Өвлийн нэг орой Шанхай хотын засвар хийсэн нэгэн байрны том өрөөнд 6 сурагч (хамгийн том нь 14 настай) жигнэмэг барин, хоорондоо ойр зуурын яриа өрнүүлэх гэж оролдон зогсоцгооно. Их сургуульд орохын өмнөх нэг шат болох Америкийн бэлтгэл сургуульд орохоор зорьж буй хүүхдүүд тэнд цугласан байв. Харин энэхүү дасгал нь Shang Learning гэдэг жижигхэн зөвлөх фирмээс дунд ангийн сурагчдад зориулан явуулдаг ярианы бэлтгэл хичээлийн нэг хэсэг юм. Хүүхдүүдийнхээ ард нь дэгжин байрын ээж нар нь зогсоод яриаг ажиглацгаана. Дизайнерийн цагаан ороолттой нэг эмэгтэй 12 настай хүүгийнхээ ард зогсоно. Хүү нь яриан дундуураа гацах үед нь чихэнд нь “Түүнээс асуулт асуугаач!” гэж шивнэхээс арай чангаар хэлнэ.
Америкийн элит сургуульд орох өрсөлдөөн маш ширүүн болсон тул чинээлэг Хятад гэр бүлүүд хүүхдээ улам л багаас нь бэлддэг болжээ. Shang Learning нь 9-15 настай хүүхдүүдийг бэлтгэл сургуульд элсэх ажилд жилийн турш туслаад 23 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэдний ихэнхи сурагчид уншиж бичих, эсвэл ярилцлагын бэлтгэл гэх мэт 2 цагийн курс нь 400 долларын үнэтэй иймэрхүү ангиудыг нэмж сонгодог. Зүгээр л энгийн яриа гэхэд энэ нь маш үнэтэй мэт сонсогдовч, бэлтгэл сургуульд тэнцэх нь элсэлтийн ярилцлагын шалгалтан дээр хэрхэн ярихаас ихээхэн хамаардаг. Улмаар цааш топ их сургуульд элсэн ороход нь ч нөлөөлдөг гэж Shang Learning-ийн үүсгэн байгуулагч Nini Suet ярьж байв.
Элсэлтийн комиссийн яриагаар бол Ivy League-ийн сургуулиуд Хятад сурагчдыг сонгохдоо энгийн сургууль гэхээсээ элит бэлтгэл сургуулиудаас түлхүү авдаг байна. “Тэдний хувьд аль хэдийн бэлтгэл сургуулийн орчинд амжилт үзүүлчихсэн сурагчдыг сонгох нь амар байх нь тодорхой” гэж Suet хэлж байв. “Ийм сурагчид кампусын амьдралд дасах гэж зовохгүйгээс гадна явуулсан материал нь найдвартай” гэв. Харин бэлтгэл сургуулиуд нь болохоор анхан шатны бэлтгэл сургууль эсвэл Америк бага сургуульд явж байсан хүүхдүүдийг сонгох дуртай байдаг. Иймд Америк явахын тулд туулдаг дарамт улам л бага наснаас эхлэх болжээ. Шанхайн нэг чинээлэг гэр бүл л гэхэд саяхан Suet-ийг Сан Франциско дагуулж яваад 3-р ангийн хүүгээ Силикон хөндийн топ бага сургуульд элсэхэд нь туслуулсан байв.
Ер нь гэр бүл болгон л өрсөлдөөнд ямар нэг давуу тал олж авахыг хүснэ. Нэг сурагчийг 4-р ангид байхад нь аав ээж нь Харвардыг үзүүлэхээр авч явж байсан тухай ярив. 12 настай өөр нэг хүү UCLA дахь зуны сургалтанд суусан хамгийн залуу сурагч болж байв. Shang Learning-ийн нэг сурагчийн ээж нь хүүхдээ элсүүлэх хүсэлтэй сайн найзаа Suet-тэй танилцуулсан гэнэ. Уулзалт сонирхолтой байсан ч дараа нь “Тэдний хүүг битгий аваарай. Авсан ,ч элсэх материалыг нь манай хүүгийн явуулсан сургууль руу илгээж болохгүй” гэж захисан байна. Эцэг эхчүүд бол ер нь хоорондоо “найз-дайсан” байдаг гээд Suet инээж байв.
Ярианы хичээл хийж буй хүүхдүүд дунд хамгийн мундаг нь 14 настай Celina So байв. Тэрээр саяхан тусдаа зөвлөхөөр хөтөч хийлгэн Америкийн 10 сургуулиар зочлох 10 хоногийн аялалд яваад иржээ. Аялал өдрийн 1250 долларын үнэтэй бөгөөд зөвлөх нь сурагчийн бүх сул талуудыг үнэнээр нь шууд хэлж өгдөг. Анх том хүний нүд рүү эгцэлж хардаггүй бүрэг ичимхий байсан Celina эргэж ирэхдээ өөртөө итгэлтэй болж, ханцуйн дээрээ сонгосон сургуулийнхаа нэр болох Hochkiss School гэсэн бичээстэй юүдэнтэй цамц өмссөөр иржээ. Celina одоо элсэлтийн материалуудаа ид бэлдэж байгаа. Ярианы хичээл дундуур зөвлөхтэйгээ Агуу Гатцби (The Great Gatsby)-ийн талаар ярилцаж, миний байр суурин дээр байгаа хүнд та өөр ямар ном санал болгох вэ гэж хэвлүүхэн асууж байв.
Америк сургуульд шилжин сурах процесс Хятад гэр бүлүүдэд нэлээд хүнд санагддаг тул бүгд л ямар нэг агент эсвэл зөвлөх хөлсөлж авснаар өөр хоорондоо боловсролын тулаан үүсгэдэг. Хүүхдийнх нь ангийн хэн нэгэн сурагч зөвлөхтэй гэж сонсоод эцэг эхчүүдэд өөрсдөө ч бас зөвлөх авахгүй бол болохгүй мэт санагддаг гэж Jiang ярьж байв. Хятадад боловсролын зөвлөх үйлчилгээ нь жилд хагас тэрбум долларын борлуулалттай хурдтай өсч буй бизнес юм. Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Маш өрсөлдөөнтэй орчинд гэр бүлүүд улайрсандаа бараг л сохорсон мэт болцгоож, элсэлтийн зөвлөхүүд ч материал бэлдэх үйл явцад томдсон гэмээр их нөлөө үзүүлнэ.
Инхэнхи агентууд хүүхдээ элсүүлэхийг хүссэн гэр бүлүүд болон төлбөрөө бүтнээр нь төлөх сурагчид хайж буй сургуулиудаас зэрэг мөнгө авна. Агентууд өөрсдөө болохоор ахлах сургуулиудад сурагчдаа явуулаач гэж мөнгө төлдөг байна. Моника, Кристина нарын эцэг эх агент хайж байхдаа baogan буюу цогц үйлчилгээ үзүүлэг газрууд олон байдгийг олж мэджээ. Энэ үг анх Кристинагийн аав ээжийг төөрөлдүүлж байлаа. Boagan нь дүнгийн хуулга, багшийн тодорхойлолт, хичээлээс гадуур хийдэг зүйлсээс эхлээд эссэ хүртэлх өргөдлийн бүх материалуудыг бэлдэхэд тусална гэсэн үг гэж агентууд нь тайлбарлажээ. “Охин нь бараг юу ч хийхгүй байсан болно” гэж тэд хэлсэн байна. Америк сургуулиудад Хятад оюутан элсүүлэхэд нь тусалдаг Zinch China зөвлөх компанийн мэдэгдэж буйгаар бол Хятад сурагчдын ¾ нь өөр хүнээр эссегээ бичүүлдэг бөгөөд ихэвчлэн агентууд нь бичдэг гэв. Кристинагийн аав “Би тийм агентуудад итгээгүй. Охин маань эссегээ өөрөө л бичих ёстой” гэж бодсон хэмээн ярьсан юм.
