Нийтлэл 03 сарын 31, 2015

Цагийг хэрхэн үр бүтээмжтэй зарцуулах вэ?

 Цаг бол алт. Харин энэ үнэт зүйлээ үнэтэйгээр зарцуулж чаддаг болов уу. Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд цаг хугацаатай уралдан ажил амьдралаа амжуулна гэдэг хэн хүний хүссэнээр бүтэхгүй. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөөн дунд амьдарч буй бидний хувьд бусдаас нэн түрүүнд бүхнийг хийн, хэт их ачаалалтай ажилладаг. Үүний үр дүнд тодорхой хэмжээний сөрөг нөлөө бий болж, “толгойны өвчин”-г нэгээр нэмэгдүүлнэ. Харин энэ бүхнийг энгийн бөгөөд ухаалаг аргаар шийдвэрлэх боломж бидэнд үргэлж байдаг. Хамгийн энгийн арга бол цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх төлөвлөгөө юм. Бидэнд нэг өдрийн турш илүү ч, үгүй дутуу ч үгүй 24 цагийг зарцуулах эрх байдаг. Яаж зарцуулах нь таны дур. Гэвч хэн үр бүтээлтэй ашиглаж чадна, тэр хүн л хожно, хөгжинө. Цагийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй ажиллах нь тухайн хүний өөрийн зохицуулалтаас хамаардаг.

Бидний тэр бүр анзаардаггүй ч цаг хэмнэж болох хэдэн сонирхолтой баримтыг хүргэж байна.

  1. Хүн ажлынхаа зай завсраар интернетэд өдөрт ойролцоогоор 3-4 цагийг зарцуулдаг байна. Энэ цагаа хэмнээд ажлаа хийвэл таны ажлын бүтээмж хэр өндөр байх бол. Харин тогтмол ажилгүй хүмүүсийн хувьд өдрийнхөө 7-8 цагийг соошил ертөнцөд зарцуулдаг гэнэ.
  2. Хүн дунджаар өдөрт 5 цаг телевиз үздэг. Зарим хүмүүс өдөрт 7-8 цаг ч үздэг байна. Тэд өглөө сэрээд л ТВ-ээ асааж үзсээр ажилдаа явна. Ажлаа тараад телевизийг шөнийн 11-12 цаг хүртэл үзээд унтана. Маргааш нь мөн адил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл та өдөр ажиллаж, сурч, хөдөлмөрлөх ёстой 8 цагаа зүгээр гэртээ суугаад л телевиз үзээд өнгөрүүлж байна гэсэн үг юм.
  3. Машины зогсоол хайх 10 минут, ногоон гэрэл асахыг хүлээхдээ амьдралынхаа 2 долоо хоногийг зарцуулдаг гэнэ.
  4. Хүн өдөрт 10-н удаа хөргөгч хүртлээ “аялдаг”. Ямар ч зорилгогүйгээр 6 удаа хөргөгчөө шагайж үзэх гэж аялдаг гэнэ. Хэрэв нэг удаагийнхаа аялалд 1 минут зарцуулдаг гэж үзвэл амьдралынхаа дөрвөн сарыг ийм утгагүй зүйлд зарцуулдаг байна.
  5. Бүсгүйчүүд амьдралынхаа гурван жилийг дэлгүүрт өнгөрөөдөг.
  6. Нийт амьдрах насныхаа таван хувийг ариун цэвэр, засвар үйлчилгээнд зарцуулдаг бол 10 хувийг эрүүл мэнд, эмчилгээндээ зарцуулдаг  гэсэн дүн судалгаагаар гарчээ.  

Өнөөдөр таны амьдралд урсан өнгөрч буй цаг хэзээ ч давтагдахгүй гэдгийг санаарай. Учир нь энэ оны, энэ сарын, энэ өдрийн, энэ цаг таны амьдралд нэг л тохиох  үнэт агшин. Тэгэхээр дээрх баримтуудаас санаа аваад өөрийнхөө үнэтэй цагаа хэзээ ч харамсахгүйгээр үнэ цэнэтэйгээр өнгөрүүлээрэй.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Gandolgoon
    • 2020-05-12

    Tv гээ бага үзэж гэр бүлтэй уулзах цагаа ихэсгэж ажилдаа төвлөрч унтах цагаандаа унтах хэрэгтэй Мэдээллийг үзэж аницлаа

arrow icon