Нийтлэл 12 сарын 08, 2019

Цахим засаглалын хэлбэрээс: БНХАУ хиймэл оюун, алгоритм ашиглаж нийгмээ хянадаг

 Өндөр хөгжилтэй улсууд теxник теxнлогийн чадвараа ашиглан төрийн ажлыг болон төрөөс иргэддээ үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж байна. Энэ нь цахим засаглалын нэгэн хэлбэр болно. Цахим засаглалын гол зорилго нь цаг үетэйгээ зэрэг урагшлан, теxнлогийн шинэ ололтыг ажил хэрэг болгож, төр засгийн ажлыг аль болох хялбар, шуурхай, чанартай, чадвартай, аюулгүй байдлаар гүйцэтгэх боломж бололцоог бүрэн ашиглах билээ. Өнөөдөр Монгол улсад и-засаглал (e-governance) идэвхтэй яригдаж байгаа цаг үед цахим засаглалын хэлбэрүүдээс дурдвал оновчтой болов уу.

 Цахим засаглалын үндсийг модернизацияын нэгэн хэлбэр гэж хэлж болно. Урьд нь төрийн бүх бичиг хэрэг цаасан шугамаар хүрдэг байсан бол цахим ертөнц хөгжсөнөөр дэлхийн улс орнуудын төр, харилцаа нь шилэн болохын зэрэгцээ, хүнд суртлыг алгасах орон зай бий болж буй. Цахим засаглалд нэгэн үзэл баримтлал маш чухал. Энэ нь 'төр иргэндээ үйлчлэх' гэдэг агуулга билээ. Тэгвэл, Монгол улсын хөрш, БНХАУ нь хиймэл оюун, алгоритм ашиглаж "төрийн үйлчилгээг" хэрхэн өргөжүүлж байгаа тухай судалгааны хэсгээс танилцуулъя.

Цахим засаглал нь тухайн улс орны засаглалын хэлбэрээсээ шалтгаалан янз бүр байна. Монгол улсын хоёр хөрш хоёулаа авторитар дэглэмтэй учир тус улсуудын цахим засаглал нь бусад ардчилсан улсуудтай харьцуулбал илүү их хяналттай байна. Монгол улсын цахим орчин БНХАУ, ОХУ-тай харилцуулбал илүү нээлттэй. Тийм ч учраас, ЗГ-аас явуулж буй и-засаглалын төслүүд нь нээлттэй орнуудын (Эстон[1], Сингапур[2] г.м.) цахим засаглалын хэлбэрийг илүүтэй судалж, Монголд хэрхэн хэрэгжүүлэх аргаа боловсруулж буй.[3] Гэсэн хэдий ч хөрш орнуудынхаа цахим орчин, цахим хүчин чадал, цахим засаглалын эерэг, сөрөг талуудын тухай мэдээлэлтэй байхад илүүдэхгүй биз ээ.

БНХАУ-ын цахим засаглал

БНХАУ-ын цахим засаглалын хэлбэр нь авторитар дэглэмээр доорх үйл ажиллагааг идэвхтэй гүйцэтгэж байна.[4] БНХАУ-ын сүлжээ, серверүүд нь бие даасан бөгөөд барууны болон нээлттэй улсуудын ашигладаг олон апп, сүлжээнүүд хаалттай билээ.

 Дээрх жагсаалтад орсон сүлжээнүүдийг хааснаар, БНХАУ өөрийн авторитар засаглалдаа зохицсон, өндөр хяналттай апп, сүлжээнүүдийг бий болгож чадсан билээ. Өнөөдөр БНХАУ-ын хамгийн их хэрэглэгчтэй Wechat and Weibo, 1 тэрбум 431 сая хэрэглэгчтэй аж. Нийгмийн сүлжээнд их хэрэглэгддэг бусад аппуудыг сонирхуулбал:

Tencent QQ- 869 сая хэрэглэгчтэй

Baidu Tieba- 660 сая

Xiao Hong Shu-150 сая

Youku- 580 сая

Dianping- 290 сая

Douban- 154 сая хэрэглэгчтэй.

 БНХАУ нь авторитар дэглэмээр иргэдээ аюулгүй байдалд амьдруулж байна. Жишээлбэл, хиймэл оюун, алгоритм ашиглан олон нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр, банк, болон бусад салбаруудад хүний:

1) дуу хоолой,

2) зүс, болон

3) биеийн хөдөлгөөнөөр хяналт тавих шинэ теxнологийг нэвтрүүлэн ашиглаж байгаа. Нэг бодлоор БНХАУ теxник теxнлогийн чадвараа дэлхийд гайхуулж байгаа ч хүний эрхийн болон аюулгүй байдлын судлаачид энэ шинэ теxнологийн ашиглалтыг хэдэн янзаар харж байна.

 Зүс, дуу, биеийн хөдөлгөөн хянагч/танигч хиймэл оюун нь нээлттэй нийгмийн хамгийн том дайсан гэж зарим судлаачид үзэж байна. Яагаад вэ гэхээр хүн нээлттэй нийгэмд өөрийнхөөрөө байж, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, бусад хүмүүстэй хуваалцаж, төрийн хяналтад орохгүйгээр энэ эрхээ эдэлж байгаа бол энэ жинхэнэ нээлттэй нийгэм аж. Гэтэл БНХАУ-ын хэрэглэж буй энэ хиймэл оюун нь цахим аюулгүй байдлын хэлбэрийг арьс өнгөөр ялгаварлах, бараг тоталитар дэглэмээр хянаад явчхаж байгаа гэж хүний эрхийн судлаачид үзэж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Шинжаанд болж байгаа хатуу хяналт.