Америк их сургулиуд ч Хятадаас ирж буй элсэх өргөдлийн материалуудад итгэж болохгүй гэдгийг ойлгожээ. Энэ нь TOEFL-д бүтэн оноо авсан эсвэл төгс эссе бичсэн хэрнээ Англиар ганц өгүүлбэр холбож чадахгүй зарим Хятад оюутантай таарсан өмнөх таагүй туршлагаасаа суралцсан зүйл байв. Элсэх өргөдөл өгсөн оюутан бүрийн материалыг шалгах боломжтой сургууль цөөхөн байдаг нь үнэн. Гэхдээ Хятад оюутнуудын суралтын төлбөрөөр орж буй мөнгөнөөс болоод зарим нь ингэж шалгах инсентивгүй байх тохиолдол ч бий. Америк сургуулиуд ийм асуудал байгааг мэддэг ч, зардлын үр ашигтай шийдэл олох нь хэцүү гэж “Америкт Хятад мөрөөдлийг хайх нь” (“The Pursuit of the Chinese Dream in America”) номыг зохиогч Dennis Yang ярьж байв. Бэлтгэл сургуулиудаас ирж буй материал үнэн зөв биш ч байж магад. Tuochan-ы үедээ байгаа нэгэн сурагч “Хятад багш нар суугаагүй хичээлийн дүнгүүдийг зүгээр л өсгөөд тавьчихдаг” гэж ярьж байв. Мөн “Хятад багш нар ер нь тодорхойлолт бичиж өгдөггүй учир сурагчид өмнөөс нь өөрсдөө биччихдэг” гэж нэг зөвлөх ярьсан удаатай.
Хуурамч өргөдөлд үл итгэх байдлаас болж Хятадад жижиг хэмжээний шалгах үйлчилгээний салбар ч хөгжжээ. SAT-ын бүтэн оноог хичээл зүтгэлээрээ авсан уу эсвэл заль мэхээр авсан уу, эссенд дүрсэлсэн өөрийн онцгой туршлага нь бодит уу зохиомол уу гэдгийг ямар ч компани баталж чадахгүй. Тэгвэл Бээжинд байрладаг Vericant гэх мэт хэд хэдэн фирм их сургууль коллежүүдэд элсэх хүсэлт гаргасан сурагчдын чадвар нь тестийн оноотойгоо дүйцэж буй эсэхийг үнэлэхэд нь тусалдаг аж. Ингэхдээ сурагчидтай англиар хийсэн ярилцлагын видео бичлэгийг онлайн байршуулдаг байна. Мөн элсэх өргөдлийн материалууд жинхэнэ эсэхийг шалгах бас нэг хэмжүүр бий болсон нь Америкийн топ сургуулиудад найдвартай оюутнуудыг сонгож илгээдэг түүхтэй тусгай агентууд бий болсон явдал юм.
Боломжуудаа судалж үзсэний эцэст Моника Кристина хоёр Elite Scholars of China (ESC) гэдэг Бээжинд байрлах зөвлөх компанийг сонгожээ. Tomer Rothschild ба Stacy Palestrant хэмээх америк хос үйл ажиллагааг нь удирддаг энэхүү агент нь топ сурагчдын грүппийг (энэ жил 100 байсан) элсэлтийн өргөдлийн материалаа бэлдэж өгөх явцад нь зааж чиглүүлж өгдөг. Төлбөр нь 15 мянган ам. доллар давдаг бөгөөд, Rotshchild сурагчдыг эссегээ өөрсдөө бичихийг шаардаж, gaokao-д байдгаас ч илүү шахдаг. “Сурагчид шууд хуулж болох ямар нэгэн томъёог хайдаг ч энэ нь элсэлтийн процессийн үед жинхэнэ буруу арга юм” гэж тэрээр хэлээд, “Tэд уул нь бусдаас ялгарч, өөрийн гэсэн ямар нэгэн өвөрмөц зүйлийг хайж олох хэрэгтэй ч, өмнө нь хэзээ ч өөрийнхөө талаар анализ хийж үзээгүй байдаг” гэв.
Кристинагийн хувьд, ESC-ийн зөвлөхтэй хийсэн эхний уулзалт нь танилцуулах уулзалт биш “төөрөгдүүлэх” уулзалт байв. “Бүх л амьдралын турш тестийн оноо болон дүнгүүд л намайг тодорхойлдог байв” гэж тэр ярив. Тэгээд цааш: “Гэтэл зөвлөх маань За, чиний дүнгүүд сайн гэдгийг мэднэ. Өөр юу байна? гэхэд надад хэлэх зүйл юу ч байгаагүй. Бүр юу ч. Дүнгүүдийг аваад хаячихаар өөр харьцуулах зүйл үлдээгүй” гэлээ.
