Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
“Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар зах зээлд борлогдоогүй 18,882 орон сууц байна
.
Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлснээр Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа 3,000 гаруй барилгын компанийн 50 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа интерьер дизайны чиглэлийн компани байна. Харин барилгын мэдээллийн нэгдсэн сан болох “barilga.mn” сайтад 86 компани интерьер, экстерьер дизайн буюу гадаад дотоод засал, чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлжээ.
Барилга, бүтээн байгуулалтын компаниуд 2015 онд хоёр их наяд 112.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэжээ
.
Ам.долларын албан ханш төгрөгийн эсрэг өнгөрсөн Баасан гарагт 2,000 төгрөг давж энэ долоо хоног гарсаар дараалан хоёр өдөр өсч нэгжийн ханш нь 2,006.79 төгрөг дээр тогтлоо. Юанийн ханш мөн л ижил чиглэлийн хөдөлгөөнийг харуулж, мягмар гарагийн байдлаар төв банкнаас зарласан ханш 305.01 төгрөгт хүрээд байна.
Өнгөрсөн онд манган буюу марганцийг анх удаагаа олборлож, экспортод гаргаж эхэлсэн
. Үүнтэй холбоотойгоор холбогдох журамд өөрчлөлт оруулж, манганий хүдрийн борлуулалтаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож эхэлсэн байна.
Торонтод бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани (TRQ:CN) үйл ажиллагаа болон хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөрөө Брэндан Лэйнийг томилохоор боллоо.
Сэтгэгдэл бичих