Хоёр гурван төрлийн хэмжигч төхөөрөмжийн мэдээллийг хольж хутгаад ард иргэд нь ч тэр, хэвлэл мэдээлэл нь ч тэр (гал тогооноосоо сайт ажиллуулдаг ганц хүн биш бүр Блүүмберг ТВ сэтгүүлч нь хүртэл шүү дээ) УБ агаар аюултай, хортой тухай сурталдсаар.
Үүн дээр нь нэмээд хамарны үнэрлэх чадвар нь гоц хүмүүс хүхэр үнэртэж буйг нийгмийн сүлжээгээр ярьсаар, сэтгүүлч нар нь утаа буурсан ч хортой бодис нь нэмэгдсэн гэж ухуулсаар байна. Бүр анхан шатны үндсэн ойлголтоос нь эхэлж тайлбарлахгүй бол манай Улаанбаатарын дээд боловсролтой иргэд нь дунд сургуулийн химийн хичээл, бага ангийн түмэн бодисоо огт сураагүй, сурсан ч талхтайгаа холиод идчихсэн бололтой.
Агаарын чанарын индекс гэж яг юу вэ?
Агаарын чанарын индекс АЧИ буюу англиар AQI гэдэг хэмжигдхүүнийг тооцох аргачлал улс бүрд өөр юм. Манайд “Агаарын чанарын индекс гэж хот суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын тухайн үеийн агууламжийг түүний стандартад заагдсан хүлцэх хэмжээнд харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ” гэж БОНХСайдын 2018.10.10-ны A/387 тушаалын I хавсралтаар баталсан Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх ерөнхий журам”-ын 1.2-д тодорхойлжээ.
Уг журмын 3.3-д “Бохирдуулагч бодис тус бүрээр тооцсон индексийн хамгийн өндөр тоон утгыг тухайн үеийн агаарын чанарын индекс гэж тогтооно” гэж,
Тэгэхээр agaar.mn үзүүлж байгаа АЧИ нь зургаан төрлийн түгээмэл бохирдуулагч (тоосонцор-PM2.5, PM10, хүхрийн хий-SO2, азотын хий-NO2, угаарын хий-CO, озон O2) тус бүрийн индексийн хамгийн өндөр утгыг АЧИ болгож авдаг. Air Visual-ийн хувьд нарийн ширхэглэлт тоосонцор PM2.5-тай уясан АНУ-ын ЕPA стандартаар тооцсон АQI юм. Тус сайт руу ороод УБ агаарын бохирдлын хэмжилтийн графикыг харахад л ойлгоно.
Тухайн бохирдуулагч бодис тус бүрийн индекс тооцох тэгшитгэл нь АНУ-ын Байгаль орчны агентлаг ЕPA аргачлалтай ижил ч гэлээ хугарлын цэг буюу АЧИ харгалзах зургаан түвшний хязгаарын утгууд өөр.
Эндээс харахад манайд цэвэр агаартай гэж үзэх хүхрийн хэмжээг АНУ-д бага бохирдолтой гэж үзэх нь байна. Ийм болохоор агаар сайн муу, утаатай утаагүй, хүхэр үнэртэж байна үгүй гэж хэлэхийн тулд маш сайн тооцоолол хийж харьцуулж чаддаг байх хэрэгтэй
юм.
Хүхэрлэг хий-SO2
Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий. Агаарт хэмжих арга нь Д. Оюунхорол сайдын үед буюу 2016 онд Агаарын чанар: Техникийн ерөнхий шаардлага MNS 4585 стандартыг өөрчлөхөөс өмнө хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ 24 цагийн дундаж 20мкг/м3 байсан бол одоо 50мкг/м3 юм.
Хүлцэх хэмжээг нэмээд байхад л тэрийг давсан хүхэрлэг хий бий болоод байгаа төдийгүй бүр нэмэгдээд байгаа нь жигтэйеэ?
Энэ асуултыг хариуг хүн болгон хайж байна.
