Нийтлэл 11 сарын 13, 2019

Орхан Памукын “Цас” романы тэмдэглэл

Нэг.Хүйтний тухай

Жавар тачигнасан өвөл надад аз жаргалын гормон ялгаруулаад байх шиг..Бүх зүйл яг байгаагаараа ямар ч худлаа байхгүй  улирал өвөл.  Худлаа царай гаргах гэж худлаа инээх гэж хичнээн хичээсэн ч хөөрхий хүн хүйтний өмнө сөхөрч яг байгаагаараа оршино.

Хүйтрэх тусам Винтерфеллд амьдраад байгаа юм шиг санагдаж Хаадын тоглоом, бодит ертөнц эс ялгаатай тухай фактууд майндад орж ирнэ. Өвөл гэхээр Орхан Памукын Цас, Жорж Мартины Винтерфел л санагдана. Жавар тачигнасан хүйтэн өвөл чихээ хөлдөөж байсан хүүхэд насны өвөлтэй холбоотой дурсамжууд тансаг. -30 градус хүрдэг өвлийн улиралтайдаа талархаж , газарзүйн байрлалаас хамаарсан уур амьсгал нь хүний шийдвэр гаргах процесст нөлөөлдөг тухай Геополитикийн онол сонирхолыг улам их татна.Хэрвээ монголд өвөл болдоггүй тэр нь  цельсийн -30 градуст хүрдэгүй бол эртний Монголчууд байлдан дагуулалтыг хийж чадах байсан нь ч эргэлзээтэй.

Цас бударч буй мөчид гадуур алхахад Карсаар хүрэмний захаа босгон хурданаар алхаж буй Ка-гийн дүрслэл санаанд бууж ,Ка бид хоёрын цасыг мэдэрч буй мэдрэмж адил байхдаа хэмээн фантаазлана.

Хоёр.Орхан Памукын “Цас” романы тухай хэдэн өгүүлбэр
1952 оны 6 дугаар сарын 7-нд төрсөн Орхан Памук хэмээх Турк эр 2006 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ. Тэрээр White Castle, My name is Red, Black book, New Life , Strangeness in my Mind, Istanbul:Memories in the city , the museum of innocence , Snow зэрэг номнууд бичжээ.
Ка хэмээх найзаа дурсан санан бичсэн түүний роман ихээхэн амжилт дагуулсан юм.
Улс төр тэр дундаа төрийн эргэлтийн тухай гардгаараа ихэд ялгаатай энэ роман ихээхэн сонирхолтой байлаа.
Ка хэмээх залуу Карсад ирсэнээр түүний бодол санаа ихээхэн өөрчлөгдөнө. Тэрээр хижаабтай охидын амиа хорлолтыг сурвалжлахаар алс холын Франкфуртаас ирсэн ч улс төрийн эргэлт хийх гэсэн нөхөдтэй холбогдоно. Ислам мөрөөдөлийг Курд залуус биелүүлхийг хүсдэг аж. /Ислам гэсэн систем тогтоож бүх дэлхий энэ системд захирагдах  мөрөөдөл. /Боловсролын сургуулийн захирлын аллагын гэрч болсноор түүний сурвалжлага ээдрээтэй болж хувирав . Үзэсгэлэнт Ипекийн дүү Кадиф хижаабтай охидыг тэргүүлнэ.
Байнгын будрах цасан ширхэгүүд нь түүнд шүлэг бичих сэдэл, онгодыг хайрлана. Тэрээр олон шүлэг Карсад байхдаа бичсэн ч эцэст нь түүний шүлгийг дэвтэрийг Орхан олж чадаагүй.
Хайр дурлалтай учирч Ипек хэмээх бүсгүйд сэтгэл алдарна. Ипекийг дагуулж Франкфурт орох түүний мөрөөдөл эс биелнэ. Ипекийн эрэлхэг зоригтой , үзэсгэлэнтэй дүү Кадифийг ч бас шохоорхох сэдэл түүнд төрнө. Хязгаарын Карсад Ка бол ихээхэн сонирхолтой хүн учир хүмүүс түүнд сайн. Ка-г очих үед хязгаарын Карсад цас орсны улмаас зам хаагдана. Зам хаагдсанаар улс төрийн эргэлт хийх гэсэн оролдлого эхлэх бөгөөд Тайзан дээр хувьсгал эхлэж тайзан дээр хувьсгал төгсөнө. Тайзан дээр жүжигчин жүжиглэж буй мэт боловч жинхнээсээ үхдэг.

Хөх хэмээх залуу энэ романд ихээхэн чухал байр суурийг эзлэх аж . Эгч дүү хоёр хоёулаа сэтгэл алдарсан, Карсад ихээхэн алдартай барууныхныг буруу шаадаг, барууныханы хийсэн хамгийн том гавъяа нь “Марлборо-тамхи”гэж үздэг уг залуу Курдын тусгаар тогтнолын төлөө тэмцдэг. Бас ч болоогүй хайр сэтгэлдээ үнэнч нэгэн. Хөх Ка-тай уулзахийг хүсэн уулзаж хэдэн үг Франкфуртын сонинд нийтлүүлэхийг хүснэ. Уг уулзалтаас эхлэн тэд холбоотой болно.Ка Карсын нөлөөтэй бүх эрхэмүүдтэй холбоотой. Эцэст Ка- гийн буруугаас болж Хөх амиа алдаж , цас зогсож амьдрал үргэлжилдэг.
Цас Ка-д амьдралын сайн муугийн тухай гүн бодлыг төрүүлнэ. Эцэст нь байгалын дэргэд хүн ямар өчүүхэн бэ гэдэг дүгнэлтэнд хүрнэ.

Уг зохиолыг Орхан Памук найздаа зориулж гайхалтай бичжээ.

Илүү дэлгэрэнгүй бичих гэхээр хүмүүсийн унших сэдлийг унтраах учир ингээд төгсгөе. Несип ,шейх Эфенди гээд олон сонирхолтой дүр уг романд гардаг. Энэ ромыг уншиж байхдаа цасан ширхэг, Ка-гийн мэдэрч байсан айдас , гуниг, баяр, баясал бүгдийг мэдэрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

    Тайзан дээр жүжиг эхлэн ,тайзан дээр жүжиг дуусаж ,дараагийн жүжиг тайзан дээрээ дахиад л эхлэнэ.  Хүйтэн өвөл, будрах цас магадгүй хүмүүст илүү их оюуны эрх чөлөөг олгоно. Хүйтэн хүнийг өмнөө сөхрүүлж худлаа байх эрх чөлөөг нь хязгаарлана.Хүйтэн хүнд хэрхэн амьд үлдэх тухай хичээл заана.

2017.10.16

Зургийн эх сурвалж: www.erkhembayar.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon