Байгалийн түүхийн музей, Драмын театр, Дуурийн театр зэрэг бидний хувьд чухам яагаад соёлын үнэт зүйл болох вэ? Үнэхээр үнэт зүйл мөн бол бид хэрхэн хамгаалах ёстой талаар философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
Ярилцлагын эхэнд танаас үнэт зүйл гэдэг юу юм гэж асуумаар байна?
Үнэт зүйл маш олон. Үнэт зүйл дотор Үндсэн хууль, эрх чөлөө орно. Аав ээж орно. Мөн боловсрол, эрүүл мэнд, урлагийн бүтээл зэрэг орно.Өөрөөр хэлбэл мөнгө хөрөнгөөр хэмжиж болохгүй тэр зүйлсээ үнэт зүйл гээд байгаа юм. Түүнээс биш доллар, уул уурхай зэргийг үнэт зүйл гэж үзэхгүй. Бидний төрснийг гэрчлэх төрөх эмнэлэг, урлагт хөтөлж өгсөн драм, дуурийн театр, өмсөж эдэлж байсан зүйлсийг хадгалж буй түүхийн музей зэрэг бол яах аргагүй бидний үнэт зүйл мөн.
Яагаад дуурийн театр, драмын театр, байгалийн түүхийн музей зэргийг соёлын үнэт зүйл гэж үзэх ёстой вэ?
Учир нь тэр барилга өөрийн гэсэн амьдралтай. Тэр барилга дотор хүмүүс хийж бүтээж байсан түүхтэй. Байшин биш, байшинд ажиллаж, амьдарч өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байсан тэр хүмүүсийн түүхийг тэр байшингаар илэрхийлж хамгаална. Дуурийн театрыг хамгаална гэдэг нь дуурийн театрыг анх байгуулсан хүмүүсийг, анхны жүжигчдийн хийсэн бүтээснийг хүндэтгэж буй хэрэг. Тэнд тэдгээр урлагийн бүтээлийн амин сүнс бий. Түүнийг хамгаалж байна гэсэн үг. Хүний хийсэн бүтээснийг шүү дээ. Барилгыг ч гэсэн хүн барьсан. Тэгэхээр барилгыг ч бас хамгаалах ёстой. Дуурийн театр, байгалийн түүхийн музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа устгаж байна гэдэг нь бид санамжаа устгаж байгаа хэрэг.
Биднийг юу ч хийгээгүй, юу ч бүтээгүй, юу ч хийж чаддаггүй болгож харагдуулах гэж энэ бүхнийг хийж байгаа. Ингээд залуу үед маань ярих түүхгүй болно.
Тэгвэл эдгээр түүхэн барилгуудыг хэрхэн хамгаалж үлдэх вэ?
Европын орнууд бол удсан барилга, удсан музейг бүгдийг төрийн хамгаалалтад авдаг. Нэг жишээ ярья л даа. Америкийн нэг философичийн байшин нь төрийн хамгаалалтад байдаг байж. Нэг удаа хадаас хадаад зураг өлгөх гэсэн чинь түүнд торгууль ирж. Яагаад гэвэл түүхийн дурсгалт, төрийн хамгаалалтад байдаг байшин учраас тэр. Зураг өлгөхдөө ч зөвшөөрөл авах ёстой. Бүүр будгийг нь өөрчилж будаж ч болохгүй. Тэгэхээр манайх ч бас Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг бүгдийг төрийн хамгаалалтад авах ёстой. Ялангуяа дуурийн театр, драмын театрыг.
Хэрвээ шинэ театр барих гэж байгаа бол өөр газар барьж болно. Энэ театруудыг хөдөлгөж ч болохгүй, өнгийг нь өөрчилж будаж ч болохгүй.
Түүхийн дурсгалт барилгуудад хэн дуртай нь халдахгүйгээр төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Ингэж байж түүх соёл ярьдаг юм.
Ер нь яг юуг түүх, түүхэн дурсгалт зүйл гэж үзэх юм бэ?
Монголчууд бид түүх соёлын тухай огт мэддэггүй хүмүүс. Хурим найр хийж байгаа, өмсөж зүүснээ л зөвхөн түүх соёл гэж ойлгоод байдаг. Эсвэл хэн нэг үлгэрийн баатарт итгээд түүнийг түүхэн хүн гэж мухраар сүсэглэдэг. Гэтэл түүх соёл гэдэг чинь тухайн ард түмний оюуны бүтээл байдаг.
Ном, урлагийн бүтээл, уран барилга, түүхэн үйл явдлыг гэрчлэх зүйлс.