Хүхэрлэг хийг заримынх нь хамар ялангуяа Ардчилсан намынхны хамар бүр онцгой ялгаж үнэрлээд байна гэм. Муу л юм бол захын хар овоохой гэдэг шиг шахмал түлш рүү чихэж буй. Ийм болохоор бохирдуулагчийн эх үүсвэрээр нь авч үзээд хүхэрлэг хий яагаад ихсэв гэдэгт цувралаар хариулахыг хичээе.
Шахмал түлш
Нүүрсний илчлэг өндөрсөх тусам хүхрийн агууламж нэмэгддэг зүй тогтолтой. Хүчин төгөлдөр мөрдөж буй энэ оны тавдугаар сард батлагдсан MNS 5679:2019 Сайжруулсан хатуу түлш: Техникийн шаардлагад хүхрийн хэмжээг 1% гэж заасан байдаг.
Гадаад дотоодын лабораторид хийгдсэн 42 удаагийн шинжилгээний дүн сайжруулсан түлш уг стандартыг хангаж байгааг харуулж буй.
Үүний өмнөх MNS 5679-1:2011 Хагас коксон түлш: Техникийн шаардлагад нийт хүхрийн хэмжээг 0.8% гэж байсныг 0.2%-р нэмэгдүүлсэн гэсэн үг. Өмнө хийгдсэн туршилтууд ялангуяа, зуухны туршилтууд бүгд хуучин стандартаар хийгдсэн байх. Иймд энэ 0.2% асуудал үүсгэж байгаа юу гэдгийг эхлээд нэг мөр болгох хэрэгтэй.
Өмнө бид Улаанбаатар даяараа Багануурын нүүрсийг нэг халаалтын улирлын туршид 1 сая тонн давуулж шатаадаг байсан бол энэ нүүрснээс хоёр дахин их хүхрийн агууламжтай Таван Толгойн медлингээр хийсэн сайжруулсан түлшийг хоёр дахин бага түлнэ гэж хэрэглээг тооцсон. Энэ нь түлшнээс ялгарах хүхэрлэг хийн хэмжээнд онц ноцтой өөрчлөлт орохгүй гэсэн үг. Дээр нь нэмээд Нийслэлийн агаарын чанарын албаны Х.Галымбекийн ярьж буйгаар он дуустал Улаанбаатарын айлууд 460 мянган тонн “Сайн” түлш түлнэ гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч өрхөд 6 шуудайгаар өгч байгаа 11 сарын хэрэглээнээс харахад он гартал бид 250 мянган тонныг түлэх магадлалтай байгаа юм байна. Тэгэхээр түлшнээс ялгарах хүхэр тэр хэмжээгээр бага байх ёстой.Эх сурвалж:
Энержи ресурс нүүрсээ нойтон арга хэрэглэн баяжуулдаг (өөрөөр хэлбэл угаадаг) тул шахмал түлшний түүхий эд болгож ашиглаж байгаа медлингэд хүхрийн хэмжээ 50-70%, үнслэг 60-80% буурсан байх ёстой юм. Иймд Таван Толгойн хүхэр ихтэй нүүрсээр хийж байгаа шахмал түлш хүхэр ихтэй гэж ярих нь өрөөсгөл хэрэг болно.
Багануурын нүүрс хэрэглэж байхад бид өдөрт дор хаяж 8 мянган тонн түүхий нүүрс шатааж бас л дор хаяж 35 тонн орчим хүхрийн хий агаарт цацдаг байсан.