Ийнхүү тэр шахалтанд орж, яагаад энэхүү замыг сонгосондоо ч эргэлзэж эхлэв. Хүндэлдэг өвөө нь Кристинаг үргэлж алдарт Peking University-д ороосой гэж хүсдэг болохоор анхнаас нь эсэргүүцэж байсан. ESC-д хөнгөлөлттэй үнээр сурч байгаа хэрнээ л ээж аав нь төлбөрийг нь хийх гэж өр тавьсан байв. Дээр нь Кристинагийн коллежийн сонголт нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг авах боломжтой сургуулиудаар л хязгаарлагдана. Гэлээ ч тэрээр сонгосон замаасаа ухарсангүй. Кристина Лхагва гариг бүрийн өглөөний 5 цагт босоод галт тэргэнд суун ирж очохдоо 18 цаг зарцуулдаг Shenyang хот руу зөвлөхтэйгээ уулзахаар явсаар л байв.
Харин Моникагийн хувьд ухааныг нь уралдуулсан эхний тэр уулзалт хөгжилтэй санагджээ. Уулзалтын үеэр юу болохыг аль хэдийн мэдэж байв. Хуучин сургуулиас нь хэд хэдэн сурагч ESC-д явснаас (тэгээд дараа нь Ivy League) гадна түүний хамгийн сайн найз Brittney Cui гэх мэт ангийн зарим сурагчид нь ч зөвлөх үйлчилгээ авдаг байв. Амьдралаа эргэцүүлж тунгаагаад “Энэ хорвоод бүх зүйлийг шийдэх нэг томъёо байхгүй, амьдрал бол тест биш” гэдгийг ухаарснаар Моника үнэхээр эрх чөлөөтэй болсон мэт санагдан, гайхширч байлаа. Моникад тэр өдөр өссөн газар, өөрийг нь бүтээсэн захиргаадалтын орчны талаарх бодлуудаас нь магадгүй эссений сэдэв нь ч болж болохоор нэг санаа орж иржээ.
Америкийн коллежийн элсэлтийн комиссийнхныг гайхшруулах ямар нэг зүйлийг өөрийн анкетдаа нэмэхийн тулд нэр төртэй эсвэл бүтээлч зүйл хийх хамгийн чухал цаг бол ахлах сургуулиа төгсөх жилийн өмнөх зун гэдгийг Моника ойлгожээ. Топ коллежүүд бүгд л “Хичээлээс гадуур юу хийдэг вэ” гэдэг асуултын хэнээ тусссан нь Америкт хачин зан үйлийг бий болгочихсон. Элсэлтийн материалаа өгөхийн өмнөх зун нь сурагчид бусдыг ойлгох чадвар, лидершип, уян хатан зан чанарыг өөртөө агуулж буйгаа харуулахаар сайн үйлсийн аян өрнүүлцгээдэг. Зарим нь орон гэргүй хүмүүст зориулсан хоолны газарт сайн дураараа ажиллана. Зарим нь ядуу хүүхдүүдэд зориулсан спортын лиг зохон байгуулна. Хэрэв эцэг эх нь баян бол Хаити, Гуатемал, Гана улсад очин ядууст зориулж байшин барьж өгнө. Энэ нь хичээлээс гадуурх зүйл чухал гэдэг үзэлд нэлээд дассан, элсэлтийн комиссийнхон юу сонирхож байгаа талаар угийн мэдлэгтэй байх ёстой Америкчуудад хүртэл этгээд үйлдэл шиг санагдана.
Харин Хятадад бол бүр ч этгээд зүйлс болдог. Тэнд ихэнхи сурагчид хичээлээс өөр ямар нэг сонирхолтой болох боломж багатай. Иймд хувь хүний олон талын хөгжлийг бий болгохын тулд шууд л ганцхан босоо тулгуур дээрээс эхлэх болдог. Олон Хятад сурагч хүүхдээ бусдаас онцой болгохын тулд юу ч хийхэд бэлэн маш чинээлэг гэр бүлээс гаралтай байдаг. Америк сургуулиудын элсэлтийн албаныхан одоо Хятад сурагчдын хийсэн аян, байгуулсан гавъяаных нь талаарх видео бичлэг, фото зураг, бүр номоор хүртэл булуулж байна. Ядуу бага ястнуудад тусалж байгаа видео хийлгэх зорилгоор зүүн хойд Хятадаас гаралтай хүүг аав нь хувийн онгоцоор нисгэн Төвдөд 1 өдөр аваачсан талаар Бээжингийн нэгэн сургуулийн сургалтын албаны хүн надад ярьсан. Өнгөрсөн жил хичээл зааж байсан охинд нь академик зөвлөх нь кино найруулж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн тосгоныхонд тусалж, малери өвчнөөс сэргийлэх уриатай флэш моб утсаараа хийхэд нь тусалсан гэж Бээжинд байдаг манай нэг найз ярив.
