“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2003 онд батлагдсан. Үүнээс хойш 2013 оныг хүртэл 10 жилийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд нийт 5057,11 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгожээ
.
Тэгвэл 2014-2016 онд 15309 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь өмнөх 10 жилд өмчлүүлсэн газраас даруй 3 дахин том газрыг 3 жилийн хугацаанд өмчлүүлнэ гэсэн үг юм.
2003-2013 оны Улаанбаатар хотын газар өмчлөлийн явц:
Нийт 96583 иргэнд 5057,11 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр өмчлүүлсэн байна.
2014-2016 онд Улаанбаатар хотын иргэдэд 15 309 га газрыг өмчлүүлэх ажлын явц:
Улаанбаатар хотын иргэдэд гэр бүлийн зориулалтаар нэг удаад үнэгүй газар өмчлүүлэх ажил 2014 оны зургадуур сараас эхлэн цахимаар хэрэгжиж эхлэв. Тодруулбал өнгөрсөн оны зургадугаар сарын 26-нд 52 байршлаас 20 байршлыг баталж 8-р сарын 1-нээс эхний ээлжийн таван байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
1-р ээлжийн газар өмчлүүлэх ажлаар нийслэлд бүртгэлтэй нийт 13523 иргэдэд 1524 га газрыг өмчлүүлсэн
.
2-р ээлжийн газар өмчлүүлэх ажил энэ оны 1-р сарын 26-ны өдрөөс 2-р сарын 9-ны хооронд болж өнгөрөв. Тус бүртгэлд нийт 184596 иргэн хүсэлт илгээснээс 13819 иргэнд 2875 га газрыг өмчлүүлэх ажээ
.
Нийт өмчлүүлэхээр тогтсон 15 309 га газраас 1,2-р ээлжийн газар өмчлүүлэх ажлаар нийт 4399 га газрыг нийслэлд бүртгэлтэй иргэдэд өмчлүүлээд байна
.
Сэтгэгдэл бичих