Нийтлэл 01 сарын 18, 2016

Сонгууль: Нийслэлийн нэр дэвшигч орон нутгаас 4 дахин олон иргэн төлөөлж байна

Тойргоос сонгогдох нэг гишүүн хэдэн хүн төлөөлдөг вэ ?  Уншигч танд тойргоос сонгогдсон гишүүдэд хэдэн хүн оногддог тухайг сонирхуулж байна. Нийслэл хотын хувьд бол нийт хүн амын тэн хагас амьдардаг ч 14 мандат хуваарилагдсан. Тэгэхээр Улаанбаатарын 14 нэр дэвшигчид хамгийн багадаа  92000 мянган хүн оногддог. Гэтэл хоёр мандаттай зарим аймаг гэхэд угаасаа нийт хүн ам нь 92000 орчим байгаа нь харилцан адилгүйг харуулж байна. Тиймээс НИТХ-ын зүгээс хотын мандатыг 21 болгох саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч татгалзсан хариуг авсан. Хэдийгээр шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулинд мандатыг тоог хэвээр үлдээсэн ч дээрх санал дэмжлэг авч чадахын бол УИХ-аас тогтоол гаргахад л хүчин төгөлдөр болох боломжтой. 

 

 

Олон улсад энэ тоо ямар байдалтай байна вэ? Дор харуулсан нийт 191 орноос 71 хувь нь 100 мянга хүртэлх сонгогч төлөөлж байна. Мөн тойргийн төлөөллийн хэмжээнд асар том ялгаа байх нь ховор. Манай нийслэл хотын хувьд цөөн хүн амын дийлэнх нь бөөгнөрч суурьшсан хоттой, тэр нь 14 мандаттай гэсэн хоёр онцлогийн улмаас олон улсын түгээмэл практикаас нэлээн өндөр, орон нутгийн төлөөлөлтэй харьцуулахад зарим дүүрэгт 4 дахин олон сонгогч нэг л гишүүн сонгох бүтэц үүсээд байна.  

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-20

    ЗӨВ ШҮҮ

arrow icon