Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас Төв Азид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд 75 хувиар өсч, 1.4 тэрбум еврогоос давсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Үүнээс Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дахин өссөн нь хамгийн хурдацтай өсөлтөд тооцогдож байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 2015 онд Монгол Улсад 467 сая еврогийн санхүүжилт олгосон нь 2014 оны 117 сая еврогийн санхүүжилтээс огцом өссөн дүн болсон байна.
Өнгөрсөн 2015 оны эцсийн байдлаар инфляци жилийн дүнгээрээ 1.9 хувьтай гарсан
болохыг Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд суурин интернэтэд холбогдсон 134 мянган өрх байгаа
бол шинээр үйлчилгээ авах боломжтой 218 мянган өрх байна.
Дугаартайгаа шилжих үйлчилгээний дундын өгөгдлийн санг ажиллуулах компаниар “Unitel” группийн охин компани “U-Planet” шалгарчээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улс, нийслэлийн харъяа байгууллагын 200 гаруй албан хаагч 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас 55 нь шууд газар дээр нь шийдвэрлэх боломжтой үйлчилгээ юм
Өнгөрсөн улиралд хөгжиж буй зах зээлээс гадагш чиглэх хөрөнгийн урсгал 270 тэрбум ам.доллар давж
, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. 12 дугаар сард гэхэд хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зах зээлээс нийт 159 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
Сэтгэгдэл бичих