Тоосонцор PM2.5, PM10, угаарын хийтэйгээ нийлээд “чи хаана байна, би хаана байна” гэхээр их нүүгэлтсэн хар утаан дунд амьдардаг байсан билээ. Бид одоо өдөрт 3-5 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэж, агаарт хаяж буй тоосонцроо 30-50% лав бууруулчихаад байгаа. Тооцож үзэхэд агаарт хаяж буй хүхрийн хий 30-30-50 тн орчим байх нь. Үүнийг бууруулах боломжтой. Шахмал түлш үйлдвэрлэхдээ түүхий эд дээрээ кальцын исэл буюу шохой (CaO)-той нэгдэл нэмэхэд энэ асуудлыг шийдчихнэ. Одоогийн байдлаар 1% шохой (шохойн чулуу, унтраасан шохой) хэрэглэх технологийн горимтой энэ нь хүхрийг 50-90% хүртэл барьж үлдэх тооцоотой. Тэгэхээр хуучин шинэ стандартын хүхрийн зөрүү 0.2%-г шахмал түлшний үйлдвэрлэлийн технологиороо алга болсон байх ёстой юм.
Органик химийн хичээл
Нүүрс гэдэг С, агаар О2, ус H2O, хүхэр S, кальц Ca
-Сайжруулсан түлш нь хүчилтөрөгч их шаарддаг тул зуух, яндангаа хөөлж, битүүмжлэлийг нь сайжруул, хүхээгээ хааж болохгүй гэж бүтэн хоёр сар хэлж байгаа болохоор өдийд бүгд үржихийн хүрд шиг цээжилсэн төдийгүй угаарын хий СО нь дутуу шаталтаас үүснэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон болов уу (С+O2 (шаталт)=CO эсхүл СО2)
-Зуухныхаа хажууд түмпэнтэй ус тавьж агаараа чийгшүүл гээд байгаа нь хүхэрлэг хийн урвалд идэвхтэй ордог шинж чанарыг ашиглаж буй арга юм. (SО2+H2O+(O2)=H2SO4 Энд түлж алахаар тийм их хүхрийн хүчлийн уусмал үүсэхгүй, гэхдээ санаа зовж байвал асгаад шинэ ус хийж тавь)
-Шахмал түлш хүчилтөрөгч их шаардах тул гэрийн агаар сэлгэлтдээ анхаар. Хүчилтөрөгч дутагдаад таны толгой өвдөж буй. (С+O2=CO2)
-Шохой нэмж хүхэр бууруулах нь SO2+CaO+(O2)=CaSO4 буюу кальцын сульфат үүсч байгаа юм. Энэ нь шаталтын явцад угаарын хийтэй нийлбэл
CaSO4+CO=CaCO3+SO2
CaSO4+4CO=CaS4+4CO2
CaSO4+4CO+H2O=CaCO3+H2S+3CO2 урвал явагдаж задарна гэсэн үг.
Автомашин болон түгжрэл
Сүүлийн хэдэн жил хүхэрлэг хийн хэмжээ ямагт нэмэгдэж байгаа. 2018.09.22-ны автомашингүй өдөр Нийслэлийн агаарын чанарын алба дөрвөн байршилд хэмжилт хийж, есдүгээр сарын эхний 7 хоногийн хэмжилттэй харьцуулж үзэхэд машингүй өдөр хүхэрлэг хийн хэмжээ 2-4 дахин бага гарсан байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 500 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, түүнээс 350 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа.
Гаалийн статистик харахад 2019.10.15-ны байдлаар бензин 412.9 мянган тонн, дизель 866.1 мянган тонн импортолсон нь өмнөх оныхоос бензин 82.1 мянган тонн, дизель 214.7 мянган тонноор их байх юм.
Автомашины импортын хувьд өнгөрсөн жилийн эхний 10 сард 48.8 мянга, энэ онд 58.2 мянга буюу бараг 20% өсөлттэй. Үүн дээр энэ жил импортолсон ачааны 19000 машин, нийтийн тээврийн 1202 дунд, том оврын автобусыг нэмбэл бид түгжрэх нь аргагүй.
