Нийтлэл 02 сарын 11, 2015

Грек өнгөрсөн 192 жилийн 90-ийг нь санхүүгийн хямрал дунд өнгөрөөжээ.

Грекийн санхүүгийн байдал Европын бүс нутгийн толгойны өвчин болсоор хэвээр байна. Бизнес Инсаидер сэтгүүлээс Мерил Линч Америкийн банкны датаг ашиглан хийсэн графикт зарим улсын 1800 оноос хойш албан ёсоор дефолт хийсэн болон хугацаа сунгасан өрийн хувь, тэдгээрийн давтамжийг харуулжээ. Грек улс өнгөрсөн 192 жилийн 90 жилийг дефолт буюу улсаараа төлбөрийн чадаргүй болох эсвэл өрийн дахин төлөвлөлт хийж өнгөрүүлжээ. Буцалтгүй тусламжийн эрин дуусч, албан ёсны зээл, санхүүжилт ар араас нь босгож буй Манай улс хэдэн арваны дараа ямар дүнтэй суух бол?

Сэтгэгдэл бичих

arrow icon