Бид монгол хүний гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдралаас эхлээд ээдрээтэй, хар бараан амьдралын бодит дүр зургийг сурвалжлан харуулахаар Humans of Ulaanbaatar цувралыг бэлтгэн хүргэж байна. Эхний дугаартаа Баянхошууны иргэн О.Болдоогийн амьдралын өнөөдрийн бодит дүр зургийг хүргэлээ.
Намайг О.Болдоо гэдэг. Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй, сарын өмнө нярайлаад эмнэлэгт хэвтэж байгаа. Би өөрөө хувцанцар сав, шил, лааз, төмөр худалдаж авах ажлыг 5 жил хийж байна. Хувцанцар саваа нэг кг-ийг 150-200 төгрөгөөр худалдаж аваад борлуулдаг. Өдөртөө ойролцоогоор 10000-20000 төгрөгийн орлоготой.
Яахав түмний буянаар хуванцар саваа худалдаж авч борлуулаад тийм элбэг биш ч хоосон хонохгүй болгож л байна. Өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарч байвал болно, бүтээнэ гэсэн сэтгэлээр эхнэр бид хоёр хичээж л явна.
Гэтэл сүүлийн үед мөнгөтэй нь мөнгөгүйгээ эз дийлж , чадалтай нь чадалгүйгээ дээрэмдэж байгааг хараад үнэхээр тэвчиж чадахгүй байна, хаана, хэнд, хэрхэн, яаж хандахаа мэдэхгүй байна. 3,4 жил амьдарсан хашаанаасаа хөөгдөж дөнгөж төрсөн эхнэр 5 хүүхдээ аваад гудманд гарахаас аргагүй
байдалд хүрлээ. Би бас манай эхнэр, хүүхдүүд тэвчиж чадахгүй нь.
Юу болсон гэхээр Сонгинохайрхан дүүргийн Тахилтад манай өөрийн хашаа, гэр байдаг юм. Одоо бол тэр хашаагаа чөлөөл гээд Баянхошуунд хадам ээжийндээ амьдарч байна. Тахилтад байсан хашаандаа бид 3,4 жил амьдарсан. Гэтэл гэртээ байхгүй хойгуур хашаа, газрыг маань нэг хүн зарчихсан байсан. Нөгөө худалдаж авсан хүмүүс нь хашаагаа авмаар байна гээд хүрээд ирэхээр нь би газрынхаа эрхийн бичиг, кадастрын зөвшөөрлийг үзүүлсэн. Тэгээд энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн газрын зохицуулагч Батзориг гэдэг залуутай уулзтал манай эхнэрт танайд өөр газар олж өгнө гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш 2,3 жил боллоо. 7-ийн 7 хүн айлаар амьдарч байна. Тэр Батзориг гэдэг залууд итгэж найдаад хүлээсэн. Саяхан бүр Батзоригийн гарын үсэгтэй 7 хоногийн дотор газраа чөлөөлж гэрээ нүүлгэ гэсэн шаардах хуудас ирсэн. Эхнэр маань амаржихаас өмнө тэр залуутай уулзах гэж их хөөцөлдсөн. Очих бүрт нь ажил дээрээ байхгүй, оронд нь өөр хүн байгаа гэсэн тайлбар өгдөг. Тэр газар хашаа бол бидний амьдарч байсан, бид өөрийн мөнгөөрөө худалдаж авсан зөвшөөрөлтэй газар. Гэтэл яагаад эрх мэдэлтэй нэгэн нь бидний хувийн эзэмшилд халдаж дур мэдэн булааж байгаа юм
. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн нь бусдын эзэмшилд хууль бусаар халдаж, хүчээр булааж авч болдог юм уу. Би газрынхаа энэ асуудлаар өргөдөл, гомдол хүртэл гаргаж байсан. Гэтэл тэр Батзориг гэдэг залуугийн гар дээр очоод л буцаагдчихдаг.
Яагаад мөрөөрөө амьдарч, үр хүүхдээ өсгөж тэжээх гээд зүтгэж байгаа залуу гэр бүлийг хэдэн хүүхдүүтэй нь гудманд хөөгөөд гаргачихаж байгаа юм. Бид тэвчиж чадахгүй нь, гомдолтой байна...
holbogdoh gazart ni handaj ter hund ni arga hemjee avch ene hvniig ymarch hohirolgv bolohod ni ene survaljlaga hiisen nohduud tuslaj zamiig ni zasaltsah heregtei bolvuu muu sain ymnuud mungu erh medel alban tushaaltai bailaa ged arai ch ingej bolkue uuriig ni jinhene yuchgv bollgoh heregtei
davarsan hulgaichuud mongonii toloo yu ch hiihees butsahgui mongoliin toriin hulgaichdiig tseverleh heregtei