Жишээлбэл Германы Мюнхэн хотод “Эмэгтэйчүүдийн сүм” гэж байдаг. Тэр сүмийг тойроод 100м дотор түүнээс өндөр байшин барьж болохгүй. Холоос тэр сүм харагдаж байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ. Засгийн газрын ордноо тойроод өндөр байшин барьчихсан. Уг нь хаанаас ч засгийн газрын ордон харагдаж байх ёстой юм.
Москвагийн жишээ байна. Хотын төвд байсан өндөр байшингуудыг нураагаад хотын зах руу барьж байсан. Одоо хотын захаараа өндөр шилэн гоё барилгууд нь бий. Хотын төвдөө Кремлийн музей зэрэг түүхэн барилгууд хэвээрээ байгаа. Кремлийн хажууд хэн ч өндөр барилга барьж болохгүй. Бээжингийн хориотой хот тойроод өндөр шилэн байшин хэзээ ч босохгүй. Улс орон ард түмэн гэдэг чинь түүх соёлын дурсгалаа ингэж хамгаалж хүндэлдэг. Бидний түүх соёлын тухай мэдлэг дэндүү нялхаараа байна.
Байгалийн түүхийн музейн барилгыг дөнгөж 50-60 жил болж байгаа барилга түүхэн дурсгал болохгүй гэж үзэх ч хүмүүс байна. Одоо барилгыг нураах эсэх асуудал шүүхийн маргаан үүсчихсэн байна. Үнэхээр энэ музейг түүхэн дурсгалт барилга юм гэж үзэх үндэслэл хэлээч?
Байгалийн түүхийн музей хамгийн анх үндэсний түүхийн музей гэх нэртэй байсан. Дээр үед хэрэглэж байсан бүх эд хэрэгсэл соёлын бүтээлүүдээ тавьдаг. Энэ нь ердөө ганц үндэслэл нь. Үндэсний музейд юу тавигдах вэ гэвэл дээл эсгий гэр, гэрт дотор хэрэглэж байсан тавилга хэрэглэл тавигдах ёстой. Энэ бол музей. Бидний шинэ үе тэндээс түүхээ харж суралцах ёстой. Ингээд бидний орчин үеийн маргаашийн амьдрал эхлэх ёстой. Түүх түүхээрээ үлдэж, бид түүхээ мэдэж цаашид хөгжиж түүх үлдээх ёстой.
Аливаа ард түмэн түүхээ хэрхэн бүтээж хэрхэн цаашид дамжуулж байдаг юм бэ?
Хүний хийсэн бүтээсэн бүхэн түүх. Дэлхийн түүх гэхэд сонгодог урлаг, сонгодог зохиол бүтээл уран зураг гээд олон зүйлсийг нэрлэж болно. Тэгээд хамгийн энгийндээ өөрсдөө яаж бий болсон, ямар хөгжлийн шат дамжсан зэргээ шинэ үедээ заах ёстой. Тухайлбал Улаанбаатар хот хэзээ дулааны шугамтай болсон юм, хэзээ дуурийн театр бий болсон юм хэзээ урлагт хөл тавьсан юм, тэр дуурийн театр драмын театр ямар түүхтэй юм, тэр музейн үзмэр ямар учиртай юм энэ бүхнийг түүхийн хичээлээр заах ёстой.
Германы Берлин хотод ерөнхий боловсролын сурагчдыг түүхийн багш нь хотоор дагуулж явж бүх байшингуудаа тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэнд хүүхдүүд түүхийн хичээлээр хоттойгоо, түүхэн дурсгалт барилгатайгаа танилцдаг. Манайд түүхийн хичээл нэрийн дор үлгэр домог ярьдаг. Жангарын туульс зэрэг өнөөдрийн 21-р зууны хүүхдүүдэд төдийлөн сонирхолтой биш.
Аливаа ард түмэн хийсэн бүтээснээ үргэлж хамгаалж явах ёстой. Манайх Улаанбаатар хотод байгаа төрөх эмнэлгүүдийг ч нурааж болохгүй. Хэрэв нураавал тэнд төрсөн хэдэн мянган хүний түүхийг устгана гэсэн үг. Энэ бол гэмт хэрэг.
Монгол улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан музейгээс эхлээд нурааж эхэлж байх шиг байна. Хамгаалж үлдэж чадах болов уу?
Хот байгуулж, хотын байшин барилгыг өөрсдөө барьдаггүй, хүнд мөнгө төлөөд бүтээн байгуулалт хийлгэчихсэн хүмүүс хүний хийсэн бүтээлд ингэж муухай хүйтэн цэвдэг хандаж байгаа юм.
