Япон хэл дээрх Монголын бизнес эдийн засгийн нэгдсэн платформ monnichi.today нээгдэж байгаатай холбогдуулан Монгол Японы хувийн салбарын бизнес форум 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүлээн авах танхимд 14 цагаас зохион байгуулагдана.
Арга хэмжээнд хоёр улсын албаны төлөөллүүд, хүндэт зочдоос гадна Хоккаидо болон бусад орон нутгийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, Монгол Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компаниуд, Монголд суурин япон иргэд, бизнес эрхлэгчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд, хоёр орны дунд бизнес эрхэлдэг япон хэлтэй монгол бизнес эрхлэгчид, япон төгсөгчид оролцоно.
Хөтөлбөрт монгол компаниудын төсөл, бизнесийн танилцуулга илтгэл, бүтээгдэхүүний дэмо танилцуулга, үзэсгэлэн, гадаад худалдаа, бизнес орчны хэлэлцүүлэг, санал шийдэл, кофе завсарлага, чөлөөт ярилцлага, нэрийн хуудас солилцох, нэтворкинг ба хувийн хэлцэл, форумын дараах суппорт систем, BIZIT M&A бизнес зуучлалын глобал платформын танилцуулга бүртгэл, хөрөнгө оруулагчдын консалтинг эрх хожих уралдаан, тусгай хүлээн авалт багтана.
Тус арга хэмжээ нь мэргэжлийн япон хэл дээр явагдана. Японд төгсөж ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн зөвлөхүүд форумд оролцох монгол компаниудын илтгэл, материалыг япон хэлээр бэлтгэх, бусад дэмжлэг зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллана.
“MONNICHI TODAY 2019” бизнес форумд оролцох хүсэлтэй компани, төслийг дараах хуудсаар дамжуулан бүртгэнэ: https://www.monnichi.today/forum. Мэдээлэл авах утасны дугаар 951575278, 89006391, и-мэйл хаяг [email protected]