Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг.
Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Хайлтын системийн оновчлол гэдэг нь /SEO - Search engine optimization/ хайлтын системээс танай вэб сайт руу хүмүүсийг оруулахын тулд вэб сайтаа бэлдэх, сайжруулах тасралтгүй процессыг хэлнэ.
Энэ нь нэг удаа хийгээд орхих ажил биш юм.
Яагаад үүнийг хийх хэрэгтэй вэ?
Social [fb, twitter...] буюу олон нийтийн сүлжээгээр орж ирсэн хүмүүсийн 20% орчим нь худалдан авалт хийдэг бол хайлтын системээр орж ирсэн хүмүүсийн 70% нь худалдан авалт хийдэг байна
. Өөрөөр хэлбэл хайлт хийж буй хүнд аль хэдийн бодит эрэлт үүссэн байгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ сэтгэлд нь нийцвэл шууд худалдан авалт хийх боломжтой болсон гэсэн үг юм.
Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүс таныг хайж байдаг.
Иргэн Дорж хувийн бизнес хийдэг бөгөөд компани дээрээ вэб хийлгэх хэрэгцээ гарлаа гэж үзье. Дорж google-ээс вэб сайт хийх үйлчилгээ гэж хайгаад эхний нүүрэнд гарч буй компаниудтай холбогдож үнийн саналыг авч харьцуулж сонголтоо хийнэ. Дорж ямар ч байсан нэгэн компани сонгож үйлчилгээ авах бөгөөд үүнд л хайлтын системийн оновчлолын хүч байгаа юм.
Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?
Хэрхэн эхний байранд гарах вэ?
Хайлтын үр дүнг жагсаахад 200 гаруй хүчин зүйлс байдаг
.
Үүнээс хамгийн чухал нь агуулга бөгөөд таны вэб сайт хүнд хэрэгтэй мэдлэг мэдээлэл болж чадахаар агуулгатай бол эхний байранд төвөггүй хурдан гарах боломжтой.
Дараагийн нэг чухал хүчин зүйл бол олон газар эш татагдах. Cтэнфордын их сургуулийн судалгааны ажил эрэмбэлэх арга нь google- тэй ижил бөгөөд ямар судалгааны ажлыг сайн гэж үзэх вэ гэхээр олон газар эш татагдсан буюу дурьдагдсан байвал сайн гэж үнэлж эрэмбэлдэг байна. Хайлтын системд вэб сайтууд эрэмбэлэгдэхэд яг энэ зарчим үйлчилдэг.
Олон газар эш татагдах нь интернет орчинд танай сайтыг хэр олон сайт холбоос хийж заасныг тоолдог гэж ойлгож болно
. Facebook орчноор ярих юм бол хэр олон хүн таныг мэншн хийсэн байна гэдгийг тоолно гэсэн үг юм
.
Muuhan orchuulga bna
Авууштай мэдээлэл байна.