Орчин үеийн монгол хүн цаг үеэсээ хэтэрхий хоцрогдчихоод байна гэдэг нь түүхэн барилгуудаа нураах гээд уриалж байгаагаас л харагдаж байна. Ямар их мухар сүсэгтэй ямар их бүдүүлэг хоцрогдсон гэдгээ харуулж байна. Эцсийн эцэст тэр барилгуудыг нураагаад оффис барьж мөнгө олох гэж байгаа нөхдүүдийн л шуналт үйлдэл шүү дээ. Ядаж тэдгээр нь ямар ч гоо зүйгүй, архитектурын шийдэлгүй. Зайсан л гэхэд нэг талд нь үнэтэй тансаг хаус байхад нөгөө талд нь хүүхдийн цагдан хорих байж байх шиг. Гаднынханд үзүүлэхэд ичмээр.
Өнөөдөр монгол хүн хүний нийгэмд байх ёстой бүхэн харагдахгүй байна. Ядаж түүхээ мэдэхгүй үлгэр домогтойгоо зууралдаад л сууж байна. Монголчуудад түүхийн боловсрол дутагдаж байна. Түүх мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй учраас түүхэн дурсгалт байшингаа нураана гээд бүдүүлэг зан гаргаж байна.
Гол нь боловсрох л хэрэгтэй.
Эртний Венецийн чулуун карказтай барилгуудыг Монголын соц үед баригдсан модон карказтай барилгуудыг яаж зүйрлэж чадаж байнаа Дуурийн театр,Драмын театр,Төв номын сан,Байгалын түүхийн музейн барилгууд бүгд модон карказ нь өмхөрч дахиж засал авахад хэцүү болсоныг дурьдаачээ Мянган засвар хийлгүүлээд засал авахаасаа өнгөрч цаанаасаа үхжилт явагдаж өмхөрч ялзарч байхад дотор ажиллаж байгаа хүмүүс дарагдаж үхэхэд Молор -Эрдэнэ та хариуцлага хүлээх үү?! Бага цэцэрхэж үз Одоо болно
Эртний Венецийн чулуун карказтай барилгуудыг Монголын соц үед баригдсан модон карказтай барилгуудыг яаж зүйрлэж чадаж байнаа Дуурийн театр,Драмын театр,Төв номын сан,Байгалын түүхийн музейн барилгууд бүгд модон карказ нь өмхөрч дахиж засал авахад хэцүү болсоныг дурьдаачээ Мянган засвар хийлгүүлээд засал авахаасаа өнгөрч цаанаасаа үхжилт явагдаж өмхөрч ялзарч байхад дотор ажиллаж байгаа хүмүүс дарагдаж үхэхэд Молор -Эрдэнэ та хариуцлага хүлээх үү?! Бага цэцэрхэж үз Одоо болно
Эртний Венецийн чулуун карказтай барилгуудыг Монголын соц үед баригдсан модон карказтай барилгуудыг яаж зүйрлэж чадаж байнаа Дуурийн театр,Драмын театр,Төв номын сан,Байгалын түүхийн музейн барилгууд бүгд модон карказ нь өмхөрч дахиж засал авахад хэцүү болсоныг дурьдаачээ Мянган засвар хийлгүүлээд засал авахаасаа өнгөрч цаанаасаа үхжилт явагдаж өмхөрч ялзарч байхад дотор ажиллаж байгаа хүмүүс дарагдаж үхэхэд Молор -Эрдэнэ та хариуцлага хүлээх үү?! Бага цэцэрхэж үз Одоо болно
Эртний Венецийн чулуун карказтай барилгуудыг Монголын соц үед баригдсан модон карказтай барилгуудыг яаж зүйрлэж чадаж байнаа Дуурийн театр,Драмын театр,Төв номын сан,Байгалын түүхийн музейн барилгууд бүгд модон карказ нь өмхөрч дахиж засал авахад хэцүү болсоныг дурьдаачээ Мянган засвар хийлгүүлээд засал авахаасаа өнгөрч цаанаасаа үхжилт явагдаж өмхөрч ялзарч байхад дотор ажиллаж байгаа хүмүүс дарагдаж үхэхэд Молор -Эрдэнэ та хариуцлага хүлээх үү?! Бага цэцэрхэж үз Одоо болно
Эх орон, орон гэдэг улс яг ийм зуйлийг ухаарч туухээ устгахгуйн толоо байх естой. Юмны цаад утга гэдэг маш нарийн. Хуучин , онцгуй байшин нураагаад шин шилэн байшин барь гэнэ. Уран барилга архитектор гэдэг нь зуун зуундаа , эрин цагаараа хэлбэр дурс, маяг нь оорчлогдож байдаг. Сайхан барилгын нэг. Одоо ч туухийн баримт!! Аливааг цаад утгаар нь ухамсарлах манайханд жаахан дутмаг санагдана. Гадны олон хогжилтэй орнуудад, туухийн байшингаа нураах байтугай бур нурсан балгасын нэг хэсгийг хамгаалалтанд авсан байдаг. Жуулчид узэж нуд тайлдаг. Туухээ оргиналаар нь улдээвээс Монгол улсын туухийн баримт улдэнэ. Баримт устваас улсын туух мартагдаж устана гэсэнтэй адил. Молорэрдэнэ зов хэлж байна.
