Нийтлэл 11 сарын 23, 2015

БУСАД УЛСАД НЭГ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН ХЭДЭН ХҮН ТӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Олон улсад парламентын гишүүн хэдэн хүн төлөөлдөг болохыг 6 ангилалд хуваан харуулж байна. Тойргийн хэмжээ уг ангилалд багтаж буй улсын тоо хэр олон байгааг илэрхийлнэ. 

Сан-Марино (500), Науру (800), Монако (1.300), Палау (1.300), Лихтенштейн (1.400), Маршаллын арлууд (1.900) зэрэг орны парламентын гишүүн нь хамгийн цөөхөн иргэнийг төлөөлөн ажилладаг бол Энэтхэг* (2.146.800), АНУ* (711.300), Этиоп* (707.100), Исланд (503.200) зэрэг орны парламентын гишүүн нь хамгийн олон иргэнийг төлөөлж байна. Холбооны улсууд олонтой хүрэн өнгийн тойргоор илэрхийлэгдсэн бүлгээс гадна, судалгаанд хамрагдсан 191 орны 33 хувийг багтаасан 20.000-40.000 хүртэл иргэнийг төлөөлдөг  бүлэгт нэг гишүүн нь 39.474 иргэнийг төлөөлдөг манай улсын парламент багтаж байна. 

Интерактив:

Зургаар:

 

Сэтгэгдэл бичих

arrow icon