Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр /ЕРА/ хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Улаанбаатар хотноо ноот бичиг солилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу ирэх зургадугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
Хэлэлцээрийн хүрээнд компаниуд шууд Японы зах зээлд гарах боломжтой
гоос гадна бүтээгдэхүүний нийлүүлэлт хийснээр Азийн сүлжээнд дамжин шууд нэвтрэх боломжтой болж байна.
-Улсын хэмжээнд телевизийн олон сувгийн үйлчилгээг хэрэглэгчдийн тоо хамгийн сүүлийн нэгтгэлээр 726 мянгад хүрч, 8.3 хувиар өссөн байна. Ялангуяа кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо буурсан бол бусад ижил төрлийн үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өссөн үзүүлэлттэй гарчээ
-Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээллээр төмөр замаар оны эхний дөрвөн сард 5.8 сая тонн ачаа тээвэрлэсэн бол 837.3 мянган хүн зорчсон байна. Энэ нь хэдий төмөр замыг сонгон аялж байгаа зорчигчдын тоо буурсан ч тээсэн ачаа нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор бүсэд данстай компаниудын мэдээллийг дахин нэмж мэдээллээ. Шинээр нэмж задалсан Панамын баримт бичиг-т 200 мянга гаруй компани, 360 мянга орчим хүний нэр багтсан байна. Тэдгээр нь татварын хувьд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг 20 гаруй улсад бүртгэлтэй байна
-Аж үйлдвэрийн томоохон төслүүдийн ихэнх нь ТЭЗҮ боловсруулах шатандаа байгаа бол заримынх нь хөрөнгө оруулагчийг удахгүй шалгаруулах гэж байна. Тухайлбал Зүүн бүсэд жилд 300 мянган тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах концессын эцсийн шалгаруулалтад Унгар болон ОХУ-ын хөрөнгө оруулалттай хоёр компани шалгарсан талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих