Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтран баруун аймгуудад нислэг хийж эхлэх
гэж байна. Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, нэг агаарын компанийн тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчид, уулчдад маш их ач холбогдолтой аж.
-Нэгдүгээр сарын байдлаар хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгж хувиар өссөн байна. Нийт хадгаламжийн хэмжээ нэгдүгээр сард өмнөх сараасаа буюу 12 дугаар сараас 1.2 хувиар буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч, 7.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Төгрөгийн хадгаламж нэгдүгээр сард өмнөх сараас буурсан бол гадаад валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор гадаад валютын хадгаламж энэ оны нэгдүгээр сард өссөн үзүүлэлттэй байна.
-Түрээсийн орон сууцны журам батлагдсан болохыг Барилга, Хот Байгуулалтын яамнаас мэдээллээ. Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд хамрагдах сонирхолтой иргэн гурван сарын төлбөртэйгээ тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгийг байршуулах юм байна.
-Лондонгийн Хөрөнгийн бирж Германы “Deutsche Boerse”-тэй нэгдэхээр хэлэлцээр хийж байна. Энэ талаар Лондонгийн Хөрөнгийн биржээс мэдээлсний дараа хувьцааны ханш нь 17 хувиар, “Deutsche Boerse”-ийнх 7 хувиар өслөө.
-Энэ долоо хоногт Монголбанк 137 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр худалдсан байна.Ингэснээр 2016 оны 02-р сарын 24-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 720.1 тэрбум төгрөг болжээ.
-Монголын ууган компанийн нэг болох “Гутал” ХК нь 2015 оны тайлант хугацаанд 1.96 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
байна. Энэ дүн нь өмнөх оноос 505.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн ТУЗ-н хурлаар нэгж хувьцаанд 749 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл бичих