Гадаад худалдааны тэнцэл 2006 оноос хойш байнга алдагдалтай гарч байсан бол 2014 онд 539 сая ам долларын ашигтай гарсан билээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 15-ны урьдчилсан мэдээгээр гадаад худалдаа 225 сая ам долларын ашигтай гарсан талаар Монголбанкнаас мэдээлэв. Тэнцэл ашигтай гарахад мөнгөжөөгүй алт болон боловсруулаагүй нефтийн гарц ихэссэн, Оюутолгой төслийн экспортын үйл ажиллагаа жигдэрсэн нь эерэгээр нөлөөлжээ.
Сэтгэгдэл бичих