Инээд бол хамгийн сайн эм. Та хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ инээснээ санаж байна уу. Өдөр бүрийн завгүй амьдрал, стресс ядаргаанаас болоод инээх ч завгүй явна уу. Харин та тэрхүү амьдралынхаа санаа зовнил, стресс ядаргаагаа тайлахыг хүсвэл караокед орж мөнгөө үрэх бус, үнэтэй амралтын газруудад очиж цаг заваа алдах бус, харин үүний оронд та өдөр бүр чин сэтгэлээсээ инээж явахад л ямар ч үнэгүйгээр эрүүлжиж, залуужиж, стресээ тайлж болох нь ээ.
Сэтгэгдэл бичих