Нийтлэл 09 сарын 13, 2016

Wall Street Journal: Монгол улс энэнээс том “тэнэгтэнэ” гэж байх уу?

Эдийн засаг, санхүүгийн Wall Street Journal сэтгүүлд нийтлэгдсэн  “Хөрөнгө оруулагчдын хувьд ‘халуухан бүсгүй’ байсан Монгол хаягдаж үлдэв”  ( Investors Flee Heavily Indebted Mongolia- Once a market darling, high-yielding, commodity-rich nation turns into pariah) гарчигтай нийтлэлийн тойм орчуулгыг хүргэж байна.

Энэ бөмбөрцөг дээр ашиг орлого эрж хайх боломжгүй булан гэж ер нь байдаггүй билээ. Харин Монгол руу хайгуул хийгээд хоосон хоцрох магадлал их болжээ. Сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчид хүн ам хамгийн сийрэг энэ орны хараахан ашиглалтад оруулаагүй алт, зэсний асар их баялгаас хувь хүртэхээр хөрөнгө оруулж ирсэн юм.  Энэ оны 7 сард гэхэд түүхий эдийн үнэ эргээд сэргэхийн хэрээр  хөгжингүй орнууд дахь бараг л хасах хүүтэй бондыг орлочих хөрөнгө хайсан бизнесмэнүүдийн хувьд эргээд Монголын зах зээл сонирхол татах болж, оруулсан хөрөнгө 6 хувь хүртэл өссөн байв.

Харин 8 сард Монголын сангийн сайд глобал хөрөнгө оруулагчдын итгэл дээр бөмбөг дэлбэлэв. Засгийн газрын өр нь ДНБ-хээ 75 хувьд хүрч, хуулиар тогтоосон 55 хувиа хол давна гэнэ. Энэ мэдээгээр Монголын үнэт цаасыг зарах хөдөлгөөн идэвхижиж, 8 сард төгрөг хамгийн их уналттай валютаар тодров.

“Саяхныг болтол Монгол улс хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсансан, энэнээс том ‘тэнэгтэнэ’ гэж байх уу? Хөрөнгө оруулагчид бол яахав дээ, ширүүн газардалтад хурдан зохицож чадна.” ОУ Санхүүгийн Институт, Ази Номхон далайн бүсийн эдийн засагч Б.Д.Гупта

Газар дор нуугдсан асар их баялаг, 17 хувийн өсөлттэй гялбаж асан эдийн засагт итгэж тэрбум тэрбум доллар оруулсан хөрөнгө оруулагчдын тоонд BlackRock Inc., Franklin Templeton, Goldman Sachs Group Inc., UBS Global Asset Management багтаж байна.

Монголын гадаад өр 2015 он хүртэлх 5 жилд 246 хувь  буюу олон улсад хамгийн ихээр нэмэгдсэн нь тэр зэргийн хурдаар Монгол руу хөрөнгө орж байсан гэсэн үг байлаа. Гэхдээ 2011 оноос эхэлсэн түүхий эдийн хямрал энэ романс дээр сүүдэр тусгав. Одоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа долларын хүү Монгол мэтийн хөгжиж байгаа орнуудын бондод шинэ өрсөлдөгч нэмж, муу дээр муухай гэгч юм болох магадлалтай.

2016 оны эхний улирлын байдлаар 11,8 тэрбум долларын эдийн засагтай Монголын нийт гадаад өр 22,6 тэрбум . 2017 онд төлөх хувь хувьсгал нийлсэн 2 тэрбумын өрийн нэг хэсэг,   21 аймгаа хатуу хучилттай замаар холбох одоо ч бүрэн дуусаагүй төсөлд зарцуулсан 580 сая долларын бондын өрөө ирэх жил төлөх ёстой. 2015 оны 12 сард Монголын Засгийн газар Рио Тинто хоёр 4,4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ төслийн удаашралд их өртөг төлж, хоёр талын маргаан үргэлжилж байх зуур зэсийн үнэ хоёр дахин унаад байсан юм.

