Монголын иргэд авлигыг хэрхэн үнэлж байгааг Транспэрэнси Интернэшнл байгууллагаас судлан гаргажээ

2017-08-24

 

GLOBAL CORRUPTION BAROMETER: Монголд цагдаа, эрүүл мэндийн байгууллага хамгийн их авлига авдаг

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 3 жил тутам хийдэг  Global Corruption Barometer судалгааг танилцуулж байна.

Ази Номхон далайн бүсийн 16 орны хүн амын 25 хувь нь буюу 900 сая хүн төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг гэдгийг олон улсын  судалгаа нотлон гаргаж ирсэн.  Эдгээр 16  орнуудын тоонд энэ бүсийн хүчирхэг  эдийн засагтай  томоохон орнууд багтаж байна. Тухайлбал Австрали, Хятад, Япон, Индонез, Тайван, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хонгконг, Шри Ланк, Мяньмар, Пакистан, Малайз, Вьетнам, Камбож, Монгол Улс хамрагджээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 22,000 хүнийг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад бүсийн хэмжээнд хууль тогтоогчид Авлигыг мэдээлэгч Шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийн орчинг бий болгох, Засгийн газрууд авлигатай тэмцэнэ гэсэн амлалтаа биелүүлэх, түүн дотроо НҮБ-аас батлагдсан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна.

Тухайлбал Хятадад судалгаанд оролцогчдын 75 хувь нь Авлига сүүлийн 3 жилд өссөн гэж хариулсан нь Хятадын Засгийн газрын Авлигын эсрэг томоохон үйл ажилагаануудын үр дүн Хятадын иргэдэд  харагдахгүй байна гэж үзэхэд хүргэж байна.

Бүсийн хэмжээнд  судалгаанд оролцогчдын 20 хувь нь л авлига буурсан гэж үзсэн ба судалгаанд оролцогчдын тал хувь нь Засгийн газар авлигыг зогсоох чиглэлд хангалтгүй ажиллаж байна хэмээн үзжээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз “Засгийн газрууд Авлигын эсрэг ажиллахаар амласан амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй, одоо Авлигыг зогсоох хоосон амлалт биш ажил хэрэгч байж, үр дүн гаргах цаг болжээ. Сая сая хүмүүс төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгөхөөс аргагүй байдалд хүрч, түүн дотор ядуу эмзэг бүлгийн хүмүүс үүнээс болж хүнд байдалд орж байна” гэдгийг онцолжээ.

Судалгаанд оролцсон орлогын түвшин ялгаатай иргэдээс  ядуу иргэд хамгийн өндөр буюу 38 хувь нь авлига өгсөн гэж хариулсан нь авлигыг ядуу хүмүүс хамгийн ихээр өгч хэлмэгдэж хохирч  байгааг харуулж байна.    

Транспэрэнси Интернэшнл байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз 2017 оны гуравдугаар сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ “Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чаддагүй улсуудад  Авлига цэцэглэн хөгждөг. Авлига бол жижиг гэмт хэрэг биш, авлига иргэдийн идэх хоол, боловсролоос хумсалж, эрүүл мэндийн үйлчилгээг муутган хүний амь насыг авч оддог. Авлига бол алуурчин мөн” гэжээ.

Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаас Цагдаагын газар авлигад хамгийн их өртөмтгий байгаа бөгөөд бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 30 хувь нь сүүлийн 12 сард Авлига өгсөн гэж хариулжээ.

Монголын иргэдийн 61 хувь нь Засгийн  газар Авлигатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн ба энэ үзүүлэлтээрээ  судалгаанд ороцсон 16 орноос Монгол, Малайз ба Өмнөд Солонгосын  иргэд Авлигатай тэмцэж буй Засгийн Газрынхаа үйл ажиллагаанд хамгийн сэтгэл ханамжгүй байгааг харуулж байна. Төрийн үйлчилгээ үзүүлэгч 6  байгууллагаас Монголд цагдаа, эрүүл мэндийн байгууллага авлига авдаг байгууллагуудыг тэргүүлжээ. Монгол болон Пакистан улсын иргэд бүсийн 16 орноос хамгийн бага буюу 33- 49 хувь нь авлигыг зогсооход, өөрчлөлт хийхэд нэмэр болж чадахгүй байх гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчид Авлигыг зогсоох хамгийн чухал арга бол Авлигыг мэдээлэхээс гадна авлига өгөхөөс татгалзах гэж хариулжээ. Гэвч судалгаанд оролцогсдын 20 хувь нь Авлигатай тэмцэхэд тэдний хүч нэмэр болохгүй байна хэмээн үзжээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллага дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Засгийн газрууд Авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай  уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох
  • Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох  
  • Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох
  • Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөмжийг хүргүүлж байна.

Аналист Bolor Rose