Хятадад гэр эцэг эхчүүдээс гадна, сургуулиуд нь ч иймэрхүү зүйл хийхэд нь оролцдог. Хэдэн жилийн өмнө Peking University High School-ийн гадаад чиглэлийн ангийнхан Ботсванийн ядуу тосгон руу аялал зохиож байв. Энэхүү үнэтэй аялал нь коллежийн эссен дээр бичих ямар нэг өвөрмөц бөгөөд хүмүүнлэг зүйлийг сурагчдадаа мэдрүүлэх “ичгүүргүй” ганц л зорилготой байв. Гэхдээ энэ тохиолдолд аялал хийснийг нь ядаж л сургуулийн удирдлагууд нь батална. Харин Хятад сурагчдын хийсэн зарим жигтэй зүйлс нь нотлоход тун хэцүү бөгөөд тухайн сурагчийг дүгнэхэд туслахаасаа илүү зүгээр гайхшраад өнгөрөхөд л хүргэдэг.
Моника энэхүү дүр эсгэсэн тоглоомыг хөгийн гэж бодсон ч, дүрмээр нь тоглох шаардлагатай байв. Тэрээр өмнөх зун нь ангийнхаа хэдэн хүүхдийн цуг Харвардын “Модел НҮБ” програмд оролцжээ. “Бүгд л хийж байсан учир би ч бас хийсэн” гэж тэр ярив. “Сурагчид ийнхүү бие биенээ дууриагаад байгаа нь Америк сургуулиудад өөрийнхөө талаар оригиналь сэтгэгдэл төрүүлэхээр зорьж буй зорилготой нь харшилдаг” гэж Tomer Rothschild хэлж байлаа. “Энэ нь Хятадаар genfeng буюу бусдыгааа дууриах үзэгдлийн нэг жишээ юм” гэж тэрээр тайлбарлав.
Жишээ нь Модел НҮБ-д оролцсон Хятад сурагчид бүгд зүгээр л “орох ёстой” гэж оролцдог ч “яг яагаад” гэдгээ хэн нь ч мэддэггүй. Хийх шалтгаанаа ойлголгүй ийм зүйл хийснээр харин ч муу кандидат болчихдог байна. Гэхдээ Моникагийн хувьд арай өөр байв. Тэрээр ESC-ийн зөвлөхүүдээрээ удирдуулж, Сахарын цөлийн доорх үндэстнүүдэд түгээмэл биеийг сорвижуулдаг, цоолдог Африкийн урлагийн талаар судалгаа хийжээ. “Би уул нь биеэ сорвижуулах нь өөрийгөө тамлах явдал л гэж боддог байв. Харин Африк хүмүүс үүнийг нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлэх зорилгоор хийдэг” гэж Моника ярив. Яг л Хятадуудын хувьд Америк коллежид элсч буй шиг. Моника зөвхөн их сургуульд элсэхийн тулд Африкийн энэхүү урлагийг сонирхоогүй гэв. Ийм өвөрмөц зүйл сонирхсон нь түүнийг цэргийн орчинд өссөн хүмүүжлээсээ хэр гадагш гарсныг харуулах илэрхийлэл гэж тэр үзэж байв. “Цэргийн байгууламжинд амьдардаг хүмүүс ер нь бол Африкийн урлаг гэх мэт зүйлийг огт сонирхдоггүй” гэж тэр хэлж байв.
