Чойбалсан хотод байх МОНГОЛ ЦЭРЭГ-ийн хөшөө. Дайны тэнгэр ДАНДАР-ыг төсөөлж 1989 онд бүтээжээ.
Энэ хөшөө Чойбалсанд байдаг. Танкыг ухаж гаргахад дотор нь амь үрэгдсэн танкчид олдсон агаад, танкыг хөшөө болгож, ёслол төгөлдөр оршуулга хийж хүндэтгэл үзүүлжээ.
Халх голын эд мөрийн баримтууд хятад руу гаргасан гэдэг ч хэд хэдэн ийм бүтэн олдворууд байгаа тухай нутгийн иргэд хэлж байсан. Дайны археологи гэдэг салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Цаашдаа ЮНЕСКО-гийн хамгаалалтанд оруулахсан.
Нүд алдам сайхан тал нутаг МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН хамгийн том бүтээгдхүүн болох бүрэн боломжтой. Яг одоо байгаа нь энэ боловч үүнийг хөгжүүлбэл бүр их БҮТЭЭГДХҮҮНИЙ НӨӨЦ боломжтой. Очих хүмүүсийн эрэлт ч их байна.
Хамар даваа гэдэг энэ газар хамгийн ширүүн тулалдаан болжээ.
Дайны эргэлт энэ тулалдаанаар шийдэгдсэн тул Хамар даваанд Ялалт хөшөөг босгожээ. Монголын уран барилга, хөшөө дурсгалын түүхэнд хамгийн том дээд амжилтыг тогтоосон бахархалт хөшөө. Эндээс Жуковын командын байр холгүй байдаг. 1984 онд Хамар даваан дээрАзид хамгийн том Ялалт хөшөөг газрын гадаргуугаас дээш 55м доош 27м 110 тонн метал, 33 тонн зэс оруулан бүтээжээ.
Эрдэнэт үйлдвэрийн ЗЭС-ээр жинхэнэ зодож хийсэн дээ.
Хилийн заставын манааны Пишек. Тал нутагт хамгийн сүрлэг харагдана. Шөнө гэрэл нь 20км холын зайнаас ч тод харагдана.
Их бурхантын хөндийд байх Бурхантын заставаас ХАЛХ ГОЛ алган дээр тавьсан юм шиг харагдана.
Хэцүү хэмээн алдаршсан ТО ВАН. "Хүний газрын диваажин шүтэж байснаас Өөрийн ЭХ нутагтаа диваажин бий болгоно"
гэсэн үгийг Тогтохтөр\То ван\ хэлсэн нь Халх гол сумын дунд сургуулийн уриа болж бичжээ.
Утай гүмбэнрүү мөргөлчдийг явуулахгүйн тулд дэлхийн 3 том Жанрайсэг бурхныг урлажээ.
Түүний энэ үг одоо ч үнэ цэнээ алдаагүй. "Герман руу ах дүүсээ татснаас Герман шиг МОнНГОЛ-оо хөгжүүлэхсэн"
гэсэн үгийг 15 жилийн өмнө уншсанаа тод санаж байна
Энэ залуугаас суралц залуусаа. Хэлгүй, дүлий атлаа дугуйгаар баруун, зүүн хязгаараар аялсан тэвчээртэй залуу. Яковлевийн Танктай хөшөөнд маш хүндэтгэлтэй мэхийн ёсолж байхыг нь хараад нулимас гарах шахсан даа. Яковлевийн ач охин жил бүр үр хүүхдүүдтэйгээ ирж энэ хөшөөг тортддог.
Православ шашны Загалмай босгосон байна лээ. Гэтэл манай засаг огт анхаараагүй өдий хүрчээ. Ичмээр юм даа
п
Хөшөө тийш явах ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж аглагсаж ер битүүрэхгүй гэсэн шүлгийг мартаагүй байхад ийм болжээ. Алдарт 90 баатарын хөшөө нэг иймэрхүү байна.
Халх голын сумын нутаг дэвсгэрт түүхэн 105 хөшөө дурсгал, газар байдаг.
Дандар баатар дайраад ирлээ.