Өнгөрсөн 7 хоногт Oлон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумоос гаргасан баримтаар БНХАУ-ын автономит мужийн засаглал нь хиймэл оюун, алгоритмыг ашиглан хэрхэн Шинжааны дарлалыг гүйцэтгэж байгааг дэлхий даяар дэлгэсэн билээ.[5]

Энэхүү нууцын зэрэглэлтэй байсан материал нь 2017 онд Шинжааны Уйгар үндэстэн иргэдийг хэрхэн хяналтад байлгах, боловсролын болон соёлын системийн өөрчлөлтөөр "уусгах" бодлого байсныг энэхүү баримт илрүүлж байна. Мөн сүүлийн жил гаруй үргэлжилж буй Уйгар эрчүүдийг шоронд хорих, албадан сургалтад явуулах, БНХАУ-ын коммунист намын эсрэг бүлэглэл, хүмүүсийг хайж олох, байршуулах, хяналтад байлгах цагдаагийн үйл ажиллагаа бүгд хиймэл оюуны тусламжтайгаар хийгдсэн билээ. Энэхүү жишгээр бол БНХАУ-ын цахим засаглал хүссэн хүнээ олох, баривчлах, сонгодог тоталитар дэглэмын ангилалд орчхож байгаа юм. Нөгөөтээгүүр, арьс өнгө ялгавлах асуудлыг хөндөхгүйгээр гэмт хэрэгтэй тэмцэх ажилд цахим засаглал, хиймэл оюун, алгоритм аль ч улсад төрийн үйлчилгээг улам бэхжүүлж, нийгмийн аюулгүй байдлыг хангах хүчин зүйл болж байгаа гэж үзэж болно.

            Эцэст нь, БНХАУ-ын цахим засаглал нь өөрийн засаг захиргаа, коммунист намын засаглал, зорилго, хөтөлбөрүүддээ тохирсон, зохицсон, нээлттэй-бус засаглалын хэлбэр мөн. Тэгэхээр цахим засаглал гэдэг ойлголт маань БНХАУ-д "төрийн үйлчилгээ" гэдэг нэрэн дор хувь хүний мэдээлэл, хувийн бизнес болон мэдээллийн теxнологи, харилцаа холбооны сүлжээг хянаж байдаг тогтолцоо бүрдэж, энийгээ засаглалын хэлбэрт оруулж байна.

 

[1] Estonia, e-governance, https://e-estonia.com/solutions/e-governance/.

[2] Singapore, e-governance, case study, https://www.centreforpublicimpact.org/case-study/building-digital-government-singapore/.

[3] Засгийн газрын 73 дугаар тогтоолын хавсралт. ЦАХИМ ЗАСАГЛАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР,

 https://www.legalinfo.mn/annex/details/9503?lawid=14177.

[4] China, e-governance, http://www.e-gov.org.cn.

[5] ICIJ, November 2019. https://www.icij.org/investigations/china-cables/exposed-chinas-operating-manuals-for-mass-internment-and-arrest-by-algorithm/.

Сэтгэгдэл бичих

    • piotr polk
    • 2024-05-10

    Дэлхийн хамгийн найдвартай, найдвартай санхүүгийн стратегичдын холбоо болох хязгааргүй мөнгөний үйлчилгээнд тавтай морил. Бид одоогоор онлайн форекс дижитал маркетингдаа арилжааны явцад олсон ашгаас 10 хувийн цалин авахаар бичиг хэргийн ажилтан эсвэл няраваар ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулж байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл [email protected]  имэйлээр бидэнтэй холбогдоно уу... Мөн санхүүгийн байдлаа хурдан олж, өсгөж эхлээрэй.

    • Irgen
    • 2019-12-13

    Suruguur ashiglaval suirel !

    • HOPfoi pol
    • 2019-12-10

    МИНИЙ СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАГҮЙ  ([email protected]) ([email protected])  Миний нэр Акбар Ал Бакер. Би Qatar Airways-ийн захирал. Би чамайг хүсч байна  Хосе Луис зээлийн компани бол хамгийн сайн зээлийн нэг гэдгийг мэддэг  танд зориулж зээл олгохын тулд интернетээр холбогдсон компани., зээл авсан  компани хэдэн сарын дараа би тэднээс урьж явуулсан  Эдийн засаг дорвитой ажилласан жилүүдэд манай агаарын хөлөг онгоцыг арчлах, агаарын аяллыг хувьсгал хийхэд зориулж 30 сая доллар шаардагдах.  зээлийн баталгааны агентлагууд бидэнд шаардагдах зээлийг санал болгохоос татгалзав  жинхэнэ зээлийн чөлөөт зах зээлийн компанийг хайж олохоор шийдлээ  зээлийн талаархи интернэт мэдээлэл, бид I.T хэлтсийн тусламжтайгаар интернет дээр тэдэнтэй холбоо барьж, тэдний тавьсан бүх шаардлагыг хангаж, ажлын 3 хоногийн дотор бид зээл авсан учир нь, онлайн зээлийг богино жагсаалтад оруулах нь миний бодлыг хэзээ ч туулж байгаагүй ердөө гуравхан алхам л амархан тул бид зээл авсан Хосе Луис зээлийн компанид туйлын баяртай байгаа бөгөөд энэ талаар биднийг хүргэхэд хүргэсэн шаргуу хүчин чармайлт гарган Вилеед Абулхаирдаа биечлэн талархахыг хүсч байна. өөрсдийн имэйл хаягаар холбоо барих хаягийг ашиглан холбоо тогтоох боломжтой  ([email protected]) ([email protected])  эсвэл одоо юу гэж байгаад (+ 1307-543-1042) хуурамч биш, тэдэнтэй холбоо бариарай,

arrow icon