Нийтлэл 07 сарын 05, 2018

СУДАЛГАА: Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ?

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад зургаадугаар сард улстөрийн үйл ажиллагаа болон УИХ-ын нөхөн сонгуульд хэн нэр дэвшвэл зохих талаар иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс хүргэж байна.

Энэхүү судалгааг Мэк ххк ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 иргэнээс 2018 оны 4-р сарын 29-30-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Хэнтий аймгийн УИХ-ын Сонгуулийн 42-р тойрогт нэр дэвшвэл сонгогдох магадлал өндөр байна. 

 Хэнтийн аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлэхэд иргэдээс төдийлөн сайн үнэлгээ авч чадсангүй. 

Харин МАХН-аас Б.Одхүү, Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр дэвшүүлэхэд Н.Энхбаярт иргэдийн 29 хувь нь буюу санал өгч сонгогдох магадлалтай улстөрчийн нэг болжээ. 

Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 10 оноогоор үнэлэхэд иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд 5,9 оноо өгчээ. Энэ нь түүний үнэлгээ өмнөх сарынхаас 0.1 оноогоор унасан үзүүлэлт төдийгүй Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлэмж буурч байна.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээ сүүлийн 4 сар тогтвортой байна.  

 Нийслэлийн Засаг даргын Сү.Батболдод өгөх иргэдийн үнэлгээ сүүлийн 5 сарын турш тогтмол буурсан байна. 

Улс төрийн намуудын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээгээр эрх баригч МАН-ын үйл ажиллагааг 3.4 оноогоор дүгнэсэн бол, сөрөг хүчин АН-ын үйл ажиллагааг 3.6оноогоор дүгнэжээ. МАН-ын үнэлгээ сүүлийн 4 сард 0.2 оноогоор буурсан бол сөрөг хүчин АН-ын үнэлгээ 1.3 оноогоор өссөн үзүүлэлттэй байна.

Та одоо аль намыг дэмжиж байна вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 30 хувь нь Ардчилсан Намыг, 14 хувь нь Монгол Ардын Намыг дэмжиж байна гэж хариулжээ. Харин аль ч улс төрийн хүчнийг дэмжихгүй гэж судалгаанд оролцогчдын 59 хувь нь хариулсан.  Үүнээс харвал улс төрийн намд итгэх иргэдийн итгэл улам бүр буурч байна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon