Монголчууд бид мөнгө хуримтлуулахдаа тааруу. Энэхүү мэдээллээр хуримтлалын тухай бидний уламжлалт ойлголтын талаар танилцуулах болно.
Хуримтлалаас өгөөж хүртэх хөрөнгөтэй болохын тулд бидэнд цаг хугацаа, хуримтлуулах мөнгө, мөн ашигтай хүүний түвшин (зарим тохиолдолд сөрөг хүүний түвшин тогтож байна) хэрэгтэй. Гэхдээ улиг болсон ойлголтоос эсрэгээр
“Хэзээ ч хадгалж эхлэхэд оройтохгүй, оройтлоо ч бодож байгаа шиг тань муу үр дүнд хүрэхгүй байж болно”
гэдгийг энэ мэдээллээр харуулахыг зорьлоо. Маш энгийн, хялбарчилсан хүрээнд Туяа, Тулгаа гэсэн хоёр хадгалуулагчийг харьцуулж үзье.
Туяа дүн нь бага ч тогтмол хадгалдаг
Туяаг төрсөн цагаас эхлэн түүний эцэг эх сар бүр 100 мянган төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй хадгалдаг болсон гэж үзье (хүүг дараа жилийн эхэнд өгдөг). Туяа хадгаламжаа үргэлжлүүлэн 60 жилийн турш сар бүр мөнгө хуримтлуулах ба хүүгээс хүү бодогдоно. 60 жилийн дараа түүнд нийт 72 сая төгрөгний (жилд 1.2сая төгрөг хадгалуулсан байна) хуримтлал үүссэн байна. Хүүгээс хүү бодогдож байгаа нөхцөлд хадгаламжаа ямар нэгэн байдлаар ашиглахгүй бол нийтдээ 424.3сая төгрөгний хуримтлалтай болно. Эрт тогтмол дүнгээр мөнгө хадгалуулах ийм л үр өгөөжтэй байна.
Туяаг дундаж насанд хүрэхэд түүнд илүү хөрөнгө байхгүй бас ямар ч өр байхгүй. Түүний ганц хөрөнгө нь төрөхөд нь хадгалж эхэлсэн эцэг эхээс нь үлдсэн хадгаламж юм.
Хамгийн энгийн санхүүгийн зөвлөмж бол аль болох эрт хуримтлуул.
Заавал хадгалах мөнгөний хэмжээ их байх шаардалагагүй гол нь тогтмол байх хэрэгтэй
.Үүнийг санхүүгийн дарамт болгохгүйн тулд өдөр тутамд ашиггүй зүйлд зарцуулдаг мөнгөө цуглуулахад хангалттай. Жишээлбэл ойрхон зайд такси барихгүй байх, гэх ахуйн хэрэглээний зүйлсээ хямд үнэтэй худалдааны төвүүдээс (Нарантуул, Хархорин зах г.м) цуглуулах хэрэгтэй.
Тулга хожуу хуримтлал үүсгэж эхэлсэн ч Туяаг гүйцэх боломжтой.
Хуримтлалын тухай уламжлалт ойлголт бол "эрт хадгалах тусам сайн", гэхдээ хүн бүр багаасаа мөнгө хуримтлуулах боломжгүй
. Тулгын төрсөн цагаас эхлэн эцэг эх нь түүнд зориулж хуримтлал үүсгээгүй.
Харин хуримтлуулах мөнгөөрөө Тулгыг сургуульд сургаж боловсролтой болгон хэрхэн мөнгө олох арга барилд суралцуулсан.
Тулга боловсролоо дээшлүүлж ажиллахын хэрээр түүний ажлын байран дахь үнэ цэнэ өсөөд, өөрийн гэсэн карьертай болоход орлого нь дагаад өссөн.
Тулгыг дундаж насанд хүрэхэд түүнд тогтмол хадгалсан хуримтлал байгаагүй ч сард 1.7сая төгрөг(жилд 20сая) хадгалах санхүүгийн боломж бүрдсэн. Үүнээс хойш Тулга Туяатай яг ижил сарын 5 хувийн хүүтэй хадгаламжтай болсон гэж үзье. Ингээд 45-60 нас хүртлээ нийт 15 жилд сар бүр 1.7 сая төгрөг хуримтлуулахад нийт 300 сая төгрөгтэй, хүүгээс хүү бодогдоод 431.5 сая төгрөгтэй болно.
Туяа, Тулга хоёр ижил хөрөнгөтэй 60 насыг угтана.
Ерөнхийдөө эрт хуримтлал үүсгээд тогтмол бага багаар мөнгө хуримтуулах эсвэл сүүлд хуримтлал үүсгээд их хэмжээгээр мөнгө хуримтлуулах хоёр аль аль нь ижил үр дүнд хүрч болно.
Азид ихэнхи бизнес эрхлэгчид эхний хэдэн жил өөртөө бага, бизнестээ их хөрөнгө зарцуулдаг. Тухайн бизнес хөлжиж амжилтанд хүрсний дараа их хөрөнгөтэй болоод хуримтлал үүсгэж эхэлдэг. Хуримтлуулж эхлэхэд цаг хугацаа хэзээ ч оройтохгүй
. Амжилтад хүрсний дараа тогтмол их хэмжээний мөнгө хадгалах нь цаг хэмнэх нэг арга юм.
Хэрвээ та дундаж настай ч өөрийн гэсэн хуримтлалгүй бол одооноос эхлээд хуримтлал үүсгэхэд тэтгэвэрт гарах үедээ хангалттай хөрөнгөтэй болсон байх болно. Гэхдээ хэрэглээнээс хуримтлал руу гэсэн хандлагатай байх хэрэгтэй шүү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)