Өнгөрсөн зун өмнөд Хятадад суусан хүмүүнлэгийн ухааны 2 долоо хоногийн семинар Моникагийн нүдийг нь улам нээсэн зүйл байжээ. Америкийн Amherst college-ийн багш нарын заасан философи улстөрийн үзэл бодлын талаарх хичээлүүд ямар ч кредит эсвэл сертификат өгөхгүй байв. Прагматик ээж нь “Ийм зүйл сураад ямар ашиг тустай юм бэ!” гэж уурладаг байлаа. Гэхдээ л Моника бүх хүчээ дайчлан сурчээ. Улстөрийн үзэл бодлын хичээл дээр жендер болон национализмийн талаар мэтгэлцээн өрнүүлж, “Комунист манифесто”-г тэр амьдралдаа анх удаа уншчээ. “Энэ нь бодоод үзэхээр нэлээд инээдтэй зүйл” гэж Моника ярьсан юм. “Сургуульд бид коммунизмийн талаар нэлээн улстөржсөн баахан хичээл үздэг ч хэзээ ч Маркс эсвэл Маогийн оригиналь бүтээлүүдийг уншдаггүй. Уул нь шууд номлохын оронд оригиналь номуудыг нь уншуулаад үзэл санааг нь өөр өөрсдийнхөөрөө хүлээж авах боломжийг сурагчдад олгох хэрэгтэй” гэж тэрээр хэлэв.
Моника сургалтаас гэртээ буцаж очоод захирагч хурандаа аавтайгаа хөнгөн маргаан өрнүүлдэг болжээ. “Аав маань засаглалд захирагдаж, уламжлалыг дагаж мөрдөх нь чухал гэж үздэг ч заримдаа би санал нийлдэггүй. Цэргийн хүний охин байж, өөрийн бодолтой байх эрхгүй байх нь маш стресстэй байдаг” гэж тэр хэлэв. Ингэж зөрөх нь бараг нүгэл ч, захирагч аав нь дууг нь шууд хорьсонгүй (Дараа нь аав нь “Би түүний бодлыг хүндэлж байна” гэж ярьсан).
Моника яг энэ асуудлыг Чикагогийн их сургуульд илгээх эссенийхээ сэдэв болгохоор шийджээ. Дуулгавартай байх, хувь хүний үзэл бодлын боогдмол байдлын талаарх түүний эргэцүүлэл нь Хятадын нийгэм болоод гадныг зорьж буй оюутнуудын дотор оршиж буй зөрчлийг тусгаж чадаж байв. “Би нэг хэвийн байдалд живж байна” гэж тэрээр эссегээ эхлүүлжээ. “Хувь хүний үзэл бодлыг үнэлэхгүй дардаг энэ орчинд хэдэн жилийн дараа амьдрал маань яг л эргэн тойронд буй олзлогсдын нэгэн адил байхыг би төсөөлж байна. Гэхдээ би үүнийг хүсэхгүй” гэж тэрээр цааш бичжээ...
Кристина болохоор өнгөрсөн намар өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа ойртоход паникт орж эхэлсэн байна. Тэрээр Amherst-ийн ном уншлагын хөтөлбөрт хамрагдан Ницше, Гомер, Ж.К.Ровлинг нарын бүтээлийг уншин зуны 3 долоо хоногийг Америкт өнгөрүүлжээ. Гэхдээ Хятадад эргэж ирснийхээ дараа ч эссений сэдэвээ олж чадахгүй л байв. Ингээд эцэст нь усан сэлэлтийн импрессионизмийн талаарх сэдвээр эссе бичихээр шийдэв. Энэ нь түүний 4 дэх санаа байсан бөгөөд 19 драфтын дараа сая нэг бичиж дуусгажээ.
Тэрээр эхний сонголтоор Массачусетс мужийн Смит Коллежид эхэлж (early decision) өргөдлөө илгээснийхээ дараа 18 өөр сургуулийн эссен дээр ажиллах болов. Учир нь тэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх сургуульд л сурах боломжтой байв. “Эссе бичих нь маш зовлонтой ажил ч, ердийн ая тухтай байдлаасаа гараад амьдралаа эргэцүүлэх боломж надад олгосон. Эссегээ агентуудаар бичүүлчихдэг сурагчид магадгүй сайн их сургуульд тэнцэж болох ч, маш үнэ цэнэтэй энэхүү боломжийг алддаг” гэж тэр хэлсэн юм.
