Цагаан сарын бөхийн барилдааны түүх тэртээ 1963 оны туулай жилээс эхлэлтэй. Тухайн үеийн барилдаанд Монгол улсын дархан аврга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат улсын заан цолтой байхдаа түрүүлснээр салхийг нь хагалж байж.
Энэхүү барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх нь өдгөө УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрээр 1988 онд улсын заан цолтой байхдаа түрүүлснээс хойш тасралтгүй 11 түрүүлж, дараа нь 2000 болон 2006 онуудад дахин түрүүлснээр нийт 13 удаагийн түрүү түүний нэр дээр бичигддэг. Ингээд сүүлийн арван жилд цагаан сарын барилдаанд хэн, хэн түрүүлсэн болон аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа түрүүг авсан тухай инфографикийг хүргэж байна.
Баянхонгор аймаг дээр Өвөрхангай гээд биччихэж.