Хятадын валютын нөөц 11 сар дараалан өсч, 3.14 их наяд ам.долларт хүрлээ
Өнгөрсөн онд юань ам.долларын эсрэг 6.8 хувиар чангарсан ба Хятадын удирдлагуудын зүгээс валютын гарах урсгалд хатуу бодлого барьж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Харин Монголын валютын нийт албан нөөц оны сүүлийн саруудад огцом өсч 2.9 тэрбум ам.долларт хүрээд байгааг албаныхан мэдээлсэн. Үүнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ (Монгол алт аян зэрэг) Хуралдай, Гэрэгэ бондуудыг арилжаалсан, ОУВС-н хөтөлбөрт хамрагдаж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжилтүүд орж ирсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл бичих