Манайд импортолсон шатахууны дөнгөж 12.7% нь Евро 5 стандарт хангадаг. Бусад нь Евро 3, 4. Өөрөөр хэлбэл ОХУ-д хэрэглэхийг аль 2016 онд хориглочихсон хамгийн муу чанартай бензинийг бид хэрэглэж буй. (2016 онд Японд хийсэн шинжилгээгээр манайд зарагдаж байгаа бензиний чанар тодорхойлолтод бичигдсэн Евро 4, 5 стандартад хүрдэггүй гэж дүгнэсэн юм билээ шүү. Шинэ гоё 200, Лексус нь үйлдвэрлэгчийн баталгаанаас өмнө доголдохоор цаад япончууд чинь гайхна биз дээ).
АМГТХЭГ-ын 2019 оны аравдугаар сарын статистик мэдээнээс харахад энэ оны эхний арван сарын газрын тосны бүтээгдэхүүний нийт импортод дизель түлш талаас илүүг эзэлж байгаа төдийгүй өнгөрсөн оны мөн мөн үетэй харьцуулахад импорт нь 26.5% өсчээ. Энэ дүн мэдээнээс харахад АИ 98 бензиний импорт 14.6%-р нэмэгдсэн бол АИ 92, 95 нь тус бүр нь 30 орчим хувийн өсөлттэй байна.
Хамгийн муу түлшин дэх хүхрийн агууламж 0.8% гээд хөөгөөд тооцохоор бид өдөрт 6-10 тонн хүхэр дизель машины яндангаас гаргаад агаарт цацчихдаг. Үүн дээр нь чанаргүй бензинээ нэмбэл замбараагүй тоо гарна.
Уул уурхайн яамныхны хэлж буйгаар октан дээшлүүлдэг нэмэлт бодис, керосин нь гаалийн онцгой албан татваргүй, тийм болохоор импортолж оруулж ирээд Монголд “найрка”-ддаг гэх. Баяжуулах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн тоо нь бүр НАЙМ гэж байгаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2019 он гэхэд Евро 5 стандартын бензины хэрэглээг 50%-д хүргэнэ гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг юм.
Евро 5 стандартын шатахуун нь автомашинаас гарах утааг 80-95% бууруулдаг, бас Евро 5 стандартын дагуу шатахуун дахь хүхрийн хэмжээ килограмм тутамдаа 10мг байх ёстой. Хамгийн хачирхалтай нь 2017.04.16-ны нэг өдөр баталсан MNS 0216: 2017 Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага болон MNS 0217:2017 Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин стандартуудыг хэрэгжиж эхлэх хугацааг бүтэн жилийн ялгаатай тогтоосныг “гайхамшиг” гэхээс өөр хэлэх үг надад алга.
Манайд Евро 5 стандарт үнийн зөрүүнээс болоод хэрэглээ тэр бүр хүссэн, зорьсон хэмжээнд хүрдэггүй төдийгүй Евро 2 стандартын буюу хүхэр найгүй өндөр- нэг кг-д 2000 мг давсан шатахуун хэрэглэглэдэг гэж Проф. Ц. Адьяасүрэн нотолж буй. Үүнийгээ ч Бангкок хотноо 2018 оны гуравдугаар сард болсон "Meeting on Cleaner Fuel and Vehicles in Asia: Implementing the Global Sulfur Strategy” олон улсын хуралд тавьсан илтгэлдээ дурджээ.
Шинэ он гарахад ганц сар үлдээд байхад Уул уурхайн яам, АМХЭГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд яамны сайд, дарга нартайгаа нийлээд төдийгүй манай газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид энэ шалгуур үзүүлэлтийг хангах ид шидийн хүсэлтээ Өвлийн өвөөд бичиж явуулсан гэж найдах л миний хувьд үлджээ.
Харин иргэдийн хувьд УБ-ын агаар хортой болсон гэж төр засгаа хараан хүн бүр, айл бүр газар нутгаа ухаж олсон хэдэн доллараараа хуучин машин авч унаад үндэсний олигархуудын оруулж ирсэн чанаргүй түлшийг шатаан өдөржин УБ зам дээр түгжирч хүхэрлэг хийн хэмжээг нэмж байгаагаа хэзээ ойлгоно тэр цагт хүхрийн хийн хэмжээ буурах байх.
