Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 12 дугаар сарын дүнгээр 32 мянга 788 бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.3% буурч, сарын дүнгээр 4.7% багассан үзүүлэлт болжээ.
12 дугаар сард БНХАУ-ын инфляцийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн
өөр бодлого тодорхойлогчдын зорилтот түвшнээс хоѐр дахин доогуур үзүүлэлт боллоо. Хэрэглээний үнийн индекс доогуур байгаа нь бодлого тодорхойлогчдыг мөнгөний бодлогоо дахин зөөллөх шахалтад оруулж байгаа аж.
Ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төсөл нь Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлэх замаар хуримтлалын суурийг тавина
гэж хууль санаачлагчид нь үзэж байна.
2016 оны төсөвт тусгаснаар энэ онд авто замын салбарт гадаадын буюу Азийн Хөгжлийн банк, Германы Сэргээн босголт банк, Кувейтын сан, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр найман төсөл арга хэмжээ, дотоодын хөрөнгө оруулалтаар 22 арга хэмжээ санхүүжүүлэхээр тусгасан байна. Салбарын яамнаас 2017 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож дуусахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн.
Энэ жил улаанбуудайн гурил импортлох хүсэлт ирүүлсэн 75 аж ахуйн нэгжээс 65 компанид нийт 40.3 мянган тонн гурил импортлохыг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл бичих