Монголын Засгийн газар өнгөрсөн сараас санхүүгийн эрүүл мэнд нь улам муудахын хэрээр  амь тариа маягийн арга хэмжээнүүд авч эхлээд байна. 8 сард зарим төсвийн зардлыг танаж, бодлогын хүүгээ 4,5 хувиар өсгөв. Moody’s, Standard&Poor’s аль аль нь Монголын зээлжих зэрэглэлийг ахин бууруулж, “хогийн” ангилал руу хийж өгөв.

Монголд оруулсан хөрөнгийг оруулаад хөгжиж буй зах зээлд 9 тэрбум доллар оруулсан сангийн хөрөнгийн менежер К.Дали “Хэрвээ Монгол ОУВС-ын тусламжийг авах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэнэ” гэж үзэж байна.  ОУВС 8 сард Монголд ирээд буцсан. ОУ-ын Санхүүгийн Институтынхны хэлж байгаагаар хөрөнгө оруулагчдын Монголын үнэт цааснаас хоёр яс салах хүсэл бусад ижил төстэй зах зээл рүү хөрөнгө эргээд урсаж эхэлсний яг эсрэг дүр зураг үүсгэж байгаа аж.

 Энэ оны эхний 8 сарын байдлаар гэхэд хөгжиж буй орны зах зээлд 80 тэрбум доллар хийгдэж, долларын зээл 14,7 хувь өсчээ. Гэхдээ АНУ-д долларын хүү өсч байгаа нь энэ төрлийн зах зээлд очих хөрөнгийг багасгаж, ганц түүхий эдээс хамааралтай эдийн засгуудыг “хамгийн өндөр эрсдэл”-д унагаж байна гэж зарим шинжээчид үзэж байна.

“ОУВС-ын гаргаж байгаа таамаг, зах зээлийн ерөнхий төлвийг харвал үнэт цаасаа заралгүй хэсэг хүлээзнэсэн хөрөнгө оруулагчид шагналаа авч магадгүй л юм, гэхдээ суурь эдийн засгийн төлөв байдлаас харахад ийм шийдвэртээ их үнэ төлөх эрсдэл өндөр. Монгол болон бусад сул эдийн засгийн үнэт цаас АНУ-д Холбооны Нөөц гэдэг харцага долларын хүүгээ дахин өсгөвөл тэгээд будаа болно.” К.Эксюм, Gramercy Funds Management компанийн шинжээч.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-10-16

    Chadvargui hooson tolgoitnuud hurungu tataj shineer buteeh setgelgee b.hguiee.Tolgoi ni hurehgui,Idej uuj luivardahdaa garshsan yum chin argagui shd.Uuruur setgeh chadvar b.hgui Yadarsan ardaa segserj suuliin zoosiig ni huraahdaa l garguud...

    • Зочин
    • 2016-09-16

    Яана даа улс орон минь

    • Зочин
    • 2016-09-14

    Wall Street ediin zasgiin aluurchdiig ogt sonsoh hereggui l dee. Yalanguyaa OUVSangaas ogthon ch mungu zeelj bolohgui! Deer suugaa erhemuud erh bish medeh bui zaa. Harin zeelsen mungunii huuug tuluh tuhaid dotoodiin uildverlelee hugjuuleh heregtei baina. Gadaad nuhduuded ajil olgohoo buren zogsooj ter ajliin bairand Mongol hunee ajilluulj ter hemjeegeer olon hunees tatvar avch ulsiin sand orno. Harin gadaadiin irgeniig ajilluulj bui garuudaas undur tatvar avah heregtei yum! Mun valyutiin hanshiig huurugduhuu bol'j uuriin ulsad ashigtai bolgoj harin ch valyutiin hanshiig buulgah heregtei baina.

    • Irgen

    • иргэн
    • 2016-09-13

    Үүнд хэн буруутай вэ? буруутанг олж хатуу шийтгэх хэрэгтэй, хүн улс ардын амь амьдрал явж байна, яачихсан улсууд вэ

arrow icon