Органик бус химийн хичээл:
-Хүхрийн агууламж ихэсвэл төмөр эдлэлийг зэврэлт нэмэгдэнэ. Агаарт байгаа хүхрийн хэмжээ нь гудамны гэрэлтүүлгийн шонгоос эхлээд төмөр бүтээц, барилгын арматурын элэгдэлд хүртэл нөлөөлнө.
-Автомашины хөдөлгүүрийн зэврэх процесс элэгдэл идэвхтэй явагдаж, мотор цохих нь түргэснэ.
-Ямар ч мэргэжлийн нарийн мэдлэггүйгээр муу бензин дээр толуин, метанолтой уусгагч шингэн, дизель дээр керосин, эсхүл керосин дээр будаг нэмэхэд хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжтой
Үргэлжлэл бий.
Эх сурвалж:
Автомашины түлшнээс болж хүхэрийн хий ихэсээд байгаа юм бол идэвхтэй явдаг өдрийн цагаар л ихэсмээр юм. Мань хүн жоохон пан гөрөөд байна уу гүү юү
Тоосонцор PM2.5, PM10, угаарын хийтэйгээ нийлээд “чи хаана байна, би хаана байна” гэчихжээ. Угаарын хий хаана хэний нүдэнд ямар өнгөөр харагддаг болчихсныг хүмүүст хэлээд өгнө биз. Ядахдаа угаартахгүй байхад нь тус болох ч юм билүү. Зарим нэг хорт хий бага зэрэг өвөрмөц өнгө үнэр бхаас ихэнх тохиолдолд үнэр ч өнгө ч байдаггүйг мэдэх байлгүй дээ энэ хүн уг нь
Стандарт нь албан тасалгааны цонхоор амьдрал гоё байхаар харагдуулах гэж хийсэн хуурамч стандарт байхад хортой хоргүйн тухай яриа үлгэр гэдгийг энэ улаан хамгаалагч сайн мэдэж л байгаа ш дээ. Бас болоогүй баахан лабораторийн шинжилгээ тавьчихжээ. Усаар угаахаар хүхэр нь 70-80% багасдаг гэнэ үү. Тэр нүүрсэн дэхь хүхэр чинь 3-4 хэлбэрээр агуулагдаж байдаг, усаар зөвхөн минералын хэлбэрээр агуулагдаж байдаг хэсгийнх нь зарим хувь хэсэг нь зайлуулагддаг гээд ярьвал ярина ш дээ. Мэдээж муу шатахуунаас болж байгаач машины хөдөлгөөн багассан шөнө дөлөөр хүхрийн ислийн (SO) хэмжээ ихэсдэгийг тайлбарлаж өгвөл зүгээр байна шүү.
