Казиногийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслийг санаачлагчид казино байгуулагдсанаар улсын төсөвт хэр хэмжээний орлого оруулж, зарлага гаргахыг урьдчилсан байдлаар тооцсон байна.
Казиногийн үйл ажиллагаанаас улсын болон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нь казиногийн байршил, хүчин чадал, ажилчдын тоо зэрэг үзүүлэлтүүдээс шууд хамаарна. Хялбаршуулсан тооцоолол хийхийн тулд тодорхой нөхцөлүүдийг зааж, урьдчилсан байдлаар тооцоход эхний жилд 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзжээ. Энэ нь нэг казиногоос орох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74.0 тэрбум төгрөгөөс 148.0 тэрбум төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой
юм байна.
/Та хулганын заагчийг багана дээр аваачиж мөнгөн дүнг тооцсон тайлбарыг уншина уу!/
Сэтгэгдэл бичих