Улаанбаатар хотын хүн амын нягтрал Монгол улсад хамгийн өндөр хэвээр байна. Улаанбаатар хот Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 40% нь нийслэлд төвлөрдөг байна. Үүний 20% нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг ажээ.
Хамгийн сүүлд хийгдсэн хүн амын судалгаанаас үзэхэд нийслэлийн нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2000 онд 162 хүн ногдож байсан бол 2010 онд 246, 2012 онд 262 хүн болтлоо өссөн байна.
Сэтгэгдэл бичих