"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт Монголын залуучуудын холбооны сэтгүүлч Ганбаатарын Хорол-Эрдэнэтэй ярилцлаа.
Сайн байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
Намайг Ганбаатарын Хорол-Эрдэнэ гэдэг. Монгол улсын их сургуулийг өнгөрсөн жил төгссөн. Одоо Монголын залуучуудын холбоонд ажиллаж байна.
Багадаа ямар зүйл мөрөөддөг байв одоо тэр мөрөөдлийн хэдэн хувь нь биелсэн бэ?
Манай өвөө, эмээ нар хүүхдийг юугаар, яаж тоглож байгаагаар нь ирээдүйд хэн болох вэ? гэдгийг нь шинж гэж ярьдаг байсан. Мөрөөдөл зөнтэй байдаг гэдэг би бат итгэдэг. Би ерөөсөө л эмхэлж цэгцэлж, бичдэг хүн болно л гэж боддог байсан. Хамгийн сайхан нь би яг бодсон хүссэн зүйлээ бага багаар биедлүүлээд л явж байгаа. Том зүйл ярих ер нь дургүй. Зүгээр л тэр хүсч буй зүйлдээ хүрэхийн тулд энэ жижиг жижиг зүйлсийг л чанартай хийчих юмсан гэж боддог. Ер нь бодоод байхад яг л тэр зарчмаар явж байгаа. Нэг л өдөр тэр хүссэн газартаа очно доо.
Хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ чиний хувьд шүү. Чи өөрийгөө хэр хүчтэй гэж боддог вэ?
Аливаа зүйл саад бэрхшээлгүй бол сонирхолгүй ш дээ. Надаас ямар нэг хүчин чармайлт, хичээл зүтгэл гарахгүй ахиад хийх тэмүүлэх хүсэл төрөхгүй болов уу. Би хийх ёстой, ард нь гарах ёстой л гэж бодсон бол дуусгаж байж л санаа амардаг. Би ер нь жоохон шартай юм шиг байгаа юм.
Амьдралд тань тохиолдож байсан хамгийн хэцүү үе хэзээ байв?
Хэцүү зүйлийн хувьд хэцүү гэхээсээ илүү бэрхшээлтэй санагдсан хэрхэн даван туулах ухаанаа олоогүй байхыг хэлдэг юм шиг санагдсан. Өнгөрсөн өвөл аав маань гэнэт хүнд өвдсөн. Одоо ч гэсэн бие нь сайн дээрдэж өгөхгүй л байна. Энэ хугацаанд олон шөнө эмнэлэгт нойргүй хонох, найдвартай найдваргүй олон хүнд мэдээ сонсох гээд олон л бэрхшээлүүд байсан. Тэр үед би нэг л зүйлийг бодож байсан. Хүн жижиг, том гэлтгүй аливаа зүйлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй юм байна гэж. Бид мэдэхгүйгээсээ болж их олон чухал зүйлээ гээдэг юм шиг байгаан. Тэрнээс биш ямар ч саад бэрхшээл, хүнд хэцүү цаг үеийг туулаад л гарна. Хүнд хэцүү цаг хугацаанд үргэлж ийм байхгүй гэдгийг ямагт санаж тэвчиж, хичээж байсан даа.
Хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ чиний хувьд шүү. Чи өөрийгөө хэр хүчтэй гэж боддог вэ?
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг зэрэг гараанаас гарахад эмэгтэй хүн хүүхэд рүүгээ, гэр бүл рүүгээ гээд эргэн эргэн харж байгаад нөгөө зэрэг гарсан эрэгтэйгээсээ хоцорчихдог гэж байгаан. Тэр нь ч үнэн угаасаа л эмэгтэй хүний хувь тавилан, үүрэг нь тэр юм чинь. Миний бодлоор хүчирхэг эмэгтэй гэдгийг өндөр албан тушаалтай, амбицтай гэхээсээ илүү гэр орноо авч яваа байдал, нөхрийнхөө сайн ар тал нь байж чадаж байгаа эсэх, үр хүүхдийн хүмүүжил зэргээс хамаарч хэлэх байх гэж боддог. Ер нь эмэгтэй хүнд хүчирхэг гэхээсээ илүү ухаантай эмэгтэй гэдэг үг илүү зохимжтой юм шиг санагддаг. Эмэгтэй хүн байна гэдэг өөрөө маш их хариуцлага шүү дээ.
Ухаалаг шүү миний найз ршчирхэг эмэгтэй байгаарай
Ухаалаг шүү миний найз