Дайсны цэргүүд айлаа айлаа
Монгол цэргүүд алаг морьтой “ад шүгэлсэн” энэ дайны тэнгэрийг биширдэг байсан түүхэн яриа тоймгүй их.
1998 онд БХЯ-ны архивын материал үзэж байгаад нэгэн хурлын тэмдэглэлд “айлын нохой дундуур нь хуваачихсан” тухай уншаад ганцаараа зөндөө инээж билээ.
1939 оны 5 сарын тулалдаанд 6-р дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа дивизийн захирагчаар Дандарыг томилсон. Дандар баатар олон удаагийн морин дайралтыг биечилэн удирдаж сэлмээр гарамгай цавчидаг байсан нь Монгол-Зөвлөлт-Япон цэргүүдийн дунд ихэд алдаршсан. 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Цусан гавъяаны одонгоор шагнасан. Энэ газар 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр маршал Чойбалсан түүнд БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг зүүхэд маршал Х. Чойбалсан биечилэн оролцсон нь Афина бурхан Ахеллис баатарт дуулга өгдөгтэй адилхан санагдсан. Дандар баатар өөртөө яриад барахгүй дурсамж, цуу яриа, үлгэр домог цогцлоосон түүхэн баатар.
Халх голын тал нутаг. Маш олон өвс ургамалтай. Бүр хангайн бүсийн өвс ургамал олонтой таардаг Экологийн онцгой бүс нутаг. 1метр зузаан үржил шимтэй хар хөрстэй ийм газар нутаг бидний ҮҮЦ
гэдгийг олон хүн мэдэхгүй болтой.
Халиуран найгах өндөр өвстэй ийм сайхан нүд алдам тал нутаг дэлхийгээс хайгаад олдохгүй цорын ганц нутаг.
Хамар даваа, Хайлаас манхан энэ завсар газар дайн болжээ. Энэ бол зүгээр нэг тулалдаан биш ДАЙН байсан
юм
Халх голын тулалдааны ганцхан жишээ: 1939 оны 8 сарын 20-нд хамгийн том ерөнхий давшилт эхэлсэн.
20-ны өглөө 5.45-д манайхан нийт 760 их буугаар 65 минут галласан.
Дараа нь 150 бөмбөгдөгч, 100 дайрагч онгоц 60 минутын тасралтгүй хугацаанд зэрэг дайрсан. 250 онгоц тасралтгүй дайрсан.
Халх голын ирээдүй болсон хүүхдүүд. Халх голын эзэд бол Чөлөөт бүсийн хууль гаргасан УИХ-ын гишүүд, Бурмаа сайд биш энэ ХҮҮХДҮҮД юмаа. Эх нутгийнхаа тусгаар тогтнолын төлөө цусаа урсгасан энэ газар өсөж хүмүүжсэн энэ хүүхдүүдийн дуулах дуу нь хүртэл ДАРХАН ХИЛИЙН МАНАА
дуу.
Бууны дуу хангисан дайны талбарыг Монгол Зөвлөлтийн 2 тал ажил хөдөлмөр, дуу хуур, баяр баясгалан бялхасан энх цагийн бүтээн байгуулалт бий болгох зорилгоор Сүмбэрийн сангийн аж ахуйг байгуулж Илгээлтийн эздийг үй олноор нь илгээжээ. Халх голд очиж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй цалин, хангамж бусдаас илт давуу байдаг байсан.
Сүмбэрийн САА-г ЖУКОВ-ын нэрэмжит болгож ЗХУ-аас маш их дэмжлэг авсны үр дүнд анх удаа энд давжаа алим, сүүний үүлдэрийн үхэр, газар тариалан гээд олон зүйлээрээ брэнд болжээ.
