Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Дорноговь аймагт баригдах Сайншанд салхин паркийн төсөлд Европын хөрөнгө оруулалтын банк 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн
байна. Европын хөрөнгө оруулалтын банк уг төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудын консорциумын гол гишүүнд тооцогдож байгаа. Уг төслийн нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг олон улсын санхүүжилтээр бүрдүүлж, үлдэж буй 30 хувийг "Ferrostaal" компани гаргана. Төслийн нэгжийн зүгээс салхин станцыг 2017 оны 9-р сар гэхэд бүрэн үйл ажиллагаанд нэвтрүүлж, ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1,000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онд жил бүр 2,000 айлын түрээсийн орон сууцыг төрийн дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулахаар тусгажээ.
БНХАУ ирэх гурван жилд 700 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнуудаа хааж
, 2018 он хүртэл шинэ уурхайн зөвшөөрөл олгохгүй байхаар шийдлээ. Тухайлбал, 300 сая тонны үйлдвэрлэлийн гарцтай, улсын 300 уурхай, 400 сая тонны гарцтай 4,000 жижиг уурхайг хаахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Хятад улсад нэг их наяд доллар гадагшлах урсгал явагджээ. Зөвхөн өнгөрсөн сард мөнгөний урсгал 158,7 тэрбум доллар доллар болсон нь есдүгээр сарын 194 тэрбумын дараагийн хоѐр дахь том үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл бичих