Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1000 иргэдээс сар бүр авдаг нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжийн судалгааны дүнгээс танилцуулж байна. УИХ-д суудал бүхий нам, бие даагчдын хэн нь хамгийн үнэнч сонгогчидтой вэ?
УИХ-ын 2012 оны сонгуульд нам, эвсэл, бие даагчдад саналаа өгсөн сонгогчид одоо хэнийг дэмжих тухай асуултын хариултыг бид харж байна. Жишээ нь хамгийн доод мөрөнд 2012 онд АН-ыг сонгосон иргэдийн 39 хувь нь АН-ыг дэмжсэн хэвээр
байгаа бол 38 хувь нь хэнийг ч дэмжээгүй, 22 хувь нь бусад нам эвслийг дэмжихээр болж “сэтгэл хувирчээ” Сонгогчдынхоо 22 хувийг бусад нам эвсэлд алдсанаараа Ардчилсан нам энэ үзүүлэлтийг тэргүүлж байна. Энэ намын сонгогчдын сонголтын сэтгэл зүй хамгийн өндөр савлагаатай байгаа бололтой. Энэ судалгааны дүнгээс сонгогчдынхоо 52 хувийг хадгалж үлдсэн МАН, 61 хувийг хадгалж үлдсэн МАХН-МҮАН үнэнч сонгогчидтой гэж дүгнэж болохоор байна. Түүнчлэн улаан өнгөтэй хэсгийг харвал санал өгөөгүй иргэдийн 69 хувь нь хэнийг ч дэмжихгүй хэвээр, бусад нам эвслийг дэмжсэн иргэдийн 44 хувь нь мөн хэнийг дэмжихээ шийдээгүй, том намыг өмнөх сонгуулиар дэмжсэн иргэдийн 23-38 хувь нь мөн хэнийг ч дэмжихгүй гэж хариулснаас үзэхэд сонгогчдын томоохон бүлэг хэнд итгэл үзүүлэх, дэмжихээ мэдэхгүй байгаа гэж харагдаж байна. Энэ том орон зайгаас аль нам хамгийн олон дэмжлэг авч чадна, ирэх оны сонгуульд ихээхэн нөлөөтэй байх магадлалтай байна.
-
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жич. Судалгааны аргачлал:
Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.
Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.
Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар:
Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.
Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)
SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.
Ардын нам аргагүй шүү дээ. Хуучин нийгмийн үеийн сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Шинэ нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэнд 25 жил хориг тавьж хойш чангаасны хүчинд энэ бүх нийгмийн эмх замбараагүй, авилгалд идэгдсэн нийгэм тэдний чөлөөт бус, мангурк сэтгэлгээг луйварчид ашигласны үр уршгаар бий болжээ. хэхэхэх