Социализм задран унасны дараа Халх гол Сумын сургуульд 20 гаран хүүхэд сурах хэмжээнд хүртлээ бараг хоосрох шахаж олон барилга байгууламж нурж балгас болох шахжээ. Гэхдээ Сүмбэрийн болон Баянхошууны боомтоор дамжин амжиргаагаа залгуулахдаа түүх дурсгалын олон баримт үзмэр буюу байлдааны эд анги, зэвсэг техникийг Хятадруу төмрийн хаягдалд тушааж амьдралаа залгуулж байжээ. Төр засаг олон жил зөнд нь хаясны дараа тэднээс саналыг нь асуулгүй гэнэтийн шийдвэр гаргаж 500.000 га газрыг Эдийн засгийн чөлөөт бүс болгохоор болсон нь хамгийн эмгэнэлтэй зүйл байгаам даа.
Зүүн хязгаарын Баянхошуу боомтоос тал нутаг ийм харагдана. Энэ боомтоор 40-60тн нефть ачсан машинууд хятад руу хөврөнө.
Энэ зун онцгой сайхан зун болж өнгө алдаагүй ширдэглэсэн ногоон тал нутаг
БУЙР нуур сайхан. Торгон элс, тунгалаг бүлээхэн ус, ялаа шумуулгүй сайхан газар байна лээ. Адуун хүртэл жаргалтай.Италийг тугалын орон гэдэг шиг Дорнын талыг Адууны жаргалын нутаг гэмээр
сайхан нутаг байна лээ
Замаар хөврөх энэ машинууд Монголын баялагийг мэрж байгаа шоргоолжнууд шиг санагдсан. Эдний буруу юу байхав.
"Би ард түмнийхээ ҮҮЦ-ийг манан суугаа МАНААЧ нь юм. Баялагийнхаа түлхүүрийг хэнд итгэж өгөх вэ?
гэдэг бидний үхэх, сэхэхийн заагт байх хүндхэн шийдвэр байдаг" Нурсалтан Назарбаев
1992 онд УАЗ 469-тэй Мэнэнгийн талаар явж байхдаа "хонины хонхорт" таван гар суугаад явж байсан гэж 23 жил ярьж байснаасаа ичлээ. Зам нь ТАМ болжээ. УАЗ 469-ээр биш Ланд 200-гаар явахад хүртэл хүндхэн тийм замтай болжээ.
Хэдэн мянган нефть нэрж хураах энэ төхөөрөмж их талд сунаж тогтсон харь гариг шиг санагдсан.
Дайчин Тамсагийн төв нь Харбин хотод байдаг бөгөөд Дайчин Ойл ХХК эндээс ихэнх нөөцөө бүрдүүлдэг.
21-р точик гэдэг энэ газар МЭНЭНГИЙН ТАЛД байрлаад 3 жил болсон авч нүдэн баримжаар 200 гаруй түүнээс ч их цооногтой болжээ
1200метрээс дээш өрөмдлөг хийдэг НЕФТЬ-ийн энэ цооног Дорнодын Тамсагбулагаас эхлээд 2 тийш сунаж тогтоод 2 аймгийг хамарсан том олзворлолтыг олон жил явуулжээ. Шүүхээр нутгийн иргэд Дайчин Тамсагийг ялж хэдэн тэрбумыг нөхөн сэргээлтэнд гаргуулахаар болсон боловч одоо хүртэл юу ч хийгдээгүй
.
Хонгорзул цэцэг гэдэг чинь энэ юм байна.
Халх голын нэг брэнд нь энэ дээ. Жуковын дурьдатгалд
"Би Япон цэргүүдийн сахилга бат, үнэнч зан, тэвчээрийг үнэхээр биширсэн. 1 салаа япон цэрэг бургасанд хэдэн хоног ажиглалт хийж байгаад баригдсан. Шумуулыг ингэж тэвчсэн тэвчээр хатуужил гайхмаар байсан"
гэж бичжээ.
Мэнэнгийн тал түүнийг цагаан зээрээр төсөөлнө. Хуучин дов толгод, тал нууж байгаам шиг нүүдэллэдэг их сүрэг ингэж хоргоджээ.
Ч. Лодойдамба "Шаргачин" өгүүллэл одоо ч миний сэтгэлд хадаатай байдаг. Янзага харахаад хамар шархирдаг болтол бичсэн өгүүлэл байдаг. ТА УНШСАН УУ? Уншаагүй бол уншаарай.
Сэтгэгдэл бичих