Субъектив байдлаар дүгнэдэг Америк сургуулиудын элсэлтийн процесс нь өргөдлөө өгөөд үр дүнгээ мэдэх хүртэлх хугацааг тамтай урт болгодог. Ялангуяа gaokao системд дассан Хятад сурагчдын хувьд. 12-р сард Смит коллеж хариугаа зарлахын өмнөх орой би Кристинатай чатласан юм. “Би үнэхээр догдолж байна. Маргааш сэтгэлээр их унаад тантай ярьж чадахгүй ч байж магадгүй” гэж тэр бичиж байв. Харин маргааш нь “Би тэнцчихлээ” гэсэн мессеж ирүүлсэн юм. Смит коллеж түүнийг бүтэн тэтгэлгэтэйгээр элсүүлэхээр болж, эцэг эхийнх нь гаргасан золиос үр дүнтэй болж чаджээ. Ингээд Кристина gaokao-ийн багш нартаа үр дүнгээ дуулгахаар сургууль дээрээ очив. Түүнийг SAT-д бэлдсэн агент нь шууд л доод ангийн сурагчдад хичээл заалгах, цаашид шинэ элсэгч татахдаа сургуулийн нүүр царай, амжилтын жишээ болгохоор ажилд авав.
Харин Кристина 10 гаруй жилийн өмнө гадаад явах замынх нь эхлэл болсон номуудыг өгсөн өвөөдөө баярт мэдээгээ хэлсэнгүй. Учир нь “Смит бол Харвард” биш гэж тэрээр хэлсэн юм. Моника болохоор өргөдлийнхөө үр дүнг хүлээсээр байлаа. Ivy League-ийн сургуульд цуг өргөдлөө явуулсан ангийнх нь 2 найз хариугаа аль хэдийн сонсчихсон байв. Нэг нь тэнцэж, нөгөө нь тэнцсэнгүй. Маргааш нь түүний найз Бритней Хятадаас Yale-д эрт тэнцсэн цөөхөн хэдэн сурагчийн нэг болсон байлаа. Моника дахин 3 өдөр шаналсны эцэст Чикагогийн их сургуульдаа тэнцсэнээ мэджээ. Тэрээр энэ хавар Yale-ийг оролцуулаад топ ранкийн 5 өөр сургуулиас хариугаа сонсоод, алинд нь элсэх вэ гэдэг эцсийн шийдвэрээ гаргах болно...
1-р сарын нэгэн хүйтэн өдөр Моника, Кристина болон ESC-ийн 33 өөр сурагч Бээжингийн хойд хэсэгт байрлах нэгэн зочид буудалд цугларчээ. Буудлын их танхимд хэдэн зуун хүн тэднийг хүлээж байлаа. Ихэнхи нь Америк их сургуульд хэрхэн тэнцэх талаар мэдэхийн тулд очсон ахлах ангийн сурагчид болон тэдний эцэг эх нар байв. Rothschild тайзан дээрх индэрийн ард очин, ESC-ийн эхний ээлжийн амжилтын талаар танилцуулахаар бэлдэн зогсч байв (100 сурагчаас 52 нь эхний ээлжээр Америкийн их сургуульд тэнцсэн).
Танхимд харанхуй болж, буланд гэрэл тусч, Оддын дайн киноны ая чангаар явлаа. Тэнцсэн сурагчид нэг нэгээрээ гараа даллан гарч ирцгээв. Rothschild сурагчдын нэрийг тэнцсэн сургуультай нь цуг Мандарин хэлээр танилцуулж байв. Кристина дээр гэрлийн тусгал ирэхэд, царай нь гялсхийж бага зэрэг сандрангуй инээмсэглэнэ. Хажуухан талд нь охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүх хуримтлалаа золиослосон Харбинаас ирсэн хос чанга алга ташин зогсч байлаа.
Дараа нь чамин хар юбка, нимгэн улаан цамц өмссөн Моника гарч ирээд даруухнаар гараа даллав. Хурц гэрлийн өөдөөс сайн харагдахгүй ч, урд эгнээнд эхнэрийнхээ хамт зогсч буй цэргийн хувцастай хүн битүүхэндээ бахархсан байртай толгой дохино. Ардын чөлөөлөх армийн хурандаа олон жил ярилцаж, маргасны эцэст бодит байдалтай эвлэрчээ: түүний зоримог охин нь удахгүй цэргийн байгууламжийг орхиод Америк явна.
Brook Larmer, Aril 2016 The Economist
Scary
гайхалтай нийтлэл байлаа бүр хором ч нүдээ салгаж чадсангүй баярлалаа
Орчуулгын хувьд ярих хэрэггүй үнэхэээр дээд зэргийн муу санагдлаа. Шууд махчлаад орчуулсан юм шиг, өгүүлбэрийн бүтэц, утга санааг ойлгох гэж хэд дахин давтаж уншлаа. Орчуулгаа жаахан сайжруулж, хянаж байж оруулмаар юмаа!!!!