Юмны цаад учирыг ойлгоход хунд мэдлэг, ухаан хэрэгтэй. Хуучин туухийн баримтаа арчиж хаячихаад оронд нь шилэн байшин барь ч гэх шиг!.. эх орон гэж орилдог улсууд оорсдоо туухэн замаасаа улдсэн ганц нэг баримтаа устгаж хаячихаад хожим хойно хэнд юу баримталж харуудах юм. Жуулчид гэдэг узэж харснаа жинхэн тайлбарлаж яригсиж байдаг. Улсаа байлгая гэвэл туухээ буу устга. Молорэрдэнэ
биднийг чухам л түүх соёлгүй гээд солиороод байсан одоо болохоор түүхийн ховор чухал гээл сайхан балай юмаа
Yag unen shuu
Yag unen shuu
Яг үнэн шүз
Mash zov!!!
Зөв хэлжээ. Дани улсад 400 жилийн түүхтэй цэргийн хуарангийн барилга нь хот дотроо хэвээрээ л байдаг, Түүний ханын нурсан, хаалга нь хазайсан нь гол биш, тэр түүх өгүүлж байгаа нь гол зүйл шүүдээ. Театрт бид нар ажилладаг бид нарын хэрэг, гоё байшинтай болмоор байна чгэх юм уу, музей байгуулах нь манай гэр бүлийн асуудал гэж хандах нь маш эмгэнэлтэй зүйл шүү. Хүмүүсээ энэ талаар их сайн хэлэцүүлэг хийж, оон хүмүүсийн сэтгэгдэл сонсож, их бурь суурьтай ажилаж байж, нураах талаараа ярих хэрэгтэй шүү.
Яг үнэн
Өндөр байшинг хотын захаар нэг хороолол маягаар барихгүй бол нийслэл харанхуй хар сүүдрэн хот болоход ойрхон байна Төв шуудангийн урд талд байрлалтай араг яс хэниих болоод таг дуугардаггүй юм болоо
Өндөр байшинг хотын захаар нэг хороолол маягаар барихгүй бол нийслэл харанхуй хар сүүдрэн хот болоход ойрхон байна Ерөнхий төлөвлөгөөний газар гэж авилга авч төлөвлөгөөгүй барилга барьдаг газрыг АТГ шалгах хэрэгтэй.Төв шуудангийн өмнөх араг яс хэнииг болоод таг дуугардаггүй юм болоо
Эдгээр байшингууд монумент хаус мөн үү? Эдэлгээ даах уу? гэдэг нь л нэгдүгээр асуудал. Хэрэв эдэлгээ даахгүй болсон бол яг энэ төрхөөр нь дахин барих хэрэгтэй. Харин доод талд нь маш олон машин багтах олон давхар зогсоол барих хэрэгтэй.
Unen
Yag unen
Баруунд соелын ев хуучин барилга бол зевшеерелгvй анхан байсан юуг ч солих еерчлех эрхгvй байдаг байна. Гэтэл манайд соелын евее хэн нэгэн дарга дураараа нурааж буулгах юм ярьж байх юм. 29 жил ямар ч урсгал засвар хийх сонирхолгvй сэтгэлгvй удирдлагуудын гайгаар элэгдcэн ч гэсэн СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ХУУЧИН БАЙДАЛД НЬ ОРУУЛЖ БОЛНО.
Зайсан л гэхэд нэг талд нь үнэтэй тансаг хаус байхад нөгөө талд нь хүүхдийн цагдан хорих байж байх шиг. Гаднынханд үзүүлэхэд ичмээр. Юу үнэн энэ үнэн
Genden guai uneheeriin muu muuhai ur huuhed uldeej dee. Ene musein dotorhi ni haana bna, edniig heden uyer ni haraal ideg. Ter baishin gazriin ard hen bna, Gazar, muzeigee nehemjleh unuu mundag huuli hid haa bna?
good