маш чухал, магадгүй хамгийн гол орчин нѳхцѳл ч байж мэднэ. Хүмүүсийн ажиллах урам зориг, бүтээх бадрангуй сэтгэлийг унтраах нь хүний нийгэмд байдаг хамгийн ёозгүй үзэгдэл. Нийгмээрээ аливаад итгэлгүй болж байгаа нь улс орноороо чѳтгѳрийн тойрогт орчихож байгаатай адил юм. Европад бол энийг frustration гэж яриад байгаа. Соёл иргэншлийн ѳндѳр тѳвшинд гарсан орнууд шууд л хѳгжилд хүрчихээгүй, энэ бүх бэрхшээлтэй тулаад, даван туулсаар ирсэн байдаг. Нийгмийн фрустрацийг даван туулах гол арга нь зарчим, стандарт баримтлах байдаг юм байна.
Нэг жижиг, нэг том  жишээ хэлье!

Хүүхдүүд тагтаанд хоол ѳгдѳг. Нэг хэсэг нь ѳхѳѳрддѳг, нѳгѳѳ хэсэг нь ѳвчин тараагч гэж адладаг. Эндээс эцэс тѳгсгѳлгүй хэрүүл маргаан, гутаах, доромжлох

 Австрид гэхэд тагтаанд хоол ѳгвѳл 50 евроны торгууль ногдуулах зарчим ( стандарт)тай байх жишээтэй.
Ѳѳр нэг жишээ. Тавантолгойн гэрээ, дэлхийн чихийг дэлдийлгэсэн хэрүүл. Мега тѳслийг Засгийн газар хариуцаж хэрэгжүүлнэ, хариуцлагыг ЗАСГИЙН ГАЗАР үүрнэ...ганцхан ѳгүүлбэр стандарттай байсан бол ийм хэрүүл гарч ард түмнийг талцуулахгүй л байсан. ХЭРҮҮЛ хэмээх чѳтгѳрийн тойргийг цэглэх шалгарсан арга нь зарчимд захирагдах байх нь энээ. Эрх зүйн ийм угтвар орчин байгаагүйгээс нийгмийн цагийг зүгээр л мах шиг идэж, айраг шиг залгилцгааж байна. НИЙГМИЙН ЦАГ бол БИДний цаг, БИД ганцхан цагийг л тал талаас нь зулгаан амьдарцгааж байгаа шүү дээ.  Ажил хийх гэсэн нэгэндээ саад болдог муухай үзэл даамжирч зуршил болон нийгмээрээ фрустрацид орж байна даа. Амьд цагийг дэндүү ихээр алдаж байна. Эндээс гарах арга замыг харчхаад, хэрэгжүүлнэ гээд зориг шулуудаад явж байгаа залуус байна гээд бодхоор монголчууд чадна гэдэг оргилуун бодол орж ирдэг юм. Мэдээж алдаж онох юм зѳндѳѳ л гарах байх, тэднийг ойлгох, таних, түшиж, тулаад явах л асуудал гэж харж байна. Контингент нь мууд идэгдээгүй, улс тѳрд уусаагүй залуус гээ л бодохоор тэдэнд нэг л итгэчихмээр санагдаа л байгаа юм даа.

ХҮНийг дээд тѳвшинд  хүргэх нѳхцлүүдийг ХҮН ѳѳрѳѳ л бүтээнэ. ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ гэдгийн утга учир үүнд л оршино. Эдгээр нѳхцлүүдийг тѳрѳѳс анхаарч, үндсэн хуулиндаа тусгаж, амжилттай шийдвэрлэж чадваас иргэншлийн процесс ч түргэсдэг нь соёл иргэншилтэй орнуудын туулж ѳнгѳрүүлсэн түүхээс харагддаг. Иргэний ардчилсан нийгэм байгуулахыг очих цэг гэж тунхагладаг манай улсын хувьд хүнээ дээдэлж, хѳгжих нѳхцлийг нь бүрдүүлж, тэгснээр нийтдээ хѳгжих боломжийг олж авах бодлого баримталвал эдийн засаг гэдэг үгийг мянга давтсанаас ч илүү амжилтанд хүрэх болно гэдэгт ѳчүүхэн бичээч би итгэж байна. Ард түмнийхээ сайн сайхан амьдралын тѳлѳѳ мэдлэг, боловсрол, залуу хүний хүч энергийг дайчлан зарцуулахаар нэгэнт шийдсэн, БИД хэмээх зарчимд нэгдэж сэтгэл шулуудсан  энэ мянга, мянган залуус очих цэгтээ хүрнэ гэдэгт итгэж байна. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагийн орчилд эхлэх л ёстой байсан үйл хэрэг! Энэ цагийг тэдэнд түүх бэлэглэжээ. Генийн агуу гайхамшиг шингэсэн монгол хүн, ХҮН ДЭЭД болтлоо хѳгжих болтугай, боломж бол бий! 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon