Нэгдсэн Үндэстний Байгууллагын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-ийн байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгал, биет соёлын агууламжаар дэлхийд үлэмж үнэ цэнэтэй соёлын болон байгалийн өвийг бүртгэдэг дэлхийн өвийн жагсаалтад Монгол орноос дараах газрууд багтжээ.
Увс нуурын ай сав газар (Uvs Nuur basin) 2003
2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрыг дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг , Скипүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна Увс нуур нь 40000 гаруй археологийн дурсгалыг агуулдаг
билээ” гэжээ. Тиймээс Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.
Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape)- 2004
Юнеско 2004 онд Орхоны хөндийн дурсгалт газрыг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан байна. Орхон голын хөндий нь Төв Азийн 2000 жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг
ажээ. Тиймээс Дэлхийн өвийн II, III, IV шалгуурыг хангасан тул Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна.Тухайлбал, Орхоны хөндийд 8-р зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө байдаг аж.
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai)- 2011
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд хүн төрөлхтний соёл, иргэншлийн түүхийн олон улбааг хадгалсан дурсгалтай, тэдгээр нь дэлхий дахинд нийтлэг үнэ цэнэтэй гэж үзэн Дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байна.
Их Бурхан Халдун уул, түүний эргэн тойрны ариун нандин газар /Great Burkhan Khaldun Mountain and its surrounding sacred landscape/- 2015
ЮНЕСКО-гийн сайтад “Бурхан Халдун уул болон түүний орчмын ариун газар бол тус улсын зүүн хойд хэсэгт Хэнтийн нуруунд оршдог, Төв Азийн тал, Сибирийн тайгын уулзвар газар юм. Бурхан Халдун уул болон түүний орчмын уулс, гол горхи, овоонууд нь эртний бөө мөргөл, Буддын шашны заншлаар ариун газар оронд тооцогдож тахигдсаар иржээ. Мөн энэ газарт Чингис хаан төрж бас шарилыг нь онголсон гэгддэг” хэмээн тайлбарласан байна. Тиймээс Дэлхийн соёлын өвд 2015 онд бүртгэн авчээ.
бөө лам хоёр ёстой сайхан холион бантан хийж байнаа...хөөрхий өрөвдмөөр ч юмдаа....Хоолоо л олж идэх арга нь байхдаа...