Шинжлэх ухаанч юм. Гэхдээ 1 злйлийг ойлгож түүнээсээ маш их айлаа. Манайд бохирдолгүй цэнгэг агаар гэж зааж иргэдмйг хуурдаг гэдгийг л яс махандаа ойлголоо. Иргэдийг хуурч тэднийг ингэж хордуулах ямар шаардлага хэнд байна вэ??? Хүрэосүх ээ. Чамд иргэд итгэснийхээ төлөөсөнд танөй намынхны хорлолд иргэд өртөж амь нас эрүүл мэндээ алдаж байх нь ариун явдал юмуу??? Чи биднийг үл тоолоо гэхэд нялх үрс чиний өмнө ямар буруутай болохоор хордууож үхүүлж бхйгаа юм вэ??? Агаарын чанар маш муу болсныг захын нохой ярьдаг бсан бол хэлнэ. Богд уулыг хардаа. Утаа бас маш хуурай дэгдэмтгий маш нарийн ширхэгт тоосонд умбаж сүүмийж байна. Ядахал яр гэгчээр шахмал түлшний үйлдвэрийн бохир ингэж тархаж нүүж байна. Энэ юу юм бэ?? Иргэдийг удаанаар үхүүлэх опeраци юмуу??? Ман илжирлээ илжирлээ гэхэд иргэдэд аоай ингэж харгис хандаж болохгүй
Шинжлэх ухаанч юм. Гэхдээ 1 злйлийг ойлгож түүнээсээ маш их айлаа. Манайд бохирдолгүй цэнгэг агаар гэж зааж иргэдмйг хуурдаг гэдгийг л яс махандаа ойлголоо. Иргэдийг хуурч тэднийг ингэж хордуулах ямар шаардлага хэнд байна вэ??? Хүрэосүх ээ. Чамд иргэд итгэснийхээ төлөөсөнд танөй намынхны хорлолд иргэд өртөж амь нас эрүүл мэндээ алдаж байх нь ариун явдал юмуу??? Чи биднийг үл тоолоо гэхэд нялх үрс чиний өмнө ямар буруутай болохоор хордууож үхүүлж бхйгаа юм вэ??? Агаарын чанар маш муу болсныг захын нохой ярьдаг бсан бол хэлнэ. Богд уулыг хардаа. Утаа бас маш хуурай дэгдэмтгий маш нарийн ширхэгт тоосонд умбаж сүүмийж байна. Ядахал яр гэгчээр шахмал түлшний үйлдвэрийн бохир ингэж тархаж нүүж байна. Энэ юу юм бэ?? Иргэдийг удаанаар үхүүлэх опeраци юмуу??? Ман илжирлээ илжирлээ гэхэд иргэдэд аоай ингэж харгис хандаж болохгүй
haha yostoi dogi goyo bichje! bayrlalaa
Amerik, mongol hund adilhan usa standartaar ni l hemjij baigaashde. Bid dood zeregleliin humuusuu? Hyatadiin terbum huntei gazriin undur toog ashiglah yum, yagaad uurchilj baigaa yum be, ter hemjeesiig ni. Tuunees gadna ta buhen Petrovisiin 95 benzinii chanaruudiin talaar naidvartai hyanaltiin erh buhii gazartai hamtran shalgaad niitlel bichih bolomjtoi yu. muu tergee udaan barichih geed 95 avah bolovch uye uye aimaar huher yalgarsan neg l bish bolood yavchih yum.
Баахан тоо баримт шинжлэх ухаан татаж авч ирж бичсэн ч үнэн байдалтай тэр нь авцалдахгүй байна. Бинзиний чанарт асуудал бий бол тэрийгээ шинжлүүлээд бичих шаардлагатай. Шахмал түлшний шаталт Багануурын нүүрстэй харьцуулахад PM2.5 бага ялгаруулж, хүхрийн давхар исэл,угаарын хий 2 өндөр ялгаруулж байгаа нь ч үнэн. Зун бага байсан болоод шөнийн цагаар илүү SO2 өндөр болож байгаа нь түүнтэй холбоотой
Жинхэнэ Баабардалт байна даа. Бодит байдал дээр өөр байгаа.
arai ih yum bichsen uu ugui yu
Ямар сайхан шинжлэх ухааны талаас бичсэн нийтлэл уншачихав аа
Агаарын чанарын үзүүлэлтээс харахад SO2 нь шөнийн цагаар буюу 23-07 цагийн хооронд хамгийн их гарсан байна. Уг цагийн үед автомашины хөдөлгөөн хамгийн бага, айлууд хамгийн их гал түлэх үед хүхрийн хэмжээ өссөн харагдаж байна. Үүн дээр ямар нэгэн тайлбар байгаа болов уу
Эндээс харахад манайд цэвэр агаартай гэж үзэх хүхрийн хэмжээг АНУ-д бага бохирдолтой гэж үзэх нь байна. Битгий өөрийгөө ч бусдыг хуур америк хүнд бохирдолтой бол монгол хүнд зүгээр болгож харагдуулах хуурамч стандартаа өөрчил