Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?
Өнөөдрийн фэйсбүүк трэндийг "Андра модел" агентлагийн загвар өмсөгч мисс Х.Бадамгэрэл тэргүүлж байна.Тэрээр космополитан сэтгүүлтэй хамтран ажиллаж байгаа төдийгүй өдөр бүр зураг авалттай тун ч завгүй байгаа гэнэ. Харин удахгүй болох зул сарын баяраар агентлагийн охидтойгоо хамт нэгэн сюрприз задлахад бэлдэж байгаа гэсэн шүү.
Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг физикч Норовын Тэгшбаяр үргэлжлүүлж байна. Тэрээр цахим хуудсандаа физикийн туршилт судалгааны сонирхолтой видео нийтлэхээс гадна залуусыг амьдралын зөв хэмнэл, эерэг хандлагатай болохыг уриалан дуудаж байна.
Шинэхэн уран бүтээлээ Европын орноор аялан тэнд амьдарч буй монголчууддаа танилцуулсан дуучин Маралжингоо эх орондоо эргэж иржээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Аялан тоглолт маань дурсамж дүүрэн сайхан болж өнгөрлөө. Европ дахь монголчуудтайгаа уулзаж сайхан танилцаж яриа өрнүүлж, эрч хүч энерги авлаа.Та бүхэндээ баярлалаа, удахгүй эргээд уулзана. Эх орондоо ирсэн сайхан байна. Одоо ч ажил луугаа шуурхай орж та бүхэндээ шинэ уран бүтээлтэйгээ удахгүй уулзана” хэмээжээ.
Гавьяат тамирчин Төгсцогт фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. Тэрээр энэ сарын 18-ны өдөр Лас Вегас хотноо эхэлсэн боксын тэмцээнд тун ч амжилттай оролцож байгаа төдийгүй дэмжигчдээсээ урмын үг сонссоор байна. Тэрээр тэмцээний дараагийн шатны өрсөлдөгчтэйгээ даруулсан зургийн хамт “Сайхан байлаа ирж дэмжсэн бас зүрх сэтгэлээрээ хамт байсан Монгол ахан дүүстээ баярлалаа цаашдаа хичээнэ ээ” хэмээн нийтэлжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Миний бие МАН-ын Мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж, намынхаа 28-р Их хурлаар амжилттай батлууллаа. Хүн төвтэй, хүнээ халамжлах-хамгаалах-хөгжүүлэх асуудал энэ бодлогын гол цөм нь юм. МАН-ын үзэл баримтлал "Нэг нь нийтийн төлөө-Нийт нь нэгийн төлөө" гэсэн эв нэгдлийн зарчим дээр суурилж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, намын гишүүд төдийгүй иргэд олон нийт итгэл үнэмшилтэй байхад шинэ батлагдсан Мөрийн хөтөлбөр гол тулгуур болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэсэн нь маш олон хүнд таалагдсан байна.
Уншигч олны дунд аль хэдийн сайн нэрийг зүүсэн зохиолч Гүн Аюурзана фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн номын тухай болон бусдын санал шүүмжлэлийг цахим хуудаснаа нийтэлдэг цахим орчинд маш идэвхтэй нэгэн. Энэ удаа тэрээр "Өчигдрийн уулзалтын дараа “Романуудаа бичихдээ ямар нэгэн үзэл санаа илэрхийлэх зорилго тавьдаг уу?” гэж нэг бус хүн асуув. Өглөө бас ийм утгатай асуулт иржээ. Тиймээс маш товч хариулт өгье. “Гурамсан цадиг” нэрээр гарсан эхний 3 бичил роман бол өөрийнхөө дотоод руу өнгийж бичсэн, постмодерн хэв маягтай, ямарваа зорилгогүй, цогцоороо нэг том роман болно гэж тооцсон мөчлөг юм. “Бөөгийн домог”-оор эхэлсэн 4 романд бол Монголчуудын хуваагдал хэрчигдэл, үндэсний эрх ашиг, ухамсар, соёлд учирсан бөгөөд учирч буй аюул заналын тухай өөр өөр орон зайн үүднээс харж бичих зорилго гэж хэлж болмоор баримтлал байсан. “Судасны чимээ” романаар энэ мөчлөгийг дуусгасан” хэмээн маш сонирхолтой асуултад хариулжээ.
Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд Дагдангийн Анхбаяр орлоо. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар буюу 1300 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ
.
Дэлхийд дээгүүр орох БАЯН орны
Дэлхийд дээгүүр орох ЯДУУ иргэд минь ээ" хэмээсэн постыг нь маш олон хүн бусадтай хуваалцаж үзэл бодлоо хуваалцжээ.
Жүжигчин Батцэцгийг Жинжиймаа киноны дүрээр нь хүмүүс их мэдэх төдийгүй Монголын ард түмэнд үнэхээр их хайртай. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ жил найруулагч О.Машбатын "ЖИНЖИЙМАА" киноны 15 жилийн ой тохиож байна. Энэхүү киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар 2002 онд бүтээсэн бөгөөд 15 жилийн ойг БСШУЯ-ны сайдын ивээл дор хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн 2018.1 сарын 15 наас тэмдэглэх гэж байна хэмээжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Норовын Алтанхуяг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болсон байна. Тэрээр сүүлийн үед улс оронд болон улс төрийн хүрээнд болсон үйл явдлын тухай өөрийн бодлоо илэрхийлэхийн хамт цахим хуудаснаа “Ардчилал гажуудаж, зах зээл зэрлэг капитализм боллоо
."Гажуудсан Ардчилал"-н талаарх нэвтрүүлгийг үзээрэй “ гэжээ.
Эдийн засагч сэтгүүлч, нийтлэлч Жаргалсайхан фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд үргэлж багтдаг. Энэ удаа ч бас энэ байр сууриа алдсангүй. Тэрээр “Бодийг нь хөтлөх сүүлчийн алхам” хэмээх шинэхэн нийтлэл уншигчдадаа хүргэжээ.
Сэтгэгдэл бичих