Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай
Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай ба ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эргэн тойронд хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээг Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагаас наймдугаар сарын 29-нд танилцуулсан.
Тус авлигын эрсдэлийн үнэлгээг Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэжээ. Үнэлгээний гол зорилго нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлүүд өгөх, гэрээ байгуулах явцад авлигыг өдөөх хүчин зүйл болж буй тогтолцоо, зохицуулалт, холбогдох байгууллагуудын сул талуудыг тодорхойлж, эдгээр сул талын улмаас үүсч буй авлигын тодорхой эрсдлүүдийг үнэлэхэд оршино. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (АГХХЯ хамтран ажилласан бөгөөд тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай хөтөлбөрийг олон улсын түвшинд Би Эйч Пи Биллитон сан санхүүжүүлж байгаа аж. Зургаан сараас дээш хугацаанд хийгдсэн тус үнэлгээний явцад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлүүд өгөх, гэрээ байгуулах явцад авлигыг өдөөх хүчин зүйл болж буй тогтолцоо зэрэг 89 зохицуулалтаас үүдэлтэй нийт 14 төрлийн авлигын эрсдэлийг тодорхойлсон байна.
Салбартаа тэргүүлэх судлаач Ричард Биастокын авлигын эрсдэлийн үнэлгээний талаар илтгэлийг хүргэж байна.
Аналист Bolor Rose