УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компанийн санхүүгийн тайлан баланс, Туркойз хилл компанийн үйлдвэрлэл, борлуулалтын мэдээлэл, Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр тулгуурлан Оюутолгойгоос Монгол улсын хилээр нэг өдөрт гарч буй баялгийн хэмжээг тооцон гаргажээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа тус тооцоогоо нийтлэн 'Оюутолгойгоос өдөр бүр 5.4 сая доллар гарч байна. Харамсалтай нь энэ мөнгө Монголын банкаар дамждаггүй. Асар өндөр хүү болон менежментийн төлбөр баялагаа сул алдсаар...' гэж бичжээ.
Сэтгэгдэл бичих