Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдах товтой байна. Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл” “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг багтаж байна.
"Bloomberg"-ийн шинжээчдийн тооцооллоор энэ санхүүгийн жилд Японы "Toyota Motor", "Suzuki" зэрэг тэргүүлэх зургаан автомашин үйлдвэрлэгчийн нийт ашиг 5.5 хувиар өсч
, 40 тэрбум ам.доллар орчимд хүрэх төлөвтэй байна.
Brent маркийн нефтийн үнэ баасан гаригт буюу хоёрдугаар сарын 12-нд баррелийн үнэ нь шууд 10 хувиар нэмэгдэн 33 доллар хүрэв.
Дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компани “Рио Тинто” эрдсийн түүхий эдийн ханшийн уналтаас үүдэн 2016 оны үйл ажиллагааны зардлаа 1 тэрбум ам.доллараар танахаар төлөвлөжээ.
Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан. энэ оны 6 дугаар сар гэхэд төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-нд хүргүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн төслийн багийнхан мэдээлэв. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байна. Урьдчилсан тооцоогоор “Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, түүнийг дагасан дэд бүтцийг байгуулна
.
Сэтгэгдэл бичих