Хаварын улиралд олон хүмүүс ажил болон нийгмийн дарамтнаас үүдэн маш стрессдэх нь элбэг байдаг. Тэгвэл тэдгээр стрессүүдийг давахад туслах үүднээс алдартай философич Эпикурын Жаргалтай байх 7 зарчмыг хүргэж байна.
Эпикур нь эерэг психологи буюу эерэг сэтгэл судлалыг үндэслэжээ. Өнөөдөр энэ сэдэв хүчтэй яригдаж байгаа. Эерэг психилогийн төлөөлөгчид хүнийг жаргалтай байлгах шалгуурыг хайдаг. Эпикур жаргалыг бүтээх боломжтой,бүтээх ёстой хэмээн үзсэн ба эерэг психилогчид ч түүнтэй адил үзжээ. Жаргал өөрөө аяндаа бий болохгүй , Жаргалтай байхын тулд зөвхөн өвчингүй, ядраагүй, сэтгэл зовоох зүйлгүй байх нь хангалттай биш.
Бүх л зүйлээр хангагдсан хүмүүс аз жаргалтай байдаггүй. Энэ талаар дэлгэрэнгүйг энд бичсэн. Харин ч уйтгарлаж залхуурдаг. Жаргалтай байх нь сайхан ч нилээд төвөгтэй.
Эпикурын зарчимууд:
Нэгдүгээр зарчим: Идэвхитэй бай
Бидний тархи үргэлж ажил хийж идэвхитэй байх гэж цангадаг. Майндын үйл ажиллагаа зогсоход хүн бухимдаж эхэлдэг. Нэг л өдөр тархиа ажиллуулахгүй бол тархин доторхи олон невронууд үхдэг ажээ. Майндаа ажиллуулахгүй байвал тархины тураалд орно. Хөдөлгөх хүчгүй байснаар хүн сэтгэлээр унаж доройтно. Бидэнд хэрэгтэй хормонууд ялгарахгүй болж хормоны дутагдалд орно. Жаргалтай байхын тулд үргэлж идэвхитэй бай. Шинэ зүйлсүүд, амьдралын өөрчлөлтүүд нь аз жаргалын эх үүсвэр.
Хоёрдугаар зарчим: Социал амьдрах
Эпикур хувийн амьдралдаа ч тэр, олон нийтийн дунд ч тэр , өөрийгөө анхаарлын төвд тавихаас татгалздаг байв. Нөхөрлөл,хань ижил болон гэр бүл бидэнд сэтгэлийн тайвшрал авчрах орчныг бүрдүүлдэг гэжээ. Хүмүүс бусадтайгаа ойр байснаар ганцаардадгүй .Сайн ханьтай байх нь түүнтэйгээ дотно харилцаанд байх нь мөнгө , эд баялагтай байхаас илүү амьдралын жаргал өгдөг.
Гуравдугаар зарчим: Төвлөрөх
Эпикур сурагчиддаа яаж энэ цаг үе,орчноо амталж жаргах тухай сургах цаг маш их зарцуулсан. Тархи судлаачдын хэлснээр ухааныхаа хамгийн сайн хэсгийг ажиллуулж, амталж сурах хэрэгтэй. Хүн юунд бүрэн гүн орж чадна, түүнийгээ хийх л хэрэгтэй. Хүн амттай зүйл идэж суухдаа таргалах болов уу гэж бодох эсвэл хүнтэй ярьж байхдаа байн байн цагруугаа харах нь юуг ч амталж,эдлэх боломжгүй болгодог.
Дөрөвдүгээр зарчим: Бодитоор хүлээх хүлээлт
Жаргал бол юуг хүлээж байгаа тухай асуулт. Ихэнхи тохиолдолд алдаа хэт их хүлээлттэй эсвэл хэт бага хүлээлттэй байдаг. Идэвхи зүтгэлгүй болсон хүн өөрөө өөртөө доогуур хүлээлттэй болдог.
Тавдугаар зарчим: Сайнаар бодох
Эпикур болон эерэг психилогчидийн хэлснээр жаргасан сэтгэл бол тохиолдын зүйл биш харин хамгийн зөв сэтгэгдлүүд болно. Зөв бодолтой байна гэдэг нь дурыг бий болгож дургүйгээ дарна гэсэн үг .
Зургаадугаар зарчим: Жаргалын төлөө
Зүтгэхдээ битгий хэтрүүл. Жаргалгүй байгаатайгаа эвлэрч сурах нь маш сайн
.
Долоодугаар зарчим: Хөдөлмөрлөж баяр баясгалангаа олж авах
Хөдөлмөр хамгийн сайхан сэтгэл зүйн эмчилгээ. Зигмунд Фройд жаргал гэдэг бол хайрлах бас хөдөлмөрлөх юм гэжээ.
Сэтгэгдэл бичих