Авлигатай тэмцэхэд залуучуудын оролцоог хэрхэн хангах вэ?
Авлига нь ихэвчлэн оюутнууд, нийгмийн зүтгэлтнүүд, иргэд, ажилчид, үйлчлүүлэгчид, санал өгөгч зэрэг нийгмийн бүх салбарын залуу хүмүүст нөлөөлдөг. Транспэрэнси Интернэшнлийн Дэлхий нийтийн авлигын хэмжүүрээс бүх насныханд хийсэн судалгаанаас үзэхэд, залуу хүмүүс ихэвчлэн төрийн болон голлох хэдэн байгууллагуудтай харилцахдаа хээл хахууль өгдөг гэжээ.
Залуучууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад оролцох замаар авлигын эсрэг тэмцэж чадна. Үүнд:
- Ил тод байдлыг бий болгоx
- Засгийн газрын хариуцлагагыг нэмэгдүүлэх
- Залуучуудын оролцоог сайжруулах
- Хувь хүний шударга байдлыг нэмэгдүүлэх
- Боловсролын тогтолцоог сайжруулах
- Нөлөөлж буй шийдвэрүүдийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэx
- Байгууллага болон Институц дахь засаглалыг бэхжүүлэx
Авлигаас үүдэлтэй эдийн засгийн зардал нь ажил эрхлэлтийн өсөлтийг зогсоож, залуучууд ажил эрхлэх түвшинг бууруулдаг. Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэдээлснээр, залуучууд нийт ажиллах хүчний дөнгөж 25 хувийг эзлэх бөгөөд дэлхийн ажилгүйчүүдийн 40 хувийг эзэлж байна.
Транспэрэнси Интернэшнл Монгол Олон Улсын байгууллагаас Дэлхийн Авлигатай тэмцэх өдрийг /XII/09/ угтан Youth Movement for Transparency Asia-Pacific болон Transparency Internatioanl Cambodia байгууллагуудтай хамтран залуучууд руу чиглэсэн нөлөөллийн томоохон ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд улсын их, дээд сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн сурагчдад авлигын талаар цогц мэдлэг олгож, залуучуудад авлигатай тэмцэх талаар лекц, семениар хосолсон сургалтын агуулгыг хүргэх ажлын эхлэлийг амжилттай тавилаа.
Мөн оюутан, залуучуудын дунд эссээ бичлэгийн уралдаан, фото болон гар зургийн уралдааныг зарлаад байгаа билээ.
Уралдааны удирдамж
Эссээ бичлэгийн уралдаан / essay competition (Scroll for English)
1-байр 100,000₮
2-байр 70,000₮
3-байр 50,000₮
Ерөнхий шаардлага: Англи эсвэл Монгол хэлийг сонгож эссээ бичнэ.
Эссээний сэдэв: “Залуучууд авлигын талаарх асуудалд яагаад анхаарал хандуулах" ёстой вэ?” (300 үгтэй)
10%-иас хэтрэхгүй буюу багадуулахгүй байх
Хамрах хүрээ: 15-25 насны Монголд амьдарч буй хүүхэд залуучууд хамрагдана.
Материал хүлээн авах: Transparency International Mongolia Facebook хуудас болон [email protected] хаягаар ирүүлж болно.
Эх хувийг Transparency International Mongolia оффисийн байранд авчирч өгч болно.
Дуусах хугацаа : 2017 оны 12-р сарын 1-ны 17:00 цаг хүртэл /17:00 цагаас хойш ирсэн материалыг тооцохгүй/
Шалгаруулалт:
Сэдвийнхээ хүрээнд ойлгосон байдал (10 оноо )
Сэдвийн бүтэц ба бичсэн өгүүлбэрүүд (Эхлэл, өрнөл, төгсгөл) (10 оноо )
Асуултанд хамааралтай өгүүлбэр (10 оноо )
Илэрхийлж буй санаа нь ойлгомжтой байх (10 оноо)
Шүүмжлэлт санааг харуулсан байх (10 оноо)
Фото болон гар зургийн уралдаан / Picture competition (scroll for English)
Хамрах хүрээ: 14-17 насны Монголд амьдарч буй хүүхэд залуучууд
Зургийн сэдэв: Авлига, Эрх мэдэл, Залуучууд, Өөрчлөлт , Ил тод байдал
Илгээхдээ: Transparency International Mongolia page or [email protected]
Эх хувийг Transparency International Mongolia оффисийн байранд авчирч өгч болно.
Дуусах хугацаа : 2017 оны 12-р сарын 1-ны 17:00 цаг хүртэл /17:00 цагаас хойш ирсэн материалыг тооцохгүй/
Шалгаруулалт:
Зохиомж, техник, загвар (10 оноо )
Сэдэвтэй хамааралтай байдал (10 оноо)
Илэрхийлж буй санаа (10 оноо)
1-байр 100,000₮
2-байр 70,000₮
3-байр 50,000₮
Залуу хүмүүс бол авлигын эсрэг тэмцлийг амжилтанд хүргэх чухал бүлэг юм.
Улс орны өнөө ба хэтийг төлөөлсөн тэд өнөөдрийн асуудлыг даван гарч маргаашийн гарцыг харж чадах цор ганц бүлэг. Тэд ил тод байдал, шударга ёс, хариуцлага, ёс зүйг бий болгох, сайжруулах, авлигыг бууруулахад голлох үүрэг оролцоотой.
Аналист Bolor Rose