Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-2014 оны 11 дүгээр сараас Монголын Хөрөнгийн Биржээр дамжин арилжих болсон Засгийн газрын жижиглэнгийн Үнэт цаасны хүү анх арилжиж эхэлсэн цагаас хойш хоёр нэгж орчим хувиар буураад байна. Тухайлбал 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ны хүү 2014 онд 15.795 хувийн хүүтэй зарлагдаж байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт ижил хугацаатай Засгийн газрын үнэт цаас 13.635 хувийн хүүгийн түвшинд арилжаалагдсан байна.
-2016 онд дэлхийн улс орнуудын Засгийн газрын өрийн хэмжээ 2 хувиар нэмэгдэж, 42.4 их наяд ам.долларт
хүрэхээр байгааг олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг даваа гарагт танилцуулсан тайландаа дурдсан байна. Үүнээс шинэ зээлийн хэмжээ 6.7 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь жилийн эргэн төлөлтөө давсан дүн болж байгаа юм.
-УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын Газраас зарлалаа. Тухайлбал УИХ-ын сонгуульд нам болон эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум 400 сая төгрөгөөр тогтоосон
байна.
-2016 оны эхний сард арьс ширний үйлдвэрүүд 1.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд 500 сая төгрөг, гадаад зах зээлд 1.5 тэрбум төгрөгийн арьс ширэн бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 5-наас нэг сарын хугацаанд түүхий арьс ширийг экспортод гаргахыг Засгийн газрын тогтоолын дагуу зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор арьс ширний экспорт 40 гаруй хувиар нэмэгджээ.
-“Moody’s” агентлагаас олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт 2016 онд тогтвортой байна гэсэн төлвийг танилцууллаа. Баруун Европын зах зээлд Итали, Испани зэрэг орнуудад автомашины эрэлт өндөр байгаа нь нийт борлуулалтаа дэмжсэнээр ирэх хоёр жилд өсөлтөө тогтвортой хадгалахаар байна.
